| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05536/И |
| Дугаар | 192/ШШ2025/01213 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01213
2025 02 12 192/ШШ2025/01213
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* таун, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /рд: ФА760*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ******* бюлдинг, ******* тоот хаягт байрлах, ******* групп ХХК /рд:/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, тоот хаягт байрлах, ХХК /рд:2/,
Зээлийн гэрээний үүрэгт 284,565,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* 2019.08.21-ний өдөр барьцаат зээлийн гэрээг ******* групп ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр ******* групп ХХК нь 189,710,000 төгрөгийг 6 сарын хугацаанд, сар бүр хүүнд 2,624,560 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, байрны зоорийн давхарт байршилтай, м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зээлдэгч нь 2019.02.21-ний өдөр үндсэн зээл, хүүг төлөх үүрэгтэй байсан. ******* групп ХХК нь 2022.11.10-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 189,710,000 төгрөгийг төлөлгүй үүргийн зөрчил үүсгэсэн. Гэрээний 6.2-т зааснаар хоног тутамд 189,710 төгрөгийн алданги тооцогдохоор байна. 2020.02.21-ний өдрөөс 2022.11.10-ны өдрийг хүртэл 993 хоног гэрээний төлбөрийг бүхэлд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүй алдангид 188,382.030 төгрөг болж хуримтлагдсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алдангид 94,855,000 төгрөгийг шаардаж байна. Барьцаат зээлийн гэрээний дагуу 189,710,000 төгрөг, алданги 94,855,000 төгрөг, нийт 284,565,000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, байрны зоорийн давхарт байршилтай, м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь ******* групп ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284,565,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* групп ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Уг хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар буюу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Цаашид зохигчид тухайн асуудлаар дахин маргаан үүсгэх, ямар нэгэн эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль миний гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу тус хэрэг түдгэлзсэн. Гэвч тус хэргийн нэхэмжлэгч С.******* болон хариуцагч ******* групп ХХК нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхий зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж, дагавар нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгсэхгүй болох үндэслэл бий болсон. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг маргаанд энэхүү хэргийн нэхэмжлэгч болох С.******* нь гуравдагчаар оролцох шаардлагагүй буюу эрх ашиг сонирхол нь зөрчигдөхөөргүй нөхцөл бий болж энэхүү хэрэг маргааныг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэргийг сэргээж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* групп ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284,565,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч талаас хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэрлүүлэх хүсэлтийг гаргасныг хариуцагч мөн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нөхцөл байдал болж өнгөрсөн гээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүсжээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч, хариуцагч талтай адил хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь дагалдах үүрэг учир үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн нөхцөлд дагалдах үүрэг хэрэгжих боломжгүй болохыг дурдав.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2022.12.12-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч С.******* нь төлөөлүүлэх эрхээ У.Түвшинд, 2023.12.12-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч ******* групп ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Насанбаярт, 2024.10.23-ны өдрийн итгэмжлэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь төлөөлүүлэх эрхээ Н.Байгальд тус тус олгосон нь хугацаандаа, хууль зөрчөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчийг төлөөлөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарах эвлэрэн хэлэлцэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.*******гийн нэхэмжлэлтэй, ******* групп ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 284,565,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,580,775+70,200/ нийт 1,650,975 төгрөгөөс 825,487.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН