| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10187/И |
| Дугаар | 192/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00091
2025 01 13 192/ШШ2025/00091
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, ******* хороолол ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ******* хотхон ******* байр, тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:НВ840529/
*******,057,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Жимстэй Гүржиндээ ХХК нь банш буузны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба гүйцэтгэх захирлаар Т.******* би ажилдаг юм. Би өөрийн ажилтан болох Б.гийн хүсэлтээр бэлэн мөнгө болон өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн бараа материал зээлдүүлдэг байсан. Жишээлбэл 2021.04.27-ны өдөр 4,660,000 төгрөг, 2021.06.25-ны өдөр 4,840,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 12 сард 390,000 төгрөг, 2022 оны цалингаас зээлсэн үлдэгдэл 562,750 төгрөг, 2023 онд 7,833,350 төгрөг, 2024 оны 5 сар хүртэл ажилтны авсан бараа, цалингийн урьдчилгаа мөнгө 771,150 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд жил болгон нягтлан бодогчтой тооцоо нийлж гарын үсэг зурж байсан. Б. нь байгууллагын эд хөрөнгийг завшин байгууллагаас гарсан тул зээлсэн мөнгө *******,057,250 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага *******,057,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан *******,057,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага *******,057,250 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Т.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.******* нь төлөөлүүлэх эрхээ Б.Мөнхтөрд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,973 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******7,986.5 төгрөгийг улсын орлогоос, *******7,986.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.*******гийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох *******,057,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага *******,057,250 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Т.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,973 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******7,986.5 төгрөгийг улсын орлогоос, *******7,986.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН