| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2318000000229 |
| Дугаар | 2023/ДШМ/42 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/42
*******өд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар лж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир лж хийсэн шүүх хуралдааны 0 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******өд холбогдох 180000009 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,1979 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, ******* хэлний мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ажилтай, ам бүл , эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн дугаар хорооллын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ” нөхөрлөлийн ахлагч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг 5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0 /хорь/ сарын хугацаанд сар бүр 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 00.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:
...******* нь “ ” нөхөрлөлийн ахлагч аас хахууль өгөхийг шаардсан зүйл огт байхгүй, нь *******ийг таньж мэдэхийн хувиар түүний дансыг гуйж авч, өөрөө сайн дураар хоолны мөнгөнд гэж 00.000 төгрөгийг шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй ба ямар нэгэн байдлаар хууль бус шаардлага, хүсэлт тавиагүй, тухайн бичил уурхайн үйл ажиллагаанд ямар нэг шийдвэр огт гаргадаггүй байхад шүүхээс гэм буруутай гэж дүгнэсэнд шүүгдэгчийн зүгээс маш их гомдолтой байна. Хүний эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан шийдвэрийг дахин хянаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж цагаатгаж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шатанд гэмт хэргийн шинжгүй байна гэсэн байр суурьтай байсан. Давж заалдах гомдлоо энэ дагуу гаргасан боловч, хууль зүйн хувьд буруутай гэж үзвэл ялыг багасгах тухай гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг харгалзаж хөнгөрүүлэх үндэслэл байвал хөнгөрүүлж үү гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Таньдаг уурхайн хүн таараад хоолны мөнгөн дээр дэмжлэг хэрэг болоод мөнгө зээлж авсан. Би авлига аваагүй гэж дотоод мөн чанар маань үзэж, өөртөө итгэл үнэмшилтэй байсан. Албан тушаал, үйл ажиллагааны хувьд ямар нэгэн давуу байдал бий болгосон зүйл байхгүй, тусламж дэмжлэг үзүүлээгүй. Анхан шатны шүүх хурлын дараа хууль судлаад алдаа гаргасан гэдгээ мэдэж хүлээн зөвшөөрсөн. Би гэм буруугаа хүлээж өөрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Би ганц бие хүн, үр хүүхэдтэй болж чадаагүй тул эхнэрээсээ салсан. Аав, ээжтэйгээ амьдардаг, аав минь хавдартай асаргаанд байдаг. Ээж маань мөн асаргаанд байдаг хүн. Торгуулийн ял арай өндөр байна гэж үзэж байна. Та бүхнийг үнэн зөвөөр шийдэж, ял хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
******* нь ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. Шүүхээс оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч нь шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын баталсан албан тушаалын тодорхойлолтын зорилт, чиг үүргийг тус тус зөрчин албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ” нөхөрлөлийн ахлагч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00.000 төгрөгийн хахууль авсан гэж 5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч *******ийг 5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дахь заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0 сарын хугацаанд сар бүр 750.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******өөс 00.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор зааж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Авлига, хээл хахууль нь нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, аюул занал учруулж, ёс зүйн үнэт зүйлсийг алдагдуулж, шу ёсыг сулруулж, хууль лэх ёсонд хохирол учруулж, эдийн засгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх хангалттай нөхцөлийг бүрдүүлдэг ба эрх мэдэл бүхий албан тушаалтан буюу хууль бусаар хахууль авагч тал нь бусдын нэрийн өмнөөс хахууль өгөгч талд ашигтай тодорхой үйлдэл хийж, өөртөө материаллаг эдийн болон эдийн бус, эрх, давуу байдал, санхүүгийн ашиг олж, өгөгч тал нь хүссэн зорилго, ажил хэргээ бүтээлгэдэг авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд нийгмийн шу ёсыг зөрчсөн, олон нийтийн итгэлийг алдагдуулсан, цаана нь хэн нэгэн этгээд хохирдог хор уршигтай байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажил үүргийн хувьд өөрөө хяналт тавьдаг байгууллагын нэг болох Дархан-Уул аймгийн Шарын гол суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ” нөхөрлөлийн ахлагч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан оны 07 дугаар сарын 14-ний өдөр хууль бус болохыг мэдсээр байж зээлж авч буй нэрийдлээр 00.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
-шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажил үүргийн холбоотой хүмүүс ирсэн тул хүндэтгээд “Бүлгүги” гэх хоолны газарт хоол, унд идэж байсан. Тухайн үед би дансандаа 9000 төгрөгтэй байсан учраас байгууллагынхаа нягтлантай холбоо бариад “айлчилж ирсэн хоёр хүний хоолны мөнгийг зохицуулах боломж байна уу?” гэж асуухад “боломжгүй” гэсэн. Тэр үед миний хажуу талд зүс таних эмэгтэй ирээд надтай мэндэлсэн. Би өмнө нь бичил уурхайн компаниудад зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах үедээ танилцаж байсан гэх эмэгтэйг таньсан. Тэр эмэгтэй миний ажил төрлийн талаар асуучхаад “таны яриаг санаандгүй сонсчихлоо, тооцоог нь би хийгээд өгье” гэж хэлсэн. Би “зүгээр дээ” гэж хариулсан чинь “зүгээрээ, танд нэг удаа тусалъя” гэсэн. Тэгэхээр нь би “удахгүй буцаагаад өгье” гээд дансны дугаараа өгсөн. Дараа нь бид нар хоолоо идчихээд гарахдаа тооцоогоо бүрэн хийгээгүй гарсан. Орой 1.00 цагийн үед над руу мөнгө шилжүүлсэн байсан. Тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдал бий болсон. Надад ашигт малтмалын компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэг байдаггүй байсан. Засгийн газрын 151 дугаартай тогтоолоор бүх эрх мэдэл нь сумын засаг д шилжсэн. Миний хувьд сургалт сурталчилгаа, мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалтай байсан. Хяналт шалгалт тавьдаг эрх бүхий үндсэн субъект нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч, экологийн цагдаагийн алба гээд тусдаа байгууллага байдаг. Манай байгууллагаас бичил уурхайн компаниудын судалгааг гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл бичил уурхайтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг хэдий ч үйл ажиллагаанд нь манай байгууллагаас ямар нэгэн байдлаар нөлөөлөх үндэслэл байхгүй. Би 6 оноос хойш ТЗ-5 ангилалтай үүрэг гүйцэтгэж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтод байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтэд технологийн хяналт тавих буюу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр тусгагдсан байдаг. Би өөрийгөө 100% гэм буруугүй гэдэгтээ итгэлтэй байна.” гэх мэдүүлэг,
-гэрч мөрдөн байцаалтад өгсөн: ...7 оны 07 дугаар сарын 4-ний өдөр Шарын гол сумын багийн гэх 4,6 га газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх чиглэлээр “ ” нэртэй нөхөрлөл үүсгэн байгуулсан. Нөхөрлөлийн ахлагчаар миний бие байсан. Манайх 7., 8 онуудад санхүүгийн шаардлагаас болж үйл ажиллагаа явуулаагүй. 9 оны 6-8 сарын хооронд, 00 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 09 сар хүртэл хугацаанд, оны 07 дугаар сарын -ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмал олборлолт хийж ажилласан. 0 оны 07 дугаар сард 0 орчим хоногийн ажил хийсэн. 0 онд үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ар ажиллаж байсан ******* гэж хүнтэй “Ус ашиглах гэрээ” хийхэд танилцаж байсан. оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн 80-д байдаг “Бүлгүги" нэртэй солонгос хоолны газарт ******* хүмүүстэй хоолонд орж байхад нь би таараад мэндэлсэн юм. Би “хоолны тооцоог нь хийе” гэхэд “хэрэггүй” гэж хэлэхээр нь би “таньж мэдэхгүй хүн байгаа биш дээ, дансаа өгчих” гэхэд надад Хаан банкны дансны дугаараа өгөхөөр нь би 00.000 төгрөг шилжүүлсэн. Ажилтай холбоотой ямар нэгэн зорилго байхгүй, зүгээр хоолонд орж байхад нь таараад сэтгэлээсээ хоолны мөнгийг нь даая гэж бодоод өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
-гэрч өгсөн:...“ ” нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг сард 1 удаа шахуу байнга очиж шалгадаг байсан. Шалгахдаа бичиг баримтын бүрдэл хангасан эсэхийг шалгаж ажилладаг байсан. Тус нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ Шарын гол сумын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч , Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий хариуцсан мэргэжилтэн *******, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хамт нэгдсэн арга хэмжээний үед хамтарч шалгаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
-гэрч өгсөн: ... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын шатлал нь Засгийн газрын 9 оны 75 дугаар тогтоолын хавсралт “ захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын ТЗ-5-д Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн гэдэгт хамаарна. ******* нь 6 оноос хойш уг албан тушаалд ТЗ-5 шатлалаар цалинжин ажиллаж байсан. 00 оны 09 дүгээр сарын 0-ны өдрөөс оны дүгээр сарын 16-ны өдөр хүртэл жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Энэ хугацаанд ТЗ-5 шатлалаараа цалинжиж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин авч ажиллаж байсан. Тэгэхээр ******* нь 6 оноос хойш 0 оны 0 сар хүртэг хугацаанд ТЗ-5 ангилал зэрэглэлд хамаарч ажиллаж байсан. Би ажилд орсон цаг хугацаанаасаа хойш энэ хүний цалин, ээлжийн амралт, нэмэгдэл цалин урамшуулал зэргийг бодож олгохдоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр бодож олгож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54/,
-Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 6 оны 11 сарын 0-ны өдрийн 51 дугаартай: Тус газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн системийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах хүртэл хугацаанд *******ийг 6 оны 11 сарын 0-ны өдрөөс эхлэн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт / хх-н 80-8/,
-Дархан-Уул аймаг Засаг даргын 00 оны 9 сарын 0-ны - дугаартай *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, оны сарын 0-ны дугаартай *******ийг уг ажлаас чөлөөлсөн тушаал /хх-ийн 107-108/, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 0 оны дугаартай Дархан-Уул аймаг дахь даргын албан тушаалд *******ийг томилсон тушаал /хх-ийн 109/,
- оны 1 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан хяналт шалгалтын тайлан /хх-ийн 8-86/, ******* нь ХААН банкны тоот данс эзэмшдэг талаарх арилжааны банкнаас гаргуулж авсан дансны мэдээлэл, түүний ХААН банкны тоот дансанд оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00.000 төгрөгийн орлого “d-с” гэх гүйлгээний утгатай 507089 тоот данснаас орсон байна” гэх арилжааны банкнуудаас гаргуулж авсан дансны мэдээлэл, гүйлгээний хуулганаас түүвэр хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ...би хахууль аваагүй, мөнгө зээлж авсан... гэж гэм буруугийн талаар маргаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг өгч, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь...Миний аас мөнгө авсан үйлдэл маань хахууль юм байна гэдгийг ойлгож ухамсарласан, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялаас хөнгөрүүлж өгнө үү... гэсэн тайлбар гаргав.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн .1.4.т “ Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1.т заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1.т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т ...Хуулийн үйлчлэлд дор дурдсан албан тушаалтан хамаарна гээд 4.1.1.т “төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, албаны тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.8 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж тус тус заасны дагуу *******ийг дээрх хуулиудын үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн нийтлэг шинж нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байдаг онцлогтой.
Эдгээрээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан шууд санаатай үйлдэгддэг.
******* нь тай ажил хэргийн хувьд харилцаа хамааралтай байх ба түүний нөхөрлөлийн явуулж буй үйл ажиллагаа, нөхөн сэргээлт нь хууль зөрчсөн эсэх, түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийг зохистой ашиглах, нөхөн сэргээх технологийн хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг бусад хууль, хяналтын байгууллагын албан тушаалтнуудын хамт нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт явуулдаг албан тушаалтан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансанд оны 07 дугаар сарын 14-ний өдөр 00.000 төгрөгийн орлого “d-с” гэх гүйлгээний утгатай 507089 тоот данснаас орлого орсныг хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдсон ба яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт “...хоолны газарт ******* дээр очоод “сайн байна уу та, намайг таньж байна уу” гэж мэндлэхэд “танихгүй байна, хэн билээ” гэж асуухаар нь “Шарын гол суманд бичил уурхай ажиллуулдаг байна” гээд “таны яриаг хажуугаас чинь сонсчихлоо, хоолны тооцоо нь дутсан бол би төлчихье, та дансаа өгөөч” гэхэд ******* надад ХААН банкны дансны дугаар өгөхөд нь 00.000 төгрөг шилжүүлсэн....би *******ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтай, манай бичил уурхайн ажилд цаашдаа хэрэгтэй хүн гэж бодоод шилжүүлсэн...гэснээс үзэхэд *******ийн хувийн хэрэгцээнд мөнгө өгсөн нь түүний эрхэлж байгаа албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал олж авах ашиг сонирхолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл ******* нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийг зохистой ашиглах, нөхөн сэргээх технологийн хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй хяналт шалгалт явуулдаг албан тушаалтны хувиар “ ” -ийн үйл ажиллагаанд хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд аас дээрх мөнгийг авчээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн зарчим, албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7.д заасан ”Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж, захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн дугаар зүйлийн .1..т заасан “шу ёсыг элж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна”, .1. а-д заасан “...өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэсэн хэм хэмжээ, ёс суртахууны зарчмыг сахин биелүүлэх үүрэгтэй.
Энэ утгаараа ******* нь ажил хэргийн харилцаа хамааралтай этгээдтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа харилцаанаас татгалзах үүрэгтэй ба дээрх нөхөрлөлтэй албаны хувиар харилцдаг албан тушаалтны хувьд түүнээс мөнгө ч зээлэх эрхгүй юм.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохируулан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.1., 9.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Ц.АМАРЖАРГАЛ