| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/00355/И |
| Дугаар | 192/ШШ2025/00525 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00525
| *******0*******5 0******* ************** | *******9*******/ШШ*******0*******5/005*******5 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруунбаян уул, 6 гудамж хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс,
Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* лаа ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:ЙЗ75**************043*******/,
Л.*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч У.Гансүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Би Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороог хариуцсан хэсгийн байцаагч бөгөөд Л.******* нь манай хэсэгт оршин суудаг. Гуравдагч этгээд Л.******* нь эхнэрээсээ *******0*******8 онд салсан цагаасаа эхлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа. Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо нь байнгын хүмүүс архидан согтуурч байдаг газар. Л.******* нь гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд энэ чигээрээ үргэлжлүүлэн архи хэрэглэх юм бол нийгэмд гэхээсээ илүүтэй өөрт нь аюултай нөхцөл байдал үүсээд байна. Ойр хавийн буюу Баянхошууны эцэс орчмын архи уудаг хүмүүсийг гэртээ цуглуулж архиддаг. Тэр хавийн айлууд нь маш их гомдол гаргадаг. Сая энэ ******* дүгээр сард л гэртээ согтуу байж байгаад зуухандаа түлэгдсэн байдаг. Л.Долгорсүрэн гэх дүү нь манайд өргөдөл гаргаж архины эмчилгээнд хамруулахыг хүссэн. Иймд Л.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн ярьж байгаа зүйлс үнэн. Би гэртээ ганцаараа амьдардаг болохоор Баянхошууны эцсийн архичид манай гэрт хүрээд ирдэг. Гадаа ууж байхаар танайд орж архиа ууя гээд гуйхаар нь би зөвшөөрчихдөг. Манай хашаанд 3 айл байдаг бөгөөд дүү нарыг ажилдаа явсны дараа архи уудаг нөхдүүд манайд цугладаг. Дүү нарыг ажлаасаа ирэхээс өмнө энэ хүмүүсийг явуулдаг. Манай амьдардаг нэг хашаанд ******* гэр ******* байшин байдаг. Нэг гэрт нь би ганцаараа амьдардаг. Би ганцаараа амьдарсаар байгаад сэтгэл санааны хямралд орж архи уудаг болсон. Би уг нь барилгын туслахаар ажилд ороод, цалин мөнгөөрөө гэртээ зурагт авч амьдралаа цэгцэлж эхэлж байсан боловч ************** сарын 04-ний өдөр төрсөн өдөр болж түүнээс хойш архи ууж байна. Би уг нь архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Гэхдээ манай дүү цагаан сар болохоос өмнө нэг яваад ирээч гээд байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь Л.*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Л.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, өөртөө болон бусдад, гэр бүлийн хүмүүстээ аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, нийгмийн хэв журмыг зөрчин, архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд архинаас хамааралтай болох нь түүний өөрийн тайлбар, удаа дараа эрүүлжүүлэгдсэн гэх Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, дүү Л.Долгорсүрэнгийн өргөдөл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, гэмт хэрэг зөрчлийн талаарх цагдаагийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн *******0*******5 оны 0******* сарын **************-ний өдрийн комиссын дүгнэлтээр Л.******* нь согтуурах мансуурах донтой болох нь тогтоогдож байх ба түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болох талаар комиссын гишүүд шийдвэрлэжээ.
Нотлох баримтуудаас дүгнэхэд Л.******* нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч, архины хамааралтай болох нь тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.*******.*******, **************6, **************8, *******35 дугаар зүйлийн *******35.*******.*******4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /рд:ЙЗ75**************043*******/-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******ийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************0 дугаар зүйлийн **************0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ