Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

Х.*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор

Хохирогч , , нарын өмгөөлөгч: /цахимаар/

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д.

Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч /цахимаар/

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч , хохирогч , шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д., хохирогч , , нарын өмгөөлөгч , хохирогч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.*******, Л.******* нарт холбогдох 20*******0039060 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******, 9*******4 оны 05 дугаар сарын 30-ны өдөр аймагт төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг, хороолол дүгээр байр тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг -******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, Боржигон овогт ******* *******, 9******* оны 0 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт аймаг, сумын дүгээр баг, 9-64 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Х.******* нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр 209 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд хохирогч , , , , , , , , , Л.******* нараас БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 93,43*******,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.*******тай бүлэглэн 209 оны 0 дугаар сарын 2-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч , , , нараас БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 3*******.350.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Л.*******, нартай бүлэглэн 209 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч оос БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт *******4.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Л.******* нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр 209 оны 0 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 3-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч , нараас БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 22.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.*******той бүлэглэн 209 оны 0 дугаар сарын 2-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч , , , нараас БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 3*******.350.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Х.*******, нартай бүлэглэн 209 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч оос БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт *******4.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Л.*******, Х.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт *******, Боржигон овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч Х.*******оос 2*******,935,663 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******т 3,969,000 төгрөг, хохирогч д ,500,000 төгрөг, хохирогч д ,500,000 төгрөг, хохирогч т 9,250,000 төгрөг, хохирогч т 5,000,000 төгрөг, хохирогч т 3,000,000 төгрөг, хохирогч т 9,500,000 төгрөг, хохирогч өд 5,000,000 төгрөг, хохирогч т 500,000 төгрөг, хохирогч ид 4,666,665 төгрөг, хохирогч д ,*******,3 төгрөг, хохирогч ад 6.666.665 төгрөг, хохирогч д 0,450,000 төгрөг, хохирогч ид 2*******,00,000 төгрөг,

шүүгдэгч Л.*******аас 3,966,663 төгрөгийг гаргуулж, хохирогч д 6,250,000 төгрөг, хохирогч т 5,000,000 төгрөг, хохирогч ид 4,666,665 төгрөг, хохирогч д 4,*******,3 төгрөг, хохирогч ад 6,666,665 төгрөг, хохирогч д *******,450,000 төгрөг, хохирогч ид 2*******,00,000 төгрөг тус тус олгож,

хохирогч Л.*******ын 3,969,000 төгрөг, хохирогч ы ,500,000 төгрөг, хохирогч ******* ,500,000 төгрөг, хохирогч ын 9,250,000 төгрөг, хохирогч ын 5,000,000 төгрөг, хохирогч ын 3,000,000 төгрөг, хохирогч ын 9,500,000 төгрөг, хохирогч ийн 5,000,000 төгрөг, хохирогч ын 500,000 төгрөг, хохирогч ******* 6,250,000 төгрөг, хохирогч ийн 4.666.665 төгрөг, хохирогч гийн ,*******,3 төгрөг, хохирогч ын 6,666,665 төгрөг, хохирогч ******* 0,450,000 төгрөг, хохирогч ийн 2*******,00,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг "си ди”-ыг хэрэгт хавсаргахаар,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******, Л.******* нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.*******, Л.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.*******ыг Х.*******той бүлэглэж болон дангаараа бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Л.*******ын хувьд анх 209.0 дугаар сард Х.*******, нарыг Хятад улсаас том оврын ачааны автомашин оруулж ирж байгаа, захиалга авч байна гэхээр нь машин захиалж эхнэр хамт байраа барьцаанд тавьж 3.93*******.000 төгрөг өгсөн бөгөөд одоо болтол ямар нэгэн ачааны автомашин болон мөнгөө буцааж аваагүй байна.

Мөрдөн шалгалтын явцад дээрх нөхцөл байдал тогтоогдсон тул Л.*******ыг хохирогчоор тогтоосон байна.

Захиалсан машин болон өгсөн мөнгөө шаардаж Х.*******той харилцаж байгаад явцын дунд тэдэнтэй хамт явж дансаа ашиглуулах зэргээр зарим үйлдэлд хамтран оролцсон байдаг.Шүүгдэгч Х.******* “миний данс мөнгө шилжүүлж болохгүй байгаа тул чиний дансаар мөнгө шилжүүлье” гэж гуйсны дагуу өөрийн дансаар авсан нийт мөнгөнөөс 6.*******00.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан ба үлдсэн бүх мөнгийг Х.*******ийн хэлсэн данс руу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлж, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсаар ирсэн.

Шүүгдэгч Л.*******ын хувьд хохирогч д 2.500.000 төгрөг, хохирогч т 0.000.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Х.*******той хамтран ид 4.000.000 төгрөгийн, хохирогч д 43.000.000 төгрөгийн, хохирогч ад 50.000.000 төгрөгийн, хохирогч д 3.350.000 төгрөгийн, хохирогч ид *******4.300.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч д 22.500.000 төгрөг, хохирогч д 2.000.000 төгрөг төлж барагдуулаад байгаа бөгөөд одоо ч төлж барагдуулахаар ажиллаж байна.

Энэ асуудлаас болж Л.******* нь эхнэр гэр бүл салж 6-******* насны гурван хүүхдийн эрх ашиг зөрчигдөж ар гэрийн амьдралын хувьд хүнд байдалтай байна. Л.*******ын хувьд хоригдохын өмнө үр тарианы компанид ажиллаж цалин хөлс авч түүгээрээ зарим хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулж байсан юм.

Иймд шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж торгох ял оногдуулахыг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул амаг дахь сум дундах эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/*******0 дугаар тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна Иргэн би шүүгдэгч *******т 5.000.000 төгрөгөө өгч залилан мэхлүүлсэн юм. Гэтэл шүүх .500.000 төгрөгийг О.******* өгсөн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Иймд *******оос миний хохирол 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Д. нар давж заалдах гомдолдоо:

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд:

Зохиомол байдлыг зориуд бий болгоогүй тухайд. Миний үйлчлүүлэгч Х.******* нь цагдаагийн байгууллагад анх дуудагдаж мэдүүлэг өгсөн үеэсээ эхлэн болсон асуудлуудын талаар маш тодорхой хөдөлгөөнгүйгээр мэдүүлдэг бөгөөд түүний өгсөн мэдүүлгүүд нь бусад гэрч болон хохирогч нарын мэдүүлгүүдтэй агуулгаа яг давхацдаг. Тодруулбал талийгаач БНХАУ-аас оруулж ирэх тухай яриад байгаа автомашинууд нь үнэхээр БНХАУ-н нутаг дэвсгэр дээр байсан уу үгүй юу гэдгийг өөрийн биеэр хил давж шалгаж үзсэн байдаг. Тухайн үед өөрийн найзыг эхнэрийнх нь хамтаар дагуулж явсан гэж мэдүүлдэг бөгөөд гэрч болон ... нар нь энэхүү үйл баримтыг мөн гэрчилдэг. Түүнчлэн ******* өгсөн зааврын дагуу хохирогч нарт автомашиныг нь авч өгөхөөр дагуулан явдаг бөгөөд *******ай шууд уулзуулсан тухай үйл баримт зөрүүгүй.

Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хууран мэхлээгүй тухайд. Анх хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа автомашиныг өөрийн танил болох гэгч оруулж ирж байгаа тухай шууд хэлсэн бөгөөд зарим хохирогч нарыг *******ай уулзуулж түүний зааврын дагуу автомашиныг нь хүлээлгэн өгөхөөр дагуулсан явсан. Мөн түүнчлэн Болбаатараас ирүүлсэн фото зураг болон видео бичлэгийг хохирогч нарт үзүүлэн өөрийн харсан үзсэн автомашинууд нь мөн талаар танилцуулсан байдаг.

Эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн аваагүй тухай. Хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг болон түүний хамаарал бүхий хүмүүс рүү зааврын дагуу шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь заавал санаатай байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл бусдыг хууран мэхлэх замаар хохирогч нарын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн аваад буцаан төлөх үйлдэл хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг. Гэтэл бодит байдал дээр миний үйлчлүүлэгч ******* нь хохирогч нараас шилжүүлсэн авсан мөнгөнөөс өөрийн хувийн хэрэгцээндээ огт хэрэглээгүй бөгөөд бүгдийг ******* шилжүүлэн өгсөн болох нь хөдөлгөөнгүйгээр тогтоогдож байгаа. Энэхүү үйл баримт Болбаатарыг автомашинаа оруулж ирнэ гэдэгт итгэж найдаж байсан болохыг илтгэх ба *******ай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэдэг.

Иймд миний үйлчлүүлэгч *******ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж залилсан гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай үл нийцэх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн .-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Хохирогч , , нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

, , нарын өмгөөлөгч би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202.3.05.04-ны өдрийн 2023/шцт/*******0 тоот тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрөн доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Миний үйлчлүүлэгч нь 5.000.000 төгрөгийг Х.*******т өгч залилан мэхлүүлсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хохирол болох .500.000-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Миний үйлчлүүлэгч д нийт 2.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 2.500 000 төгрөгийг Л.*******, 5.000.000 төгрөгийг Х.******* учруулсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х.*******оос .500.000 төгрөг, Л.*******аас 6.250.000 төгрөг гаргуулж, 6.250.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үлдсэн 2.500.000 төгрөгийн хохирлыг хэн төлөх нь ч тодорхойгүй байна.

Мөн миний үйлчлүүлэгч ид учирсан хохирлоос 4.666.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хуулийн дагуу хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч , түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

...Миний бие Х.*******, Л.******* нартай 209 оны сард танилцаж 35 удаагийн үйлдлээр нийт *******4,300,000 төгрөг өгөөд одоо хүртэл авч чадаагүй байгаа. дүгээр хавтаст хэргийн 204-23 дахь хуудаст дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан. Шүүх Х.*******оос 2*******,00,000 төгрөг, Л.*******аас 2*******,00,000 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. 2*******,00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Миний бие ******* зүс таних төдий нь нэг ч төгрөг өгөөгүй тул хэрэгсэхгүй болгосон 2*******,00,000 төгрөгийг Х.*******, Л.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хохирогч , , нарын өмгөөлөгч тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа. Илтгэгч шүүгч ерөнхийдөө давж заалдах гомдлыг бүхэлд нь танилцууллаа. Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байгаа. Шүүгдэгч нарт миний үйлчлүүлэгчид мөнгөө өгөхдөө том оврын автомашин захиалах нэрийдлээр өгч мөнгөө залилуулсан. Хохирлоос тодорхой хэсгийг буюу тухайлбал ийн хохирлоос 4.666.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үндэслэлгүй тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өөрөөр хэлбэл хохирол төлбөр тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч тайлбартаа:

Шүүгдэгч Л.*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж анхан шатны шүүх хуралдаанаас эхлээд өмгөөлөгчөөр нь оролцож байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/*******0 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.*******ыг Х.*******той бүлэглэж буюу дангаараа бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Л.*******ын хувьд анх 209 оны дугаар сард Х.*******ийг Хятад улсаас том оврын ачааны автомашин оруулж ирж байгаа, захиалга авч байна гэхээр нь машин захиалж, эхнэр хамт байраа барьцаанд тавьж 3.93*******.000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо болтол ямар нэгэн ачааны автомашин болон мөнгөө буцааж аваагүй байгаа. Мөрдөн байцаалтын явцад дээрх нөхцөл байдал тогтоогдсон тул Л.*******ыг мөн хохирогчоор тогтоосон. Захиалсан машин болон өгсөн мөнгөө шаардаж Х.*******той харилцаж байгаад явцын дунд тэдэнтэй хамт явж, дансаа ашиглуулах зэргээр зарим үйлдэлд хамт оролцсон байдаг. Шүүгдэгч Х.******* миний дансаар мөнгө шилжүүлж болохгүй байгаа тул чиний дансаар мөнгө шилжүүлье гэж гуйсан. Миний хувьд анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Л.*******ын хувьд хохирогч нарт учруулсан хохирлоос хохирогч д 22.500.000 төгрөг, хохирогч д 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бусад хохирогч нарт төлөх ёстой хохирол төлбөр болон үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Л.******* Зүүнхараад нэг компанид ажиллаж байгаад олсон цалин орлогоос 2.000.000 төгрөгийг д төлсөн. Хохирогч д тодорхой мөнгийг төлж барагдуулсан. Энэ хэрэгт холбогдоод шалгагдаж байх явцад Л.*******ын эхнэр нь өөрөө хохирогч байж хэрэгт шалгагдлаа гэдэг шалтгаанаар салж, 6-******* насны 3 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж торгох ялаар өөрчлүүлэхийг хүсэж давж заалдах гомдлоо гаргасан. Шүүгдэгч Л.******* мөн адил өөрөө ийм саналтай байгаа.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.*******ийн өмгөөлөгч Д. тайлбартаа:

Миний зүгээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд маргаж байгаа.  Мөн давж заалдах гомдол гаргасныг үйлчлүүлэгч маань хүлээн зөвшөөрсөн. Гомдлын үндэслэлээ товч танилцуулъя. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн хувьд субьектив талын шинжийг бүрэн хангаж байж гэмт хэрэгт тооцогдох ёстой гэж харж байгаа. Гэтэл хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг үзэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн хангагдаагүй байна, урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй байна гэж үзэж байгаа. Тодруулж хэлэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг бол зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаарддаг. Гэтэл энэ урьдчилсан нөхцөл хангагдаагүй.  Зохиомол байдлыг зориуд бий болгосон уу гэхээр миний үйлчлүүлэгч Х.******* Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт тухай бүр очиж мэдүүлэг өгч байсан, мэдүүлэг нь тогтвортой байсан. Х.*******ийн өгсөн мэдүүлэгтэй гэрч, хохирогч нарын мэдүүлэг давхацдаг. Юугаар давхцаж байна гэхээр энэ тээврийн хэрэгслийг Х.******* оруулж ирэх гэсэн зүйл байхгүй, цаанаас н.гэж хүн оруулж ирнэ гэдэг. Энэ мөнгийг Х.******* аваад цаашаа өгч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл мөнгийг Х.******* аваад цаашаа шилжүүлэхдээ н. хамаарал бүхий хүн болох охиных нь данс, төрсөн дүүгийнх нь данс, ээжийнх нь дансанд шилжүүлж байсан болох нь харагддаг. Хоёрдугаар үйл баримтын хувьд зохиомол байдлыг зориуд бий болгоно гэдэг нь цаанаас огт машин орж ирэх гэсэн зүйл байхгүй, Х.******* зохиосон байхыг шаардана. Гэтэл Х.******* ажил эхлэхийн өмнө машин хилийн цаана байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр шалгасан байдаг. н.гэдэг хүнээр заалгаад, өөрийнхөө найз н. гэдэг хүнийг эхнэрийнх нь хамт дагуулж яваад машин байгаа сууринд очсон байдаг. Энэ талаар фото зураг хэрэгт авагдсан байгаа. Үүнийг н. мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ байдлаас харахад хохирогч нар мөнгөө Х.*******т өгөөд, Х.******* цаашаа н.******* өгсөн байдаг. Эндээс харахад зохиомол байдлыг зориуд бий болгосон уу гэхэд үгүй гэдэг хариулт гарч ирж байгаа. Хоёрдугаарт бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхэлсэн гэсэн байгаа. Хохирогч нараас мөнгө шилжүүлж авахдаа автомашиныг өөрийн найз болох н.оруулж ирнэ гэдгээ хэлж байсан нь харагддаг. Энэ хэрэг анхан шатны шүүхээр бүтэн хэлэлцэгдээд харьяаллын бус байна гээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжсэн байдаг. Ерөнхийдөө эхний шүүх хурал дээр танхим дүүрэн хохирогч зогссон. Тэр шүүх хуралд хохирогч нар Х.*******, Л.******* хоёрыг өөрсдөө бас залилуулсан хүмүүс байна гэж хэлээд байдаг юм. Мөнгө хаашаа явсан нь тодорхой байна, тэгэхээр тэр хүмүүсээс мөнгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж байсан. Эндээс юу харагдаж байна гэхээр шүүгдэгч нар ч бай, хохирогч нар ч бай н.******* л эцсийн байдлаар мөнгөө өгчихсөн байгаа юм. н. зүгээс Х.*******т машин чинь орж байна шүү, жолооч нараа дагуулж ирээд машинаа аваарай гэж хэлдэг. Х.*******, хохирогч нар жолооч дагуулж машинаа авах гэж хүртэл очсон байдаг. Гэтэл н.худлаа хэлээд л явуулаад байдаг юм. Л.*******, Х.******* нар бол н.******* авсан мэдээллээр л явж байдаг байсан. Тэгэхээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан уу гэхээр үгүй гэж хариулт гарч ирж байгаа юм. Гуравдугаарт эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг дээр хэлсэн аргаар өөртөө шилжүүлэн авсан байхыг шаардана. Х.******* хохирогч нараас авсан мөнгийг өөрийнхөө дансанд авсан боловч тухайн мөнгийг эцсийн байдлаар хэрэглээгүй, өөртөө зарцуулаагүй, зөвхөн н.******* шилжүүлсэн нь харагдаж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбараар залилах гэмт хэргийн субьектив талын шинжийг заавал санаатай үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл хохирогч нараас хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нууж мөнгийг авахдаа авсан мөнгөө буцааж өгөхгүй гэх шууд санаа зорилготой байх ёстой. Гэтэл энэ хүнд тийм санаа зорилго байхгүй. Авсан мөнгөө н.******* өгөөд байдаг, н.төөрөгдөлд оруулаад байдаг байсан. Тэгэхээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваагүй байгаа учраас залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.*******:

Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.******* тайлбартаа:

Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүлэглэн үйлдсэн гэж шалгагдаж байсан н.нас барсан. Хавтаст хэрэгт н. үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Х.*******, Л.******* нартай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Энэ хүмүүсийн оролцооны асуудал хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдсон. Хохирогч нарын мөнгө энэ хоёр шүүгдэгчийн дансаар ордог, эдгээр шүүгдэгчид хохирогч нартай холбогддог байсан нь харагддаг. Мөнгөө авахдаа машин оруулж ирдэг хүн нь н.гэж хүн байгаа гэдгээ хэлж мөнгийг шилжүүлж авсан байдаг. н. өөрийнх нь ашиглаж, хэрэглэж байсан гэх карт буюу данс нь өөрийнх нь хамаарал бүхий этгээд эзэмшлийнх боловч н.ашиглаж байсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнээд шүүгдэгч нарыг н.*******ай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл байна гэж үзсэн. Ингээд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, хохирогч нараас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт шалгагдаж байсан н.нас барсан учраас түүний төлөх ёстой байсан төлбөр, хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. н.нас барснаар түүний хамаарал бүхий этгээдээс хохирол төлүүлэх талаарх асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад гараагүй. н.******* өв залгамжлагдах буюу хохирол төлөгдөх нөхцөл байдал байхгүй учраас түүнд холбогдох хохирлыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна гэж үзсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох зорилгоор эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хяналаа.

- Шүүгдэгч Х.******* Л.*******, нар нь бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр 209 оны 09 дүгээр сараас 2020 оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр хүртэлх хугацаанд “БНХАУ-аас хүнд даацын машин оруулан  ирж, хямд зарна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч , , , , , , , , , , , , , , нарыг төөрөгдөлд оруулж, нийт 43******* 5************** 000 төгрөг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан,

- Шүүгдэгч Х.******* нь Л.*******аас “... БНХАУ-аас хүнд даацын машин оруулж ирж хямд өгнө." хэмээн хуурч мэхлэн 209 оны 0-р сарын 3-ний өдөр, 2020 оны 03-р сарын 04, 05-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр 3 93******* 000 төгрөг авсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2-т заасан хариуцлага ногдуулжээ.

Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан мэхлэх гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлдэг. Түүнээс гадна гэрээний буюу гэрээний бус харилцаагаар халхавчлах, шан харамж өгөх, их ашиг олно гэх мэтээр итгэлийг олох замаар өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Тус хэрэгт шүүгдэгч Л.******* нь хүнд даацын машин хямдхан олж авна гэсэн итгэлээр 3 удаагийн үйлдлээр 3 93******* 000 төгрөг шүүгдэгч Х.*******т өгсөн боловч энэ зорилго нь удааширч, цаг явах тусам боломж нь багасаж байгааг мэдэх болсноос хойш Х.*******т өгсөн мөнгөө эргүүлж авах үүднээс , Х.******* нартай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг залилан мэхэлж байсан,

Шүүгдэгч Х.******* мөн бусдад “хүнд даацын машин хямдхан худалдаж авах боломж байна” гэж илүү олон хүнийг итгүүлж Л.*******, нарт зуучилж өгснөөр мөнгөтэй болох юм байна гэсэн шунахайн сэдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж байсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед бусдыг залилах болсон шалтгаанаа хэлж мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад хямд үнээр хүнд даацын автомашин гадаадаас оруулж ирэх боломжгүй юм байна гэдгийг мэдсэн боловч өөрт учирсан хохирлоо нөхөж авах, илүү олон хүнийг татан оролцуулснаар ашиг олж болох юм байна гэсэн шунахай сэдлээр хохирогч нарыг хуурч мэхлэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч байжээ.

Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерын мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх гэх мэт олон аргаар илрэх ба шүүгдэгч Л.******* “…би өөрөө Хятад руу явж очиж үзлээ. Хилийн цаана маш олон машин байхыг нүдээр харлаа.” гэх зэргээр хохирогч нарын итгэлийг нь олж авч байсан нөхцөл байдлыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу биш байна.

Хохирогч , , нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч д учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 2.500.000 төгрөгийн хохирлыг хэн төлөх нь ч тодорхойгүй байгаад гомдолтой байна. Хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хувь тэнцүүлэн хариуцуулсан хэдий ч шүүгдэгч нас барсан үндэслэлээр оногдох хохирлыг хэрэгсэхгүй болгосон тул энэ хохирлыг шүүдэгч Х.*******, Л.******* нараас гаргуулж авах хүсэлтэй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч Х.*******, Л.******* нар нь бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж авсан мөнгөө болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлдэг байжээ. Гэхдээ эдгээр хамаарал бүхий этгээдүүд дансанд нь хэдэн төгрөг орж, гарч байгааг мэддэггүй байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч дээрх иргэдийн дансыг дангаар ашигладаг байжээ.

Иймд шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж нэг санаа зорилготойгоор нэр бүхий хохирогч нарыг залилан мэхэлж их хэмжээний мөнгө өөрсдөдөө шилжүүлж авсан байх тул хохирлыг хувь тэнцүүлэн хариуцуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий зөв болжээ гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Хэргийг шалгах явцад шүүгдэгч зам тээврийн ослын улмаас нас барсан / 4 ХХ 93–р тал/ байх тул эрх зүйн харьцаанаас гарсанд тооцож түүнд холбогдох хохирлыг хэрэгсэхгүй болгохоос гадна энэ хохирлыг бусад этгээдүүдэд хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогч д учирсан хохирлоос 2.500.000 төгрөгийн хохирлыг хэн төлөхийг тодорхойлж өгөөгүй байх тул шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн Х.*******, Л.******* нараас тус бүр 250 000 төгрөг гаргуулж хохирогч д олгохоор анхан шатны шүүхийн *******0 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэгт цагдаа, прокуророос зохих шалгалтыг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл, журмыг удирдлага болгож шүүгдэгч Х.*******т 3 жил, Л.*******т 2 жилийн хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 .Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад:

-“. шүүгдэгч Х.*******оос .500.000 төгрөг гаргуулж хохирогч д олгох гэснийг *******.500.000 төгрөг гаргуулах гэж, шүүгдэгч Л.*******аас хохирогч д 6.250.000 төгрөг гаргуулж гэснийг шүүгдэгч Л.*******аас хохирогч д .500.000 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч , , нарын өмгөөлөгч ы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч , хохирогч , шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д., хохирогч , түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ                                

                      ШҮҮГЧ                                                           Г.ДАВААРЕНЧИН

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР