| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/04271/И |
| Дугаар | 192/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00397
2025 01 20 192/ШШ2025/00397
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Т******* овогт ******* ******* /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 107 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:УШ*******/
Нэхэмжлэлийн шаардлага: 112,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд Тэнгэр хотхонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Оршин суугч Х.******* нь идэх юм байхгүй байна, удахгүй мөнгө орж ирнэ, хоол хүнсний материал зээлээч гэсний дагуу 2024 оны 5 сарын 10 өдрөөс 16-ны өдрийн хооронд 3 удаа зээлээр хүнс авч, 112,000 төгрөг болсон. Зээлээ хурдан төлөх талаар удаа дараа шаардсан боловч өгөлгүй 1 сар гаруй болсон. Сүүлдээ заль гаргаж авсан зээлээ өгөхгүй байх арга сэдэж нөхөр бид хоёрын машины дугуйны хийг гаргасан, зурсан байна та хоёр л тэгсэн байх би та хоёроос өөр хүнд өргүй юм чинь хэмээн гүтгэж хэрэлдээд байгаа. Өгөхгүй гэсэндээ ингэж байгаад гомдолтой байна. Иймд Х.*******ээс 112,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.******* миний бие Ц.*******ын гаргасан 112,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 2 сард багтаан төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан 112,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 112,000 төгрөгийг 2025 оны 2 сард багтаан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
3. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.*******ын нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох 112,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 112,000 төгрөгийг 2025 оны 2 сард багтаан бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН