2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/00589

 

2025 01 24 192/ШШ2025/00589

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 хороолол, жалханц хутагт дамдинбазар гудамж, ******* байр, 14 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, 1 хороолол, 9 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, 1 хороолол, 9 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:ЧД3001/

1*******,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Т.******* нь эхнэр Д.Пүрэвсүрэн болон 3 хүүхдийн хамт Австри улсад 2004 оноос одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд Монгол Улсдаа байнга ирэх нөхцөл бололцоогүй байдаг байсан тул гадаадад ажиллаж олсон цалин, орлогоосоо тодорхой хувийг Монгол Улсад хуримтлал үүсгэж, цаашдаа орон сууц худалдан авах зорилгоор өөрийн төрсөн эх Ш.Цэвэгсүрэнгийн нэр дээр 2014 оноос Худалдаа хөгжлийн банкинд 33 сая төгрөг хүртэл хадгалуулж хуримтлуулж байсан. Ингээд төрсөн эх өндөр настай болсон тул тухайн үедээ ярилцаад тус хадгаламжаа төрсөн дүү Т.ын нэр дээр 33 сая төгрөгийг үргэлжлүүлэн хадгалуулахаар, тодорхой дүн хүрэхээр нь орон сууц худалдан авахаар тус банкинд данс нээлгүүлсэн. Ингээд ******* нь эхнэр Д.Пүрэвсүрэнгийн хамтаар 2014 оноос 2019 он хүртэл гадаадад ажилласан цалин орлогоосоо тодорхой мөнгөн хөрөнгийг Т. руу шилжүүлж байсан. Шилжүүлэх болгонд Т. нь хүлээн авч тухайн хадгаламжийн данс руу шилжүүлж хадгалж байна гэдэг байсан бөгөөд нийт 1******* сая төгрөг хүртэл мөнгө шилжүүлсэн. Тухай бүрдээ хадгаламжийн дэвтрийн зургийг фейсбүүк чатаар явуулах байдлаар мэдээлэл өгдөг байсан. 2019 оноос Т.******* хадгалуулсан мөнгөн хөрөнгөөрөө Монгол Улсдаа орон сууц худалдан авахаар болоод Т. нь нөхөр Т.ын хамт тухайн шилжүүлж ирсэн мөнгөн хөрөнгийг хадгаламждаа хийлгүй, өөрсдөө авчихдаг байсан болох нь илэрсэн. Өөрөөр хэлбэл банкинд хадгаламж байна гэсэн нэрээр хуурамч хадгаламжийн дэвтэр үйлдэн Т.*******д мөнгийг нь хийчлээ гэж хуурч байсан болох нь илэрсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн төрсөн дүү Эрдэнэбаатар нь хэлж мэдэгдсэнээр энэ бүгд ил тодорхой болсон байна. Үүний дараа Т. нь өөрийн нөхөр Т.ын хамт Т.*******гийн гэр бүлээс ирүүлсэн нийт 1*******,000,000 төгрөгийг авч байсан талаараа үнэнээ хэлж, эргүүлж төлөх хугацаа өгөөч гэж гуйж байсан байх бөгөөд 2024.06.01-ний дотор төлөхөөр болсон боловч одоо хүртэл төлөхгүйгээр үл барам одоо гар утсаа авахаа больж, фейсбүүк чатаасаа хасаж, холбоо харилцаагаа тасалсан нөхцөл байдалтай байна. Т.******* гэр бүлийн хамтаар хөлсөө гаргаж мөнгийг итгэл эвдэн Т. нөхөр Т. нар нь хувьдаа авсанд туйлын гомдолтой байна. Иймд 2014 оноос 2019 оны хооронд орон сууц авах зорилгоор хадгалуулахаар шилжүүлж байсан 1*******,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь 1*******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 58,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т.*******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 417*******8490 дугаар дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т., Т. нарт холбогдуулан 1*******,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь 1*******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 58,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т.*******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 417*******8490 дугаар дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.******* нь төлөөлүүлэх эрхээ Г.Тулгад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 228,975 төгрөгийг улсын орлогоос, 228,975 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч зохигчид эвлэрч байгаа тул түүний гаргасан хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т.*******гийн нэхэмжлэлтэй, Т., Т. нарт холбогдох 1*******,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 58,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.01.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т.*******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 417*******8490 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 228,975 төгрөгийг улсын орлогоос, 228,975 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН