Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 122/ШШ2025/0001

 

                      

  

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

   татгалзаж, үлдэх шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч

   эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай   

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Д.Очмөнхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргад холбогдох “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Батжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Түмэнцогт сумын газрын даамал Д.Түмэнбаярт холбогдох “Тус сумын  Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Очмөнхөд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.Батжаргалын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Очмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа би тус шүүхэд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Очмөнх, хариуцагч Д.Түмэнбаяр нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Батжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.Батжаргалын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” шаардлагаасаа тус тус татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Очмөнх, хариуцагч Д.Түмэнбаяр нар шүүхэд ирүүлсэн  эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Д.Очмөнх, нөгөө талаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газрын даамал Д.Түмэнбаяр нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг тус тус үндэслэн дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Д.Очмөнхийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт байрлах сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар өмчилж буй 2000 м2 талбайтай газрыг захирамжид заасан газрын хэмжээгээр Д.Очмөнхийн нэр дээр кадарстрын зураг хийж, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, заагийг тогтоох, тэмдэглэл, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, гэрчилгээ олгох ажлыг хариуцагч нь хариуцаж хийхээр харилцан тохиролцов. Уг ажлыг хариуцагч нь эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ.

2. Кадастрын зураг хийж зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, гэрчилгээ олгох газрын байршил нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт иргэн Н.Батжаргал, Р.Норовдорж нарын өмчлөлийн 2000 м2  талбайн газрын баруун талд байна.

3. Газарт кадастр хийх, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрчилгээ олгох ажилд өөрөөс хамаарах баримт бичиг гаргаж өгөх, дэмжих ажлыг нэхэмжлэгч хариуцна.

4. Энэхүү гэрээ бүрэн хэрэгжсэнээр гэрээ дуусгавар болно. Гэрээг хариуцагч тал сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгүүлнэ.

5. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хийв гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Болормаа 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Д.Очмөнхийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталгаажуулахад гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Батжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.Батжаргалын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлж 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уг хүсэлтээ, мөн нэхэмжлэгч Д.Очмөнх, хариуцагч Түмэнцогт сумын газрын даамал Д.Түмэнбаяр нар нь нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу “Тус сумын  Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Очмөнхөд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагадаа эвлэрлийн гэрээ байгуулж 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээ тус тус шүүхэд ирүүлжээ.

 

            Дээрх байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан, үлдэх шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ:”, 28.2.3-д “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцсэн байна.

           

            Нэхэмжлэгч Д.Очмөнхөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяад “... нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх ...” эрхийг олгосон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 20 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлээр нотлогдсон, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

 

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Батжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.Батжаргалын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу “Тус сумын  Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Очмөнхөд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Батжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт 884 м.кв газрыг Н.Батжаргалын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг газрын мэдээллийн сангаас устгахыг даалгах” шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа татгалзсаныг, үлдэх хэсэг буюу “Тус сумын  Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Очмөнхөд олгосон 2000 м.кв газарт кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын кадастр хийж, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагад нэхэмжлэгч Д.Очмөнх, хариуцагч Түмэнцогт сумын газрын даамал Д.Түмэнбаяр нарын байгуулсан эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Очмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД