| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06001/И |
| Дугаар | 192/ШШ2025/01080 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01080
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*-д холбогдох гэм хорын хохирол 17,210,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,580,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж багасган, хариуцагч * нь нэхэмжлэлийн үлдэх 10,630,000 төгрөгийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын дотор нэг удаагийн төлөлтөөр бөөнд нь төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 244,000 төгрөгөөс 122,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,000 төгрөгийг, хариуцагчаас 92,515 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Ч.БАЯРСҮРЭН