Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор *******

 Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

 Хохирогч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 28000000260 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт , оны дүгээр сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа. хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан- Уул аймаг, Дархан сумын дугаар баг, дугаар хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 оны дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******эс улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 20000000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаанд нь 5000000 төгрөг өгч, үлдэгдэл 000000 төгрөгийг 5 хоногийн дараа өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Олон Улс худалдааны төв”-ийн 2 давхарт байх нотариатын газарт итгэмжлэл хийлгэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэн С.*******т 12,000,000 төгрөгөөр зарж худалдан борлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс нийт ,5,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, 20-р брак 00 тоотод оршин суух ******* /РД:*******02519, утас: *******/-Д олгохоор,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тоолж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******д давж заалдах гомдолдоо:

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би түрээсийн байранд эхнэр, бага насны 4 хүүхдээ асарч гэр бүлээ тэжээж амьдардаг. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хохирлыг ойрын хугацаанд барагдуулах боломж байгаа гэж бодож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Улсын яллагчийн зүйлчлэл, гэм буруутай маргахгүй. *******д анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн хуулийн санкцтай. Гэтэл *******г нийгмээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь хувийн байдалд нь тохирохгүй байна гэж үзэж байгаа. *******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байсныг өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тухайн баримтуудаар ******* нь банкны зээлтэй, хүү бодоод хүүгээс хуримтлал үүсээд явж байгаа, ээж, эхнэр, 6 сараас 8 насны 4 хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг болох нь нотлогддог. Эхнэр нь 4 хүүхдээ харж ханддаг тул ажил хийдэггүй. 7 сарыг хүртэл Залуус хотхонд 750 мянган төгрөгийн байранд амьдардаг байсан. Харин *******г цагдан хоригдсоноос хойш брак байранд айлын хажуу өрөөг 250 мянган төгрөгөөр түрээсэлж амьдарч байгаа гэж эхнэр нь ярьж байсан. Хохирол төлбөрийн тухайд бол хохирогчтой хоорондоо ярьсан зүйл байгаа юм байна лээ.  Хүнээс авах 7, 8 сая төгрөгийн авлагатай бөгөөд ээжийгээ өмнөөсөө явуулахаар хүн төлдөггүй юм байна гэсэн зүйлийг өөрөө яриад байгаа. Өөрөө хоригдчихсон учраас ямар нэгэн санал санаачилга гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгаа. Шүүгдэгчийн дээрх хувийн байдлуудыг нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Шүүх хурлаас сарын өмнө ярилцсан. Тодорхой хэмжээгээр 50 хувийг нь ч юм уу төлчихвөл тохиролцъё гэж ярилцсан боловч одоог хүртэл төлбөр тооцоо төлөөгүй тул гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж оролцогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******эс улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 20.000.000 төгрөгөөр тооцон худалдан авч, урьдчилгаанд нь 5.000.000 төгрөг өгнө, үлдэгдэл .000.000 төгрөгийг 5 хоногийн дараа өгнө. Одоо авто машин эзэмших итгэмжлэл хийлгээд өгчих гэж хуурч мэхлэн автомашиныг нь авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир Prius 30 маркийн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй нэр дээрээс шууд зарахаар болсон ба тухайн үед манай найз гэх залуу надтай уулзаж машиныг 20,000,000 төгрөгөөр бодож авахаар ярилцаж тохирсон. 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.******* гэх хүний нэр дээр итгэмжлэл хийгээд өгчих тэгвэл би одоо шууд 5.000.000 төгрөгийг гаргаж өгөөд 5 хоногийн дараа .000.000 төгрөгийг гарган өгье гэж тохирсон. Ингээд би Б.аар С.******* гэх хүнд итгэмжлэл хийлгэж өгсөн. Түүнээс хойш надад дахин мөнгө өгөөгүй. Эргээд тэй утсаар ярихад найз нь С.*******оос ирсэн мөнгөөр мөрийтэй тоглоод алдчихсан. Машин чинь С.*******т 11.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлсэн.

******* нь цахим орчинд мөрийтэй тоглоом тоглодог гэдгийг мэднэ. Мөн уг машин дээр итгэмжлэл хийлгэсэн С.******* гэх хүнд миний машиныг зарж байгаа талаар ******* огт хэлээгүй. Би ******* гэх хүнд нэр шилжүүлнэ гэхээр нь *******г зарж байна гэж бодоогүй байсан гэх мэдүүлэг /хх 11, /,

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр бид хоёр уг машиныг тухайн үед гээс л худалдан авч байна гэж бодсон. хэлэхдээ машины эзэнтэй та хоёр Олон улсын худалдааны төв дээр уулзаад итгэмжлэлээ хийлгээрэй гэж хэлж байсан. Ингээд л уг авто машиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авсан. Би худалдан авсан авто машины мөнгийг тухайн өдөр нь тэй ярилцаж түүний хий гэсэн данс руу хийсэн. Мөн өөр данс байна гэдгийг машины эзэн болох , өндөр залуу /Бат-Эрдэнэ/ нарт хэлсэн ба тухайн үед би машины дугаараа авч үлдэнэ шүү л гэж хэлж байсан би яг одоо ямар дансанд мөнгө хийсэн гэдгээ санахгүй байна гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хас банкны 5002645307 дугаар дансыг манай нөхөр *******  ашигладаг. Тухайн өдөр буюу 2023 оны 04 сарын 22-ны өдөр нь миний уг дансаар  хүнээс 3-4 удаагийн гүйлгээгээр 12,500,000 төгрөг авсан байсан ба энэ талаар надад мэдэгдэл ирж байсан. Ороод харахад утга хэсэг дээр нь Р30 худалдан авалт гэсэн байсан. Тухайн үед өөрөө миний данснаас гүйлгээ хийгээд ашиглачихсан байсан. Би уг мөнгөнөөс захиран зарцуулаагүй. *******гээс асуухаар би уг мөнгөөр мөрийтэй тоглочихсон юм гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 22/ болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Шүүгдэгч *******гийн бусдад учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д заасан “үлэмж хэмжээний хохирол”-д тооцогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******д “...С.******* гэх хүний нэр дээр итгэмжлэл хийгээд өгчих тэгвэл би одоо шууд 5.000.000 төгрөг өгөөд 5 хоногийн дараа .000.000 төгрөгийг гарган өгье.” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөр мөнгийг нь шилжүүлэн авч, өөрөө захиран зарцуулах боломжийг үүсгэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хохирлыг ойрын хугацаанд барагдуулах боломж байгаа гэж бодож байна” гэж  мэдүүлж байх боловч анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулах талаар санал санаачилга гаргаагүй байдал, хохирол төлбөрийг буцаан төлөх бодит баталгаа байхгүй, санхүүгийн хангалттай эх үүсвэргүй, гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж байгаа байдал нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ий гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                Д.БУЯНЖАРГАЛ

                                                                    Б.МАНЛАЙБААТАР