Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор *******

 Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 03 оны 06 дугаар сарын -ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 118000030494 дугаартай эрүүгийн хэргийг 03 оны 07 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт , 1978 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, , боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.1.т заасан гэмт хэрэг үйлдэж, 1 жил тэнсэн хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 00 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 13.3.т заасан гэмт хэрэг үйлдэж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 005 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4.т заасан гэмт хэрэг үйлдэж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 013 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145..т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сум дундын 1 дүгээр шүүхийн 014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145..т заасан гэмт хэрэг үйлдэж 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил сар 6 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 305 захирамжаар 015 оны Эрүүгийн хуулийн 17. дугаар зүйлийн 3..т заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 01 жил 4 сар хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг 017 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн 09 дугаар магадлалаар сулласан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 00 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын дугаар баг, гэх газраас иргэн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны малыг хулгайлж хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 3.60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1.т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн .1.т зааснаар шүүгдэгч *******ыг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1.т зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 05 сар 06 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг жил 05 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан жил 05 сар 06 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., .т тус тус зааснаар шүүгдэгч Ж.ын энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Хохирогч нь мөрдөн байцаалтад ...Би хонио алдахдаа 51 тооны мал алдсан... гэж андуурч өмнө нь мэдүүлсэн байсан. Би 00.11.18-ны өдөр Улаанбаатар хотоос дүү ирж хоноод маргааш өглөө нь цасан шуургатай байсан болохоор дүү намайг уурхайн урд руу адуунд яваад ир гэж явуулсан, уурхайн урдаас адуугаа олоод явж байтал замд ижил сүргээсээ тасарсан байдалтай 34 тооны мал байсан. Би өөрөө малчин хүн болохоор тэдгээр малыг чоно, нохойнд өртчих байх гэж бодоод адуугаа орхиод тэдгээр малыг туугаад хүргэн дүү руу тууж авч очсон. Тухайн үед 10:00 цаг болж байсан. Миний бие тэдгээр малыг эмнэсэн учир нь тэдгээр малын эзэн нь малаа хайж ирэх нь тодорхой байсан учраас, тэр хавьд ар өвөртөө малтай нийлж холилдохоос сэргийлж давхар эм тавьсан нь үнэн, энэ нь миний буруу байсан, энэ үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

Гэм хорын хохирол байхгүй, айлын цасан шуурганд алдагдсан малыг өөрийн эмээр эмнэснээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн боловч анхан шатны шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй. Мөн би хуулийн мэдлэг дутмаг учраас прокурор ******* нь намайг олон тооны мал хулгайлж явсан гэж зүйлчилсэн. Намайг гэмт хэрэг үйлдэх үеийн нотлох баримт, ба түүнээс дээш гэрч, мөн хяналтын  камерын дуу дүрсний бичлэг зэрэг баттай нотлох баримтгүйгээр прокурор намайг өөрийн дотоод итгэл үнэмшил болон хувийн бодлоор яллаж байгаад гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг баримттайгаар үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүх намайг хулгайн хэргээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч миний мал авч эм тавьсан нь миний буруу. Би гэм буруугаа маш их ойлгож байгаа. Хамгийн гол нь намайг хохирогчийн гэрээс мал авсан гэдгийг хэн нотлоод байгаа юм бэ, тухайн үед цасан шуургатай байсан, айлын мал тасраад үлдсэн байхаар нь тэр хавийн айлын малтай нийлчих вий гээд авсан. Прокурорын хэлснээр санаатай бол биш. Гэм буруугаа хүлээж байна, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч нь шүүхээс оногдуулсан ялыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү гэсэн санаатай байгаа юм. *******ын хувьд анх ижил сүргээсээ тасарсан олон тооны малыг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Малыг эмнэснээрээ хулгайн гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа өөрөө ойлгож байгаа. Хэргийн нөхцөл байдал, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзаж үзээд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргаж байгаа юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчээс үндэслэл яриад байна. Энэ хэрэг дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр орж байгаа. Зүйлчлэлийн хувьд нотлох баримтаар тогтоогдож байгаа тул бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн. Хөнгөрүүлэх боломж байхгүй урьд нь 7 удаа гэмт хэрэг үйлдсэн үүнийг энэ хэрэгт халдааж болохгүй боловч засарч, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч *******т холбогдох хэргийг түүний гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ын үйлдсэн 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 39 дугаар яллах дүгнэлтэд тусгасан яллагдагч *******т холбогдох бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүднээс холбогдох бүх арга хэмжээг авч, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч , гэрч *******, *******, *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалснаар прокурорын яллах дүгнэлтэд тусгасан *******т холбогдох бусдын олон тооны мал хулгайлах хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болохыг анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч ******* нь 00 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын дугаар баг, гэх газраас иргэн эзэмшлийн нас гүйцсэн эм хонь 10 толгой, төлөг 11 толгой, хурга 11 толгой, нас гүйцсэн эр ямаа 1 толгой, нас гүйцсэн эм ямаа 1 толгой зэрэг нийт 34 тооны мал буюу олон тооны малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлж 3.60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсгийн .1.т заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, энэ ял дээр урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 05 сар 06 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг жил 05 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн дахь хэсэг болон тайлбарт Улсын Их Хурал 00 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 00 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаарт нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу мөн сарын 4-ний  өдрөөс ердийн журмаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Ийнхүү өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн .т гэмт хэргийн шинжийг “Бусдын олон тооны мал хулгайлсан...” гэж тодорхойлсон байсан бол өөрчлөлт оруулснаар хүндрүүлэх зургаан бүрэлдэхүүнтэй болгож, зарим үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсоноос гадна тайлбарт заасан байсан бог, бодын тоог сгажээ.

Хуульд өөрчлөлт оруулснаар ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөөгүй хэдий ч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн .т заасан үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй зарчмыг болон мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *******ын мал хулгайлсан гэмт хэргийг 015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн .1.т зааснаар зүйлчилсэн нь зөв, тухайн гэмт хэрэгт оногдуулсан ял шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нийцсэн тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн .1.т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд -оос 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******т шүүх жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь энэ зүйл, хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хамгийн хэмжээний хорих ялыг оногдуулсан, түүнчлэн тэрээр урьд ял шийтгүүлсэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан түүний гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг хөнгөрүүлэх журам нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал бөгөөд шүүгдэгч *******ын хувьд анхан шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй, энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 06 дугаар сарын -ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БУЯНЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                           Ц.АМАРЖАРГАЛ