2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар

 

     202*******             01             1*******                                           192/ШШ202*******/00238

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, баянгол ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогтой ******* ******* /РД: ЧВ840*******0673/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, баянгол ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******овогт ******* /рд:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Баян захад байрлах, “ инвестмент” ХХК /РД: *******33916/

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг шаардлага: нэхэмжлэгч Д.*******аас 3,12*******,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Д.******* нь өөрийн эхнэр Б.ийн хамт хариуцагч “ инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бэхбаттай уулзаж, удахгүй баригдаж ашиглалтад орно гэх “Баян” зах дотор 1 тоот 4,2************** м.кв талбай бүхий лангуу, 2 тоот *******,************** м.кв талбай бүхий лангуу болон гадна талбайд хүнсний эгнээний 13 тоот контейнер бүхий 1******* м.кв бүхий талбайг ашиглах ажлын байрны түрээсийн онцгой эрхийг тус тус худалдаж авахаар болсон. Дээрх байдлаар харилцан тохиролцохдоо 2020.09.09-ний өдөр №20/74 тоот “Сертификат олгох гэрээ”-г эхнэр Б. болон хариуцагч “ инвестмент” ХХК нар байгуулж, “Баян” худалдааны төвийн 1 тоот 4,2************** м.кв талбайн эрхийг 3,7*******0,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Харин би 2020.09.09-ний өдөр №20/73 тоот “Сертификат олгох гэрээ”-г “ инвестмент” ХХК-тай байгуулж “Баян” худалдааны төвийн 2 тоот *******.************** м.кв талбай бүхий лангууны эрхийг 3,7*******0,000 төгрөгөөр, гадна талбайд хүнсний эгнээний 13 тоот контейнер бүхий 1******* м.кв бүхий талбайн эрхийг 2,*******00,000 төгрөгөөр, нийт 7,*******00,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Ийнхүү Д.*******, Б. нар нь нийт 10,000,000 төгрөгөөр 2 лангуу, 1 контейнэрийг ашиглах эрхийг худалдаж авахаар болсон юм. Гэвч “ инвестмент” ХХК нь нэхэмжлэгч нарт тус тусад нь лангуу ашиглах эрхийн гэрчилгээг олгоно гэсэн нь худал болж, гэрээнд заасны дагуу гэрчилгээг олгоогүй, тухайн “Баян” худалдааны төв нь 2020 онд багтаж ашиглалтад орж, лангуу болон контейнерийг бидний эзэмшилд хүлээлгэн өгнө гэсэн нь худал болсноор арга буюу гэрээг цуцлахаар болсон. Улмаар хариуцагч “ инвестмент” ХХК-д төлсөн 10,000,000 төгрөгөө буцаан авъя гэдэг хүсэлтийг захирал Б.Бэхбатад удаа дараа тавьсан бөгөөд тэрээр удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлэх байсан 2 ширхэг лангуу, 1 контейнерыг өөр хүмүүсийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд бид нэг ч өдөр ашиглаагүй. Иймд гэрээ цуцлагдсан учир бидний төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч “ инвестмент” ХХК-аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний 4.2-т заасан зохицуулалт бол нэхэмжлэгч талаас мөнгө шаардах бол хариуцагч тал мөнгө гаргаж өгөх агуулгатай тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Баян захын зөвшөөрөл гарснаас хойш ойролцоогоор нэг дараанаас 2022.0*******.31-ний өдрөөс онцгой эрх эзэмшигчдэд утсаар, мессежээр түрээсийн гэрээгээ хийх, лангуу тавиураа бэлдэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан бөгөөд 2022 онд багтаан түрээсийн гэрээг 90 хувьтай, ажлын байрны тохижилтыг 70 хувь хүргээд 2023.01.08-нд нээсэн байдаг. Урилга хүргүүлснээс ******* хоногийн дотор ирж Ц.******* нь түрээсийн гэрээгээ хийх байсан ч хийгээгүй, лангуу тавиураа бэлдээгүй байж “...Өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд худалдааны төв нь огт ашиглалтад орохгүй учир шүүхэд хандаж байна...” гэж “ инвестмент” ХХК-ийн буруу юм шиг бичиж байгаа нь ойлгомжгүй байна. Худалдааны төв нээгдсэн тохиолдолд худалдаа эрхлэгч нар нь зааландаа буюу ажлын байрандаа хүрэлцэн ирэх, бараа таваараа байрлуулах нь юу юунаас чухал байдаг. Өөрөөр хэлбэл худалдаа эрхлэгч буюу гэрээгээр онцгой эрх эзэмшигч нар нь бараагаа бүрэн байрлуулж байж, худалдан авагч нарт сонголт бий болох ба мөн түрээсийн төлбөрөөр нь санхүүжилт дараагийн ажлууд нь явагддаг. Энэ нь бизнес эрхлэгч нарт бүгдэд байдаг л зүйл. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон цаг хугацаандаа ирээгүй, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд түүний эзэмших дотор лангууны хувьд ч ажиллуулаагүйн улмаас хариуцагч компани хохирч /түрээс төлөгдөхгүй, мөн худалдан авагч нар ирэхэд угтдаг хоосон лангуунуудын нэг нь болж тэднийг дахин ирэх итгэл найдваргүй болгодог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.******* нь түрээсийн гэрээгээ хийгээгүй бөгөөд гэрээний 4.2-д зааснаар “...А талын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулах болон тус гэрээнд заасан зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд А талын санаачилгаар Сертификатыг хүчингүйд тооцох бөгөөд сертификатын анхны үнийн *******0 хувийг 3 сарын дотор шийдвэрлэж олгоно...” гэж заасны дагуу сертификатын анхны үнэ болох 6,2*******0,000 төгрөгийн *******0 хувь болох 3,12*******,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь Ц.*******ын түрээслэвэл зохих 2 тоот лангууг түрээслүүлээгүйгээс учирсан хохиролд 3,163,*******00 төгрөг шаардсан бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, шаардлагын хэмжээг 38,*******00 төгрөгөөр бууруулсан гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2020.09.09-ний өдрийн №20/73 дугаар Сертификат /онцгой эрх/ олгох гэрээ, кассын орлогын ордер, Д.*******ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, 2020.09.09-ний өдрийн №20/74 дугаар Сертификат /онцгой эрх/ олгох гэрээ, Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, фото зураг, сөрөг нэхэмжлэл,

*******. Шүүхийн журмаар 2024.12.10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Д.*******, Б. нар нь хариуцагч “ инвестмент” ХХК-д холбогдуулан нийт 10,000,000 төгрөг гаргуулахаар дараах үндэслэлээр шаарджээ. Үүнд: хүнсний захад лангуу түрээслэх эрх олж авахаар Д.******* 6,2*******0,000 төгрөг, Б. 3,7*******0,000 төгрөгийн гэрээг тус тус байгуулсан боловч тохирсон хугацаанд худалдааны захыг ашиглалтад оруулаагүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгийг буцаан авна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлийг  худалдааны төвийн нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр гэрээ байгуулсан нөхцөлд худалдааны төвийг бүрэн нээхээр тохирсон, нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцлах санал гаргаагүй гэжээ. 

4. Хариуцагч “ инвестмент” ХХК-аас нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан талуудын байгуулсан гэрээний 4.2-т “А талын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулах болон тус гэрээнд заасан зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд А талын санаачилгаар Сертификатыг хүчингүйд тооцох бөгөөд сертификатын анхны үнийн *******0 хувийг 3 сарын дотор шийдвэрлэж олгоно...” гэж зааснаар сертификатын үнэ 6,2*******0,000 төгрөгийн *******0 хувь болох 3,12*******,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

*******. Нэхэмжлэгч Д.******* нь гэрээний 4.2-ын заалт бол нэхэмжлэгчид бус хариуцагчид үүрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

6.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Д.******* болон “ инвестмент” ХХК-ийн хооронд 2020.09.09-ний өдөр 20/73 тоот “Сертификат /онцгой эрх/ олгох” нэртэй баримт бичиг үйлдэж, үүгээр “ инвэстмент” ХХК Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Баян худалдааны төвийн гадна талбайд агуулах чиглэлээр 2 тоот *******,************** м.кв талбай, гадна талбайд 13 тоот 1******* м.кв талбай бүхий ажлын байрны түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нийт 16,2*******0,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хэргийн 41, 43 дугаар тал/

6.2. Б. болон “ инвестмент” ХХК-ийн хооронд 2020.09.09-ний өдөр 20/74 тоот “Сертификат /онцгой эрх/ олгох” нэртэй баримт бичиг үйлдэж, үүгээр “ инвэстмент” ХХК Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Баян худалдааны төвийн гадна талбайд агуулах чиглэлээр 1 тоот 4,2************** м.кв талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ нийт 3,7*******0,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хэргийн 120-121 дүгээр тал/

 6.3. Нэхэмжлэгч Д.*******, Б. нар хариуцагч “ инвэстмент” ХХК-д нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь кассын орлогын ордероор нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 42 дугаар тал/

 6.4. Зах үйл ажиллагаагаа 2023.01.08-ны өдрөөс эхэлсэн, нэхэмжлэгч нарын гэрээнд хамаарах 1, 2 тоот лангууг одоогийн байдлаар өөр этгээд түрээсэлсэн үйл баримтад мөн маргаагүй.

7. Д.*******, Б. нар “ инвестмент” ХХК-тай “Сертификат /онцгой эрх/ олгох гэрээ” гэх бичиг үйлдэн, хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Худалдааны захын талбайг түрээслэх эрхийг олж авахын тулд үнэ төлж байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, улмаар 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

8. Нэхэмжлэгч нар худалдааны төвийн үйл ажиллагааг гэрээ байгуулснаас хойш 2 жил гаруйн дараа эхлүүлсэн үндэслэлээр хариуцагч талтай тохиролцож гэрээг дуусгавар болгосон боловч төлсөн мөнгийг буцаан өгөөгүй гэсэн бол хариуцагч гэрээгээр захыг ашиглалтад оруулах хугацааг үйл явдлаар буюу захын нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээсэлсэн нөхцөлд бүрэн нээхээр тохирсон, зах ашиглалтад орж түрээсийн гэрээ байгуулах урилга хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор гэрээг байгуулах үүргээ зөрчсөн хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан эсэх, татгалзах үндэслэл бүрдсэн эсэх, хариуцагч гэрээний үнийг буцааж төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

9. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэх боловч энэ тухайгаа нотлоогүй, хариуцагч тал гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгоогүй хэмээн тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүнг бүхэлд нь шаардаж байгаа нь гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шийдүүлэх зорилготой байна. Тодруулбал, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ба мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага хуулиар тогтоогоогүй.

Үүргийг ялимгүй зөрчсөн, онцгой үүрэг ногдуулсныг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой зэрэг Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй. 

Улмаар Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөхийг шаардах эрхтэй. 

10. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчмын хүрээнд талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нөхцөлийг тохиролцож болох боловч энэхүү тохиролцоо нь хуулийн зохицуулалтад нийцвэл зохино. Талуудын байгуулсан гэрээний 4.1-т “. . . сертификат /онцгой эрх/ олгох гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор сертификатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний төлбөрийг А тал 3 сарын дотор бүрэн буцаан төлнө. Энэхүү гэрээ байгуулснаас хойш 1 жил өнгөрсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй” гэх зохицуулалт нь гэрээний талуудын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн шинжтэй тул хэрэгжүүлэх үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгч нар худалдааны төв ашиглалтад орж түрээсийн гэрээ байгуулах урилга хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

12. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарч байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь “ инвестмент” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан, гэрээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хариуцагч тал нь нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан гэрээний үнэ буюу онцгой эрхийн үнийн *******0 хувийг шаардах, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад оруулж тооцох үндэслэлгүй юм.

13. Иймд, хариуцагч “ инвестмент” ХХК-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Б. нарт олгох нь зүйтэй.

*******. Хариуцагч “ инвестмент” ХХК-аас нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн сөрөн нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй гэснийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 20******* дугаар зүйлийн 20*******.1-д баримтлан хариуцагч “ инвестмент” ХХК-аас 6,2*******0,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т, 3,7*******0,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т тус тус олгож, нэхэмжлэгч Д.*******аас 3,12*******,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ инвестмент” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 184,3*******0 төгрөг, хариуцагчаас төлсөн 6*******,*******66 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,9*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМ