| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/10431/И |
| Дугаар | 192/ШШ2025/00993 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/00993
2025 02 05 192/ШШ2025/00993
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /рд:*******/
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, Хайрхан баг, Булнайн 1 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******004/
Зээлийн гэрээний үүрэгт 14,504,730 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2024.05.14-ний өдөр тус банктай 1700100953 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16,138,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2,151,733.32 төгрөг, хүү 868,483.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265,28 төгрөг төлсөн. Ж.******* нь 1700100953 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.10.05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024.11.20-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 44 хоног, зээлийн үлдэгдэл 13,986,266 төгрөг, хүү 515,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,236 төгрөг, нийт 14,504,730 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 14,504,730 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,504,730 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 14,504,730 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,504,730 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,474 төгрөгөөс 115,237 төгрөгийг улсын орлогоос, 115,237 төгрөгийг хариуцагч Ж.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН