2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/00040

 

2025 01 08 192/ШШ2025/00040

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Яармаг, нүхтийн ******* гарден хотхон ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, баруун туруун гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:УБ053*******3/

Гэм хорын хохирол 8,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 2024.07.01-ний өдрөөс 02-ныг шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ын хойд зам дээр өөрийн өмчлөлийн 1*******9 УКО улсын дугаартай 2023 онд үйлдвэрлэгдсэн Лексус 350 маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгтэл *******19 УАВ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн машины жолооч М. нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж машины зүүн урд тал руу мөргөж машин бүтэн эргэж зогсон машинд болон надад маш их хохирол учруулсан. Машины урд кирло эвдэрч, хаалга гажсан, дугуй хазайж руль мурийж машин явах боломжгүй болсон байсан. Би өөрийн өмчлөлийн машинд тухайн үед үнэлгээг хийлгэхэд нийт 8,880,000 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан ба үүнээс хариуцагч 3,800,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хэсгийг Ард даатгал компаниас өгөх шийдвэр гарсан ч аваагүй байна. Миний машин 2023 оны шинэ машин байсан тул Улаанбаатар хотод засварлах газар олдохгүй байсан тул машинаа Мөнххада компанийн засварын газраар засварлуулж эхэлсэн. Тэгтэл машин хажуугаас дугуй хэсгээр мөргүүлснээс болоод рулийн аппарат эвдэрснийг засварлах боломжгүй байна. Учир нь ийм загварын машины задаргаа болон сэлбэг Монголд байхгүй шинээр захиалан авч засварлахаас өөр аргагүй байдалд орсон. Ингээд рулийн аппаратанд мөн л үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээ нь 7,462,000 төгрөг болсон. Үнэлгээний зардалд 538,000 төгрөг болсон. Осол гарсан М. нь миний утсыг болон даатгалын газрын утсыг авахгүй санаатай зугтаж байгаа тул шүүхэд хандаж байна. Осолд орсноос хойш машинаа ч засуулж чадахгүй атлаа машиныхаа зээлийг төлөх зэргээр маш их хохирч байна. Рулийн аппаратын төлбөр 7,462,000 төгрөг, үнэлгээний төлбөр 538,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд М.гээс гэм хорын хохирол 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.*******гийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.д холбогдуулан гэм хорын хохирол 8,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.*******гийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох гэм хорын хохирол 8,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгөөс 71,475 төгрөгийг улсын орлогоос, 71,475 төгрөгийг хариуцагч М.гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН