Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

Х.*******од холбогдох  хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Х.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.*******од холбогдох 230000000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овгийн *******, оны дугаар сарын -ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ажил-эрх зүй мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн газрын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум. дугаар баг, оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг, Их сургуулийн дүгээр гудамжны 6а тоотод оршин уух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Х.******* нь Дархан-Уул аймгийн газрын тасгийн буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хууль сахиулагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн дэх хэсгийн / “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх” гэсэн,

албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9. дэх хэсэг “Монгол Улсын иргэн би ******* албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж.... зүтгэхээ батлан тангараглая” гэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг тус тус зөрчин иргэн 2023 оны 0 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан "... үсчин, гоо сайхны салоноос алтан гинж, гар утас хулгайд алдсан” гэх, бүртгэлийн дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр Дархан-Уул аймгийн газрын тоотод байх мэдүүлэг авах өрөөнд хохирогч аас мэдүүлэг аваагүй атлаа, мэдүүлэг авсан мэтээр "... салондоо цэвэрлэгээ хийж байгаад буйдангийн араас гар утас гинж 2 олж авсан... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утга агуулга бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэн тэмдэглэл хөтөлж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах үсчин гоо, сайхны салонд байх ажлын байрандаа байхад очиж “урьд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтэй адил зүйлийг тусгаж бичсэн” гэж итгүүлэн хуурч, мэдүүлгийг тэмдэглэлийг уншуулалгүй гарын үсэг зуруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Х.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

овгийн *******ыг хууль сахиулагч, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Х.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******од оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Хохирогч нь Х.*******од өөрийн алдсан алтан гинж, гар утсаа олсон гэдгээр хаахыг зөвшөөрч, үүнийг үндэслэн Х.******* нь мэдүүлгийг бичиж, араас нь очиж мэдүүлэгт гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтэд хамаарахгүй байгаа ба мэдүүлгийг мэдүүлэг авах өрөөнд авч хохирогчид танилцуулан гарын үсэг зуруулаагүй нь буруу хэдий боловч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял халдаасныг эс зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хувьд Х.*******ын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаа болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч ******* тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 5 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдол гаргасан товч утга санаа бол хууль хэрэглээний хувьд буюу Улсын Дээд шүүхийн 20 оны 6 дугаар сарын -ны өдрийн 256 тогтоолыг үндэслэсэн. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхэд хамруулан ойлгоно гэж заасан тогтоол байгаа. Хавтаст хэрэгт гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэргийг шийдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдүүлэг байдаг. Хохирогч алтан гинж, гар утсаа алдсан гэх асуудлыг Х.******* шалгаад, мэдүүлэг авах өрөөнд уншиж танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, араас нь очиж гарын үсэг зуруулсан асуудал байгаа.  Энэ асуудал хавтаст хэрэгт тогтоогдсон. Энэ асуудлаар нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн бол Х.*******ын буруутай үйлдлээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж тогтоогдох ёстой байсан. Гэтэл ийн гар утас, гинжээ алдсан асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд Улсын дээд шүүхийн тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл явдал шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж тайлбарласан зарчмыг шүүхийн шийтгэх тогтоол үгүйсгэж, зөвхөн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байгаа. Мэдээж Х.******* ажлынхаа журмыг зөрчиж мэдүүлэг авах өрөөнд мэдүүлгийг авч, гарын үсгийг зурж танилцуулаагүй буруу байгаа нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Мөн хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Х.******* тайлбартаа:

Тухайн үед ийм зүйл болсон. Хяналтын прокурор нь н. байсан. Би хэргээ танилцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ, саналаа аваад ир гэсэн. 2 хүн байхад чи яагаад илрүүлж чадахгүй байгаа юм бэ гэж прокурор хэлсэн. Тухайн үед хэрэг бүртгэлтийн хэргийг орлогч прокурор нээдэг байсан. Хохирогчийг би өөрийн өрөөндөө дуудаад таны эд зүйл олдохгүй байна, гомдол саналтай байна уу гэхэд олдохгүй бол одоо гомдол гаргаад яахав дээ гэж хэлсэн. Болохгүй бол хэргээ хаалгая гэж хохирогч хэлсэн. Би мэдүүлгийг нь бичээд араас нь очиж гарын үсэг зуруулсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч Х.*******од холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .-д зааснаар хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж заасан. Шүүгдэгч Х.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн. Улмаар прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь зүйтэй байна гэж үзсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, хууль ёсны үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.******* нь Дархан-Уул аймгийн газрын тасгийн буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хууль сахиулагчаар ажиллаж байхдаа иргэн аас 2023 оны 0 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан "... үсчин, гоо сайхны салоноос алтан гинж, гар утас хулгайд алдсан” гэх, бүртгэлийн дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр Дархан-Уул аймгийн газрын тоотод байх мэдүүлэг авах өрөөнд хохирогч аас мэдүүлэг аваагүй атлаа, мэдүүлэг авсан мэтээр "... салондоо цэвэрлэгээ хийж байгаад буйдангийн араас гар утас гинж 2 олж авсан... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утга агуулга бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэн тэмдэглэл хөтөлж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах үсчин гоо, сайхны салонд байх ажлын байрандаа байхад очиж “урьд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтэй адил зүйлийг тусгаж бичсэн” гэж итгүүлэн хуурч, мэдүүлгийн тэмдэглэлийг уншуулалгүй гарын үсэг зуруулсан болох нь:

Гэрч ийн ...” Г. прокурорын надад танилцуулсан хавтас хэрэг дотор надаас аваагүй мэдүүлэг байсан. ...Энэ мэдүүлгийн тэмдэглэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн. Х.******* байцаагч манай ажил дээр хавтаст хэргээ барьж ирчхээд баахан баримт бичиг дээр гарын үсэг зуруулахдаа энэ тэмдэглэл дээр зуруулсан. Би тухайн үед тэмдэглэл дээр гарын үсэг зурахдаа доторх агуулгатай уншиж танилцалгүй гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /хх-6/,

Гэрч ...”тай шатан дээр уулзсан хүн би мөн. Гэхдээ гэж хүн өөрөө хэлэхдээ “хүн нь тодорхой байхад та нар яагаад шалгаж тогтоож миний юмыг олж өгөхгүй байгаа юм бэ гэж Чинзориг, ******* нар луу уурлаж дайраад байсан...” гэх мэдүүлэг/хх64ху/,

Гэрч ...” ******* ахмад ******* нь иргэн аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай”  санал батлуулахдаа “гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй” гэж танилцуулж саналаа батлуулсан” гэх мэдүүлэг /хх-67ху/,

Шүүгдэгч Х.*******ын ...”2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр газрын 3 тоот өрөөндөө хохирогч тай уулзаж “хэргийн талаар буюу *******, ******* нарын хувийн байдлыг тодруулж” ярилцлага хийж байгаад газрын тоот өрөөнд орж хохирогчоос дахин мэдүүлэг авсан. Мэдүүлэг аваад дуусаад хэвлэх гэж байтал “ажил дээр хүн ирчхээд араас хүрч ирээд гарын үсэг зуруулчхаарай” гэж хэлээд явахаар нь би ийн өөрийн хэлсэн зүйлийг мэдүүлгийн тэмдэглэлд бичээд ажил дээр нь очиж гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг/хх-70ху/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-9ху/, өргөдөл, хохирогчоор тогтоох тогтоол, хохирогч ийн мэдүүлэг/хх4-ху/, хариу мэдэгдэх хуудас /хх-45ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ийн санал/хх-45ху/,  ийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/хх76-78ху, 7-9ху, 237-250ху, 2х--5ху/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-4-6ху/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.*******ыг хууль сахиулагч, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.*******ын 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр Дархан-Уул аймаг дахь газрын тоотод байх мэдүүлэг авах өрөөнд хохирогч аас мэдүүлэг аваагүй атлаа, мэдүүлэг авсан мэтээр "... салондоо цэвэрлэгээ хийж байгаад буйдангийн араас гар утас гинж 2 олж авсан... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утга агуулга бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэн тэмдэглэл хөтөлж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах үсчин гоо, сайхны салонд байх ажлын байрандаа байхад очиж “урьд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтэй адил зүйлийг тусгаж бичсэн” гэж итгүүлэн хуурч, мэдүүлгийг тэмдэглэлийг уншуулалгүй гарын үсэг зуруулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх, прокурор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах үүрэгтэй бөгөөд хууль зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “Х.******* ажлынхаа журмыг зөрчиж мэдүүлэг авах өрөөнд мэдүүлгийг авч, гарын үсгийг зурж танилцуулаагүй буруу байгаа нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Мөн хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2. дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх гол шалгуур шинжийг агуулсан, үйлдсэн даруйд төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болно.

Иймд шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 .Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                           ШҮҮГЧИД                                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                        З.ТӨМӨРХҮҮ