| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10429/И |
| Дугаар | 192/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/00039
2025 01 08 192/ШШ2025/00039
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* банк ******* хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ******* ******* 3-1 гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******гийн ******* /рд:УК910*******604/
Зээлийн гэрээний үүрэгт 14,289,128.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Я.******* нь 2018.10.02-ны өдөр ******* банк ХК-ийн Сонгинохайрхан тооцооны төвтэй ЗГ/20181002-02 тоот зээлийн гэрээ болон БГХ20181002-02 тоот барьцааны гэрээ байгуулан 17,681,649.47 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2024.10.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 13,670,690 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,069,558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,208 төгрөг, нийт 16,746,456 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнүүдийн ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Я.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,429,309.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,191,153.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 647,665.71 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 14,289,128.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,289,128.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,944,564.45 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,944,564.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Я.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,289,128.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,289,128.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,944,564.45 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,944,564.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны ******* дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөөлүүлэх эрхээ М.Цэцэгсүрэнд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,395.64 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******4,697.82 төгрөгийг улсын орлогоос, *******4,697.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Я.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,289,128.89 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,289,128.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,944,564.45 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,944,564.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,395.64 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******4,697.82 төгрөгийг улсын орлогоос, *******4,697.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН