| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09141/И |
| Дугаар | 192/ШШ2025/01081 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01081
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч *, хариуцагч * нар нь нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийн 11,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзан багасгаж, хариуцагч үлдэх 9,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрийн 3,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны дотор, 6,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс 128,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос нэхэмжлэгчид, хариуцагчаас 79,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
“