Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уугазаяа,

Улсын яллагч П.Нархажид,

Шүүгдэгч У.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Пт холбогдох 1706041470080 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгино Хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны З-З6А тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Авзагын нуруу” ХХК-ний нийтийн байрны 203 тоотод түр оршин суудаг, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 08 сарын 27-ны өдрийн 54А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2002 оны 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас тэнсэн суллагдсан, Б овогт У П

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.П нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Отгонтуяатай маргалдаж улмаар толгойн тус газар нь төмөр шанагаар    цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Пын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Отгонтуяагийн өгсөн: “2017 оны 12 дугаар  сарын14-ний өдөр манай нөхөр Дашдорж руу Пүрэвээ залгасан, удалгүй Дашдорж гарч яваад ирэхгүй болохоор нь би Пүрэвээгийн эхнэр рүү нь залгаж танай нөхөр манай нөхрийг дуудаад аваад гарсан ирэхгүй байна чи асуугаад өгөөч гэсэн, тэгье гээд утсаа салгасан... удалгүй над руу Пүрэвээ залгаад чи муу гичий минь яагаад манай эхнэр лүү залгаад айл үймүүлээд байгаа юм, чамайг ална шүү гээд утсаа салгасан... би дүү Оюунбаатарыг дагуулаад Пүрэвээгийн гэрт очсон... Оюунбаатар чи яахаараа манай эгчийг гичий гэдэг юм бэ гэхэд Пүрэвээ та нарыг бүгдийг чинь ална шүү гээд Оюунбаатартай зууралдаж газарт унаад хоолны төмөр шанага авч Оюунбаатарыг нэг удаа цохьсон би дундуур нь ороод салгах гэхэд миний толгой руу шанагаараа цохьсон... миний толгой хагарч зүүн гарын сарвууны ар хэсэг хөхөрч хавдсан байсан... Миний биед учирсан гэмтлийг Пүрэвтамир толгойн тус газарт шанагаар цохиж учруулсан, мөн зүүн сарвуунд учирсан гэмтэл нь Пүрэвтамиртай зууралдаж байхад үүссэн байх... эмчилгээний зардалд 100.000 төгрөг зарцуулсан... эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дашдоржийн өгсөн: “2017 оны 12 сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад найз Пүрэвтамир гэрт хүрээд ир гэхээр нь гэрт нь очиж бид 2 нэг шил 0,5 граммын Ерөөл архи хувааж уугаад сууж байхад манай эхнэр Отгонтуяа өөрийн дүү Оюунбаатартай ирсэн. Оюунбаатар эгчийг гичий гэдэг хэн бэ гэж хэлээд Пүрэвтамиртай зууралдаж аваад ноцолдож байгаад салсан. Пүрэвтамир шанага бариад авахаар нь манай эхнэр Отгонтуяа ... голоор нь ороход Пүрэвтамир Оюунтуяагийн толгой руу шанагаар цохьсон... Отгонтуяагийн толгойноос цус гарч энэ 3 дахин маргалдахад Пүрэвтамир заазуур бариад авахад Оюунбаатар гараад зугатаачихсан” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд:

1. А.Отгонтуяагийн биед зулайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.17/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.П нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Отгонтуяатай маргалдаж улмаар толгойн тус газар нь төмөр шанагаар    цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Отгонтуяагийн өгсөн: “... Оюунбаатар чи яахаараа манай эгчийг гичий гэдэг юм бэ гэхэд Пүрэвээ та нарыг бүгдийг чинь ална шүү гээд Оюунбаатартай зууралдаж газарт унаад хоолны төмөр шанага авч Оюунбаатарыг нэг удаа цохьсон би дундуур нь ороод салгах гэхэд миний толгой руу шанагаараа цохьсон... миний толгой хагарч зүүн гарын сарвууны ар хэсэг хөхөрч хавдсан байсан... Миний биед учирсан гэмтлийг Пүрэвтамир толгойн тус газарт шанагаар цохиж учруулсан, мөн зүүн сарвуунд учирсан гэмтэл нь Пүрэвтамиртай зууралдаж байхад үүссэн байх... эмчилгээний зардалд 100.000 төгрөг зарцуулсан... эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.8-10/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дашдоржийн өгсөн: “... Оюунбаатар эгчийг гичий гэдэг хэн бэ гэж хэлээд Пүрэвтамиртай зууралдаж аваад ноцолдож байгаад салсан. Пүрэвтамир шанага бариад авахаар нь манай эхнэр Отгонтуяа ... голоор нь ороход Пүрэвтамир Оюунтуяагийн толгой руу шанагаар цохьсон... Отгонтуяагийн толгойноос цус гарч энэ 3 дахин маргалдахад Пүрэвтамир заазуур бариад авахад Оюунбаатар гараад зугатаачихсан” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт /хх.17/,

Шүүгдэгч У.Пын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтт заасан гэмт хэрэгт У.Пыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд У.Пыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Отгонтуяа нь эмчилгээний зардалд 100.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох У.Паас жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь хохиролд 80.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

У.Пын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа У.Пын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

У.Пт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.Пт оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

У.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Б овогт У П “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Пт 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Пт мэдэгдсүгэй.

4. У.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 80.000 /наян мянга/ төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.Отгонтуяа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох У.Паас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Пт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР