| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/08138/И |
| Дугаар | 197/ШШ2025/02841 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/02841
2025 03 20 197/ШШ2025/02841
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэх хороолол, ******* тоотод оршин суух Чу******* Бу******* /РД:*******/-д холбогдох,
2,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн ... дугаартай Хүсэлт гаргах тухай" албан бичигт "...санхүүгийн дэмжлэг, эргэн төлөлт, хүүг нөхөх буруутай этгээдээс гаргуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх ажлыг хариуцан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож хуульд заасан чиг үүргийнхээ дагуу бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан төлбөр нь Хан-Уул дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ******* тоот дансанд төвлөрдөг болно" гэжээ. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд иргэн Ч.Бу******* нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, эргэн төлөх хугацаа хэтрүүлснээс төр, олон нийтийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь 2021 онд 36 сарын хугацаатай нийт 5.000.000 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, хөтөлбөрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байна. Иргэн Ч.Бу******* нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5.000.000 (Таван сая) төгрөгнөөөс 2.530.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2024 оны 10 дугаар сарын 30- ний өдрийн байдлаар 2.470.000 /Хоёр сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. /хүү, болон алданги тооцоогүй. Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч иргэн Ч.Бу*******- аас шаардаж, санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч уг мэдэгдэлд заасан хугацаанд нь төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд эргэн төлөх гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн ӨМНӨӨС нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аливаа этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл өөрөө нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байна. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл", 31 дүгээр зүйлийн 31.2-т "Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу оролцож болно" гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т "Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно" гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Иймд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байх тул прокурор өөрийн санаачилгаар, төрийн байгууллагын газрын хүсэлтийг үндэслэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.Бу******* төлбөрөө төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Бу*******д холбогдуулан, 2,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Бу******* нь 2,470,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Бу*******гаас 2,470,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Бу*******гаас 27,235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Бу*******д холбогдох, 2,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Бу*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 27,235 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын жу*******р хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР