2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00509

 

2025 01 22 192/ШШ2025/00509

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* 7/3, ******* Тауэр, ******* тоот хаягт байрлах, ******* баялаг ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 38б байр, 22 тоот хаягт оршин суух, Цахар овогт *******ы ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,204,666.70 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уранбилэг, хариуцагч Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* баялаг ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь тус зээлийг хувийн компани болох Мотиси фамили ХХК-ийн ажилчдын цалин болон барилгын бараа материал худалдан авч нийлүүлэхэд зарцуулах бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний орлогоос төлөхөөр хүсэлт гаргаж зээл авсан. Ж.******* нь зээлийн гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу 1,267,000 төгрөг төлсөн бөгөөд 2023.12.28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, компанийн орлого удахгүй орж ирэхээр зээлээ бүрэн төлж барагдуулна гэж хугацаа авч байсан боловч тодорхой үр дүн огт гараагүй. Ирж уулзахаас зайлсхийн, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа зэрэг үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,474,333.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730,333.30 төгрөг, нийт 14,204,666.70 төгрөгийг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр хангуулах хүсэлтэй байна. Toyota Prius-XW30 маркийн цагаан өнгөтэй, Япон Улсад 2010 онд үйлдвэрлэсэн, 0851 УАУ улсын дугаартай, ZVW305190192 арлын дугаартай суудлын автомашин эзэмшигч нь Ж.******* бөгөөд 20,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Иймд хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 14,204,666.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,204,666.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 6 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 7 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 8 сард 3,304,666.70 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* баялаг ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,204,666.70 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,204,666.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 6 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 7 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 8 сард 3,304,666.70 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* баялаг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,204,666.70 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,204,666.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 6 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 7 сард 3,300,000 төгрөг, 2025 оны 8 сард 3,304,666.70 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* баялаг ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /228,974+70,200/ нийт 299,174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 149,587 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* баялаг ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН