| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/10395/И |
| Дугаар | 192/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/00111
| 2025 01 13 | 192/ШШ2025/00111 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв байр хаягт байрлах, Хасбанк ХК /******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тоосго ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1*******,77*******,72******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч, 202******* оны 12 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... овогтой ******* нь 202******* оны 0******* сарын 20-ны өдөр тус банктай 2010107890 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1*******,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 3*******5 хоногт 20,******* хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5*******0,000 төгрөг, зээлийн хүү 2**************,*******7*******.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******0.3******* төгрөг төлсөн. Б.******* нь 2010107890 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 202******* оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 202******* оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 93, зээлийн үлдэгдэл 15,**************0,000 төгрөг, хүү 1,102,89******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,830 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 1*******,77*******,72******* төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 1*******,77*******,72******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1*******,77*******,72******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 1*******,77*******,72******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд, төлөлтийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025 оны 02 сарын 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025 оны 03 сарын 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025 оны 0******* сарын 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025 оны 05 сарын 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 2025 оны 0******* сарын 27-ны өдөр 2,77*******,72******* төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1*******,77*******,72******* төгрөг гаргуулах тухай Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 01 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,800,000 төгрөг, үлдэх 2,77*******,72******* төгрөгийг 2025 оны 0******* сарын 27-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******1,82******* төгрөгөөс 120,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 120,912 төгрөг, хариуцагч Б.*******гаас 120,912 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ