2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00113

 

 

 

 

 

 

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *гийн нэхэмжлэлтэй, *, * нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэгч *д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаас 232,700 төгрөгийг төлж, нэхэмжлэгч  үлдэх 22,811,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч *д холбогдох шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч * сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 273,168 төгрөгөөс 136,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 136,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч *с 7,631 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д тус тус олгож, хариуцагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,023 төгрөгөөс 251,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 251,511 төгрөгийн гаргуулан хариуцагч*т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН