Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

 Хохирогчийн өмгөөлөгч *******,        

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 03 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч холбогдох 8375078 дугаартай эрүүгийн хэргийг 03 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт , 965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн цогт суманд төрсөн, эрэгтэй, настай, дээд боловсролтой, автомеханик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 0-р баг, -р хороолол, хотхон байр тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Яллагдагч нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “ ” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр 05 оноос эхлэн ажиллаж байхдаа 07 оны 08 дугаар сарын -ний өдрөөс 0 оны дүгээр сарын 30-ны хооронд 8 удаагийн үйлдлээр “ ” ХХК-ийн өмчлөл болон бараа бүтээгдэхүүний орлого болохыг мэдсээр байж завшсаны улмаас 37,56,0 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт т холбогдох эрүүгийн 8375078 дугаартай хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,

Хэрэг  Прокурорын газарт очтол яллагдагч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, улсын дугаартай хар өнгийн Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурдаж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

Эрүүгийн 8375078 дугаартай хэргийг анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан. Үүнийг эс хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Уг шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн. Нэгдүгээр заалтын хувьд үйлдэл бүрийг зүйл хэсгээр ялган тусгаж бичих ёстой гэсэн заалт байгаа. “******* *******” ХХК нь аудитын дүгнэлт гаргуулж, дотоод хяналт шалгалтын аудитын дүгнэлтээр тухайн компанийн салбарын борлуулалт хариуцсан ийг мөнгөн дутагдал гаргаж, мөнгө завшсан асуудлыг тогтоогоод Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Энэ акт дүгнэлтээр “ ташаа” ХХК-ийн аудитын дүгнэлтэд тусгагдсан мөнгөн дүн, хохирлын асуудал тодорхой байгаа. Үүнийг үйлдэл тус бүрээр нь тодорхой бичиж ирүүлэх талаар зааж өгсөн бөгөөд яг ямар үндэслэлээр, хэрхэн үйлдэл тус бүрээр бичиж оруулж ирэх ёстойг шүүх захирамждаа бичиж оруулж ирээгүй. Тэгэхээр энэ нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг нэг талаас хангаагүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт уг компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа шийдвэр гаргах ёстой байсан уу, үгүй юу гэдэг талаар түүний ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэсэн. нь тухайн компанид ажиллаж байхдаа албан ёсны бичиг цаасаар хуулийн этгээдийг төлөөлөөд иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар албан бичиг хүргүүлж байсан. Үүний дагуу нэхэмжлэлийн асуудал явагдаж байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тодорхой байхад заавал ын ажлын байрны тодорхойлолтыг авах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ баримтыг авснаар хэргийн үйл баримтыг нотлохгүй, хэргийн шийдвэрлэлтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Мөн хууль зүйн дүгнэлт хийхэд ч ач холбогдол байхгүй, нөлөөлөл байхгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч татах асуудлыг мөн дурдсан байгаа. Энэ заалтын хувьд шууд заасан хуулийн заалт биш, өөрөөр хэлбэл заавал иргэний хариуцагч татна гэсэн заалт биш гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчаар татаж өгөөч гэдэг асуудлыг тавьж байсан. Энэ хүсэлтэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу татах шаардлага байхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл прокурор хэргийн үйл баримттай холбогдуулж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үнэхээр иргэний хариуцагчаар татах шаардлага байна гэж шүүх өөрөө үзсэн бол анхан шатны шүүх иргэний хариуцагчаар татах боломжтой байдаг. Прокурорын зүгээс иргэний хариуцагчаар татах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзсэн. Мөн “ ташаа” гэх аудитын дүгнэлт, яллагдагчийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоож, битүүмжилсэн тогтоолуудыг танилцуулаагүй гэсэн асуудал байгаа. Тогтоол танилцуулсан эсэх асуудлыг хэргийн оролцогчид өөрсдөө тайлбараа хийх байх. Мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд хавтаст хэргийн материалыг бүрэн эхээр нь танилцуулах ажиллагаа явагдсан бөгөөд хавтаст хэрэгтэй танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй. Харин ийн өр, авлагын хувиар авсан өрөө орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлтийг тавьж байсан. Яллагдагчийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол болон аудитын дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал гаргаж байгаагүй учраас хэргийн оролцогч нарын ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Мөн шүүгч захирамжийнхаа тодорхойлох хэсэгт гэрч н.Юрагийн мэдүүлгийг дурдаж, хэрэгт хамааралгүй, энэ хэрэгт байхгүй нотлох баримтыг дурдаж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 3 дахь заалтыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:

ийн завших үйлдэл дээр нэмээд залилангийн үйлдэл байна гэж харж байгаа. Яагаад гэвэл байр авахдаа, зарахдаа өөрийн мэт ойлгуулж байгаад зарсан байдаг. Хоёрдугаарт анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа захирамждаа н.Юра гэж хүнийг дурдаж өгсөн байгаа. Энэ хүн бол манай компаниас 90.0.0 төгрөгөөр трактор авсан хүн юм. Энэ 90.0.0 төгрөгийг гэрээний дагуу манай дансанд хийх ёстой байтал миний дансанд хий гэж зальдаж байгаад өөрийнхөө дансанд дээрх мөнгийг авсан байдаг. Энэ мөнгөний 30 гаран сая төгрөгийг идчихсэн хүн. Өөрийнхөө дансанд мөнгө хийлгэж байгаа үйлдэл нь мөн залилангийн шинжтэй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа хохирогчоор тогтоогоогүй. Шүүх маш тодорхой зааж өгсөн, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хавсаргасан байна гэж дурдаж өгсөн байгаа. Хэрэгт мэдүүлэг авахдаа худалдаж авсан тракторын талаар болон мөнгөө хэрхэн ийн дансанд хийсэн талаар л асуух ёстой байтал хаа хамаагүй нөхөн сэргээлт асуугаад явчихсан байгаа. Үүнийг мөрдөгч нь ойлгохгүй байгаа юм уу, хяналт тавьж байгаа прокурор нь ойлгохгүй байгаа юм уу, би сайн мэдэхгүй байна. Мөнгө хэрхэн өгсөн талаар л лавлах ёстой байтал н.Юрагийн өөрийнх нь нөхөн сэргээлт хийж байгаа ажлынх нь талаар баахан асуучихсан байгаа юм. Өөр хэлэх зүйл алга байна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. “ ташаа эх” ХХК аудитын дүгнэлт бол тухайн үеийн үнэлгээ. Одоо зах зээлийн үнэлгээ өөр болсон. 55.0.0 төгрөгийн үнэлгээ байгаа, гэтэл 4.0.0 төгрөгөөр орон сууцыг зарсан. Тухайн орон сууц одоогийн ханшаар 80.0.0 төгрөг байгаа. Энэ дээр дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг прокурорт гаргаж байсан. Надаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг авсан. Тухайн орон сууц бодит байдлаар байна, байрыг бодит байдлаар авмаар байна гэхэд мөнгөн хэлбэрээр төлүүлнэ гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл бодитоор байгаа зүйлийг мөнгөн дүнгээр тооцох гээд байгаа юм. Энэ хүнд завших үйлдлээс гадна залилангийн үйлдэл байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

“Хохирогч талаас анхан шатны шүүхийн 45 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбартай, байр суурьтай оролцож байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Энэ үндэслэлийг хохирогч дэмжиж оролцож байгаа. “ ташаа” ХХК-ийн 0 оны дүгээр сарын 03-ны өдрийн /93 дугаар шинжээчийн дүгнэлттэй хохирогч тал танилцаагүй байдаг юм. Танилцаагүй юм чинь цаашдаа гарах эрх үүргээ хэрэгжүүлэх, гомдол санал гаргах эрх нь хэрэгжихгүй байгаа. Сая прокурор хэлэхдээ хэргийн материалтай бүхэлд нь танилцсан юм чинь гомдлоо цаашаа гаргах эрх нь байсан гэж байна. Хохирогчийн хохирол зөрүүтэй гэдэг утгаар ерөнхийд нь базаж хэлж байна. Гэтэл яг хэрэгт авагдсан баримтыг харахад 8 үйлдэлтэй нь холбогдуулж тусгайлан яг энэ үйлдэл нь ийм хохиролтой байна гэдэг тодорхой агуулга байхгүй байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шаардаад байгаа энэ баримт маань үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл энэ баримтыг хэрэгт авч байж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг шаардлага хангагдах юм. ын “******* *******” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхтай холбогдуулан энэ хүнийг тухайн компанид ямар байр суурьтай байсан юм бэ гэдэг асуудал яах аргагүй тавигдана. Яагаад гэвэл энэ тодорхой болсноор ай хамтран оролцоо байна уу, иргэний хариуцагчаар оролцох уу гэдэг нь тодорхой болох юм.  Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад , нар мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг од өгсөн гэдэг, нь зээлж авсан гэдэг. Тэгэхээр иргэний хариуцагч байна уу, хамтран оролцогч байна уу гэдгийг шалгахын тулд энэ хүнтэй холбоотой ажлын байрны тодорхойлолт бусад баримтыг авах шаардлагатай юм. Эдгээр баримтыг авснаар шударга шийдвэр гарна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хохирлын тооцоо маш зөрүүтэй байдаг. Яагаад гэвэл яллах дүгнэлтэд 37.56.0 төгрөг гэж оруулсан байдаг. Энэ дээр хохирогч талаас юу гэж шаарддаг вэ гэхээр Дархан-Уул аймагт байгаа өрөө орон сууцыг биет байдлаар авъя гэдэг шаардлага тавьж ирсэн. Гэтэл яллах дүгнэлтэд байрыг завшсан гэж яллаад байгаа. Завшсан хөрөнгө нь бодит хэлбэрээр буюу орон сууцаар байгаа, энэ орон сууцыг авъя гээд байгаа юм. Гэтэл байрыг зараад, цаад авсан хүн нь шударга өмчлөгч гээд байгаа юм. Хохирогч талаас энэ зарчмыг ойлгохгүй байгаа. Энэ үйлдэлтэй холбогдуулж удаа дараа прокурорт хүсэлт гаргаж байсан. Хэрвээ ийг завшсан гэж үзэж байгаа юм бол тухайн эд хөрөнгө цаашаа зарагдахад яагаад гэмт хэрэг биш болдог юм бэ гэж хүсэлтээ тавьж ирсэн. дний зүгээс юу гэж харж байна гэхээр давхар зүйлчлэл байна гэж үзээд байгаа. Яагаад гэвэл тэр орон сууцыг худалдаж авсан н.Чинзориг гэж хүнийг давхар залилсан байна. Миний орон сууц гэдэг үндэслэлээр залилсан байна. Тэгэхээр бид энэ дээр үйлдэл нэмэгдэнэ гэж харж байгаа. Ер нь бол анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, нотлох шаардлагатай зарим зүйлсийг шалгах ёстой гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шийдэх боломжгүй байна. Хохирогч талаас хохирлын тооцоо зөрүүгүй гэж хэлээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцмаар байна, гомдол гаргах эрхээ мөн эдэлмээр байна. Хохирлын тооцоон дээр орон сууцыг 53.0.0 төгрөгөөр үнэлсэн боловч бидний зүгээс орон сууц гэдгээр нь оруулах саналтай байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн 45 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа:

 “Миний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад яллагдагч ийн хөрөнгө завшсан гэмт үйлдлийн улмаас, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос зээлж байсныг харахад хамтран үйлдсэн үйлдэл байна гэж үзэж байгаа. Тэгэхээр ын оролцоог шалгах шаардлагатай байгаа юм. Хамтран оролцоогүй гэж үзэж байгаа бол иргэний хариуцагчаар татагдах ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоож, гэмт хэргийн зүйлчлэлийг анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг олж тогтоох ёстой учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос яллагдагч ийг гадаадын хөрөнгө оруулалттай “ ” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр 05 оноос эхлэн ажиллаж байхдаа 07 оны 08 дугаар сарын -ний өдрөөс 0 оны дүгээр сарын 30-ны хооронд 8 удаагийн үйлдлээр “ ” ХХК-ийн өмчлөл болон бараа бүтээгдэхүүний орлого болохыг мэдсээр байж завшсаны улмаас 37,56,0 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх явцад шүүх өөрийн санаачлагчаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилж заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаахаар хуульд зохицуулсан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дүгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт хамтран оролцогч байсан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдийг татах үндэслэлтэй эсэх, хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хязгаарласан эсэхийг хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, мөн хуулийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, -д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  хуульчилсан болно.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “ ” ХХК-ий тухайн үеийн захирал ******* нь хөдөлмөрийн гэрээгээр тус компанид ажиллаж байсан эсэх, хэрэв тийм бол хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь зэрэг материалыг хэрэгт нотлох баримтаар авч тусган, компанийн эд хөрөнгө, өр авлага хүлээн авах эрхийг бусдад шилжүүлэх эрх байсан эсэхийг тодруулан шалгах шаардлагатай” гэх асуудлыг дахин мөрдөн шалгах шаардлагагүй бөгөөд эдгээр ажиллагааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор ******* бичсэн 03 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 8 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 45 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжид гэрч "...” талын өв” ХХК-д 0 онд нөхөн сэргээлт хийх эрх олгоогүй... гэх мэдүүлэг нь эрүүгийн 8375078 дугаартай хавтаст хэрэгт хамааралгүй, мөрдөн шалгах ажиллагаанд явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт биш байгааг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 . Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

             ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                               З.ТӨМӨРХҮҮ