2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01239

 

2025 02 12 192/ШШ2025/01239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ******* дүгээр байр, 9 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46, ******* плаза оффис центр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:/

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 65,040,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: М.******* нь 2018 оноос хойш Бэлэг ХХК-иар дамжуулан ОХУ-ын И ******* Эл Системс групптэй Франчайзингийн гэрээ байгуулан түүний дагуу үнэт чулууны худалдаа эрхэлж байсан. Уг компанийн 22 хувийг эзэмшиж байгаа. Бэлэг ХХК нь 2018 оны 10 сард нэрээ өөрчилж Саха Даймондс ХХК болсон. Иргэн Б. нь хамтран ажиллах, хөрөнгө оруулахаар тохиролцож Саха Даймондс ХХК-ийн зүгээс ******* ******* ХХК-руу Франчайзингийн гэрээ-г шилжүүлэхээр тохиролцсон. Иргэн Х.Шинэ, Б., Л., М.******* нар 2020.02.03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ байгуулсан. ******* ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 10,000,000 төгрөг байна ба нэг бүрийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй саналын эрхтэй 100 ширхэг хувьцаатай байна. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээгээр 2020.09.01-ний өдрөөс эхлэн М.******* нь ******* ******* ХХК-ийн хувийн хувьцаа эзэмших, 18 хувийн ноогдол ашиг авахаар тохиролцсон. Тус гэрээний 5.2-т зааснаар М.******* нь ******* ******* ХХК-иас ашгийн 18 хувийг шаардах эрхтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ногдол ашиг аваагүй болно. Мөн өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иймд 2020.02.03-ны өдөр Хөрөн оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээний дагуу М.******* нь ******* ******* ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй 1,700,000 төгрөгийн ширхэг хувьцааны буюу нийт саналын эрхтэй хувьцааны хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх ******* ******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. ******* ******* ХХК-ийн 2020 оны 6 сараас хойших үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас 2020.02.03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээний дагуу М.*******ийн өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт компанийн %-ийн хувьцааг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2020.02.03-ны өдөр байгуулсан гэрээ хэрэгжээгүй. Гэрээний 5.4-т М.******* ******* ******* ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ оруулах ёстой байсан 58,640,000 төгрөгөөр М.*******ийн бусад төлбөрийг төлсөн учир М.*******д төлөх төлбөргүй. Мөн гэрээний 6.5-д Талууд 2020.09.01-ний өдрөөс ******* ******* ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа тухайн цаг үед компанид оруулсан хөрөнгөөр гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээг тогтооно гэж заасан. М.******* нь компанид хөрөнгө оруулаагүй. Тиймээс компанийн хувьцааг эзэмших боломжгүй гэж үздэг. Хоёрдугаарт, М.******* хөрөнгө оруулалт хийгээгүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулж компанийн үйл ажиллагаанд оролцуулсан байдаг. Х.Дэлгэр, Х.Шинэ нартай тухайн хувьцаа эзэмшигчийн үүсгэн байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байдаг. Мөн гэрээний 6.11-т Гэрээний оролцогч нар компанийн хөрөнгийг 1,5 тэрбум хүртэл нэмэгдүүлэх үүрэгтэй гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн хувьцаа гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт ногдол ашгаас 20,789,698 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гэв. Энэ гэрээгээр зөвшөөрдөггүй. Мөн талуудын байгуулсан гэрээний 2.3-т компанийн үйл ажиллагааг эрхэлснээр Монгол улсын Компанийн тухай хуульд заасны дагуу цэвэр ашгаас тодорхой хувь авахаар тохирсон. Компанийн тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д ногдол ашгийг татвар төлсний дараа цэвэр ашгаас хуваарилна гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтад 2020 онд 89,718,408 төгрөг, 2021 онд 35,520,986 төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Мөн тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т тухайн компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл ногдол ашиг хуваарилах эсэх нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид шууд оролцох боломжгүй хуульд зааснаар зөвхөн компанийн эрх учир шүүхээс тогтоох боломжгүй гэж үзэж байна. Мөн ******* ******* компанийн зүгээс өнөөдрийн байдлаар ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаагүй байгаа учраас ногдол ашиг шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Мөн компани байгуулагдсанаас хойш Монгол улсын Засгийн газар 2020.10.18-ны өдөр 8 тоот тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Компани хувьцаа эзэмшигчдийн хоорондын иргэний маргаан, захиргааны маргаан, эрүүгийн хэрэг М.*******ийн хүсэлт зэргээс болж компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Компанийн үйл ажиллагаа доголдсон. Үүнээс болж 56 сая төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймээс ногдол ашиг гаргуулах үндэслэлгүй байна.

******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Х.Шинэ болон М.*******, Л. нарын хооронд 2020.02.03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр Х.Шинэ нь эхний хөрөнгө оруулалтыг компанид оруулах, цаашлаад М.******* болон Л. нар нь мөн адил ******* ******* ХХК-д хөрөнгө оруулах үүргийг тус тус хүлээсэн. Хувьцаа эзэмшигч Х.Шинэийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж компанид хөрөнгө оруулалт хийж эхэлсэн боловч М.*******, Л. нар гэрээнд заасан хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй тул тухайн Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ хэрэгжээгүй. Х.Шинэийн зүгээс дээрх Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэгдсэн гэрээ байгуулагдах үед компанийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч тухайн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс М.******* нь 58,640,000 төгрөгийг компанийн өр төлбөрийг дарна гэж хэлж бэлнээр авсан боловч хувийн хэрэглээндээ зарцуулсан байдаг. Тухайн мөнгийг авч хэрэглэсэн үйлдлийг баталгаажуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний 3.2-т Хөрөнгө оруулагч Х.Шинэ нь ******* ******* ХХК-д 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Уг хөрөнгө оруулалтаас 58,640,000 төгрөгийг урьдчилсан оруулсан болно гээд мөн гэрээний 3.4-т 2020.03.01-ний өдрөөс эхлэх ******* ******* ХХК-ийн цэвэр ашгаас М.*******, Л. нар ******* ******* ХХК-нд 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. Уг хөрөнгө оруулалт нь Х.Шинэийн хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэхэд маргах зүйлгүй болно гэж тус тус зааж өгч баталгаажуулсан бөгөөд М.******* нь хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Мөн М.*******ийн зүгээс компанийн эргэлтийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэмж 6,400,000 төгрөгийг авч мөн л хувийн хэрэглээндээ зарцуулсан. Дээрх мөнгөнүүдийг М.*******ийн зүгээс бэлэн мөнгө хэлбэрээр авч байсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгөнөөс авснаа хүлээн зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2020.02.03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-нд гарын үсэг зурсан. Мөн сүүлийн 6,400,000 төгрөгтэй нийт 65,040,000 төгрөгийг компаниас авснаа хүлээн зөвшөөрч тухайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021.01.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тус протоколыг М.******* нь хөтөлж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч компанийн хөрөнгө оруулалтад орж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө болох 65,040,000 төгрөгийг М.******* нь өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор өгсөн 65,040,000 төгрөгийг М.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс М.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХХК-аас Б.Дагиймаад олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бараа тэмдгийг ашиглах эрхийг олгох тухай Урьдчилсан лицензийн гэрээ, Үнэт эдлэлийн салон дэлгүүрийн үйл ажиллагааны тухай гэрээ, Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал,

4. Хариуцагчаас мөрдөгчийн тогтоол, 2022.01.09-ний өдрийн 2020300181 дугаар Мөрдөгчийн тогтоол, итгэмжлэл, уулзалтын бүртгэл, 2022.01.09-ний өдрийн 220900181 дугаар мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, ******* ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргах тухай, сөрөг нэхэмжлэл, ******* ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр улирлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ,

5. Шүүхээс ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021.02.01-ний өдрийн 102/2023/01520 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2021.01.28-ны өдийн 6 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ТЗ701/36 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-05 маягт, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-12 маягт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 2020.06.02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2020.06.02-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2020.06.02-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2020.06.02-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэх шийдвэр, Шинээр байгуулах хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2019-12.16-ны өдрийн Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, ******* ******* ХХК-ийн дүрэм, Санхүү байдлын тайлан-баталгаажсан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан-баталгаажсан, мөнгөн гүйлгээний тайлан-баталгаажсан, 2021.12.02-ны өдрийн НА-25210000135 дугаар нөхөн ногдуулалтын акт, ******* ******* ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, ******* ******* ХХК-ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулах төлөлтийн тооцоо, ******* ******* ХХК-ийн цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо, 2020.11.29-ний өдрийн 1 дугаар ярилцлагын тэмдэглэл, татварын улсын ахлах, байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, 2021.12.03-ны өдрийн 15131 дугаар зөвлөмж, мэдэгдэл хүргүүлэх тухай, ******* ******* ХХК-ийн 2020 оны 4 улирлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, ******* ******* ХХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудиторын дүгнэлт 2022 он, Санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн байдлын тайлангийн тодруулга, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Санхүүгийн зохицуулах хорооны тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн хувьцааны хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Лицензийн гэрээний дагуу ******* ******* Юү ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шинэ, Б., Л. нартай 2020.02.03-ны өдөр хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу лиценз шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч компани хариу үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч ******* ******* Юү ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ М.*******ийг хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээ хэрэгжээгүй, өөртэй нь зөвшилцөн Хөдөлмөрийн гэрээгээр компанид ажиллуулсан, ногдол ашиг хуваарилах эсэх нь компанийн эрх бүхий этгээдийн шийдэх асуудал, компани ногдол ашиг хуваарилах хэмжээнд ашигтай ажиллаагүй, үүнд ковидын нөхцөл байдал, хувьцаа эзэмшигчдийн хоорондын эрүү, иргэний маргаан нөлөөлсөн. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэнтэй холбоотой компанийн үйл ажиллагаа зогссон, компани алдагдал хүлээсэн гэж маргасан.

4. Хариуцагч ******* ******* ХХК-аас М.*******д холбогдуулан 65,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж, үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4, 5.4 дэх хэсэгт М.*******, Л. нар ******* ******* ХХК-д 58,640,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. М.******* компанийн эргэлтийн хөрөнгөөс 6,400,000 төгрөгийг авч хувийн хэрэглээндээ зарцуулсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах нийт 65,040,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч Хувьцаа эзэмшигчдийн 2021.01.26-ны өдрийн хуралд хэлсэн гэжээ.

5. Нэхэмжлэгч М.******* сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ 58,640,000 төгрөгийг франчайзинг эрх олж авахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан, мөн 6,400,000 төгрөгийг Эл Плаза төвийн түрээсийн төлбөрт захиран зарцуулсан гэж мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Б., Л., М.*******, Х.Шинэ нар 2020.02.03-ны өдөр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-г байгуулж, гэрээгээр EPL компанийн алмаазан үнэт эдлэл импортоор оруулан, худалдан борлуулах зорилгоор ******* ******* ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Б. тус компаниар үйл ажиллагаа явуулахаар, Х.Шинэ 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар, М.*******, Л. нар франчайзинг эрх авах үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг хүлээж, ******* *******  ХХК-ийн 100%-ийн хувьцааг 6 сарын дотор Х.Шинэ 49%, Б. 15%, М.******* %, Л. 19% болгон хуваан авахаар, 2020.03.01-ний өдрөөс эхлэн ******* *******  ХХК-ийн цэвэр ашгаас М.*******, Л. нарт ноогдох хувиас 58,640,000 төгрөгийг компанийн эргэлтийн хөрөнгөд оруулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1-р хавтаст хэргийн 35-38 дугаар тал/

6.2. ******* ******* ХХК нь 2020, 2021, 2022 онуудад үйл ажиллагаа явуулсан, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.04.28-ны өдрийн ТЗ701/36 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020, 2021, 2022 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудиторын дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 108-114, 116-122, 154-250, 2-р хавтаст хэргийн 1-4, 135-142 дугаар тал/

6.3. Б. болон Х.Дэлгэр нар 2020.06.02-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Б. ******* ******* ХХК-ийн хувьцаанаас 30% буюу 30 ширхгийг 1 бүр нь 200 төгрөг, нийт 6000 төгрөгөөр Х.Дэлгэрт шилжүүлэхээр, мөн Б. болон Х.Шинэ нар 2020.06.02-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Б. ******* ******* ХХК-ийн хувьцаанаас 40% буюу 40 ширхгийг 1 бүр нь 200 төгрөг, нийт 8000 төгрөгөөр Х.Шинэт шилжүүлэхээр тус тус харилцан тохирч, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар Б. өөрийн 100 хувийн хувьцаанаас Х.Дэлгэрт 30%, Х.Шинэт 40% шилжүүлэх, компанийн дүрмийг шинэчлэн батлах гүйцэтгэх захирлаар Х.Шинэийг томилохоор тус тус шийдвэрлэж, эдгээр өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хавтаст хэргийн 123-139 дүгээр тал/

6.4. Сүүлийн байдлаар ******* ******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10,000,000 төгрөг ба хувьцааг Б. 30%, Х.Дэлгэр 30%, Х.Шинэ 40%-ийг эзэмшиж буй нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 102-103, 108-122 дугаар тал/

6.5. ******* ******* ХХК-ийн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтсон нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021.12.-ны өдрийн шалгалтын тайлангаар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 23-28 дугаар тал/

6.6. М.*******д 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд ******* ******* ХХК-аас бодогдсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ. /1-р хавтаст хэргийн 40 дүгээр тал/

6.7. Л.оос ******* ******* ХХК, Б., Х.Шинэ, М.*******, Х.Дэлгэр нарт холбогдуулан саналын эрхтэй 19%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх, дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгах, ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б., Х.Шинэ нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр Б., Х.Дэлгэр нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020.02.03-ны өдрийн Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний дагуу ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойших хугацааны цэвэр ашгаас өөрт ногдох хувь 125,838,000 төгрөгийг ******* ******* ХХК-аас, 5,866,667 төгрөгийг Б., М.******* нараас тэнцүү хэмжээгээр, нийт 137,704,667 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.07-ны өдрийн 102/ШШ2021/03244 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр тал/

7. Энэхүү маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.09-ний өдрийн 102/ШШ2023/01818 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.23-ны өдрийн 210/МА2023/01647 дугаар магадлалаар шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн 2023.11.21-ний өдрийн 001/ХТ2023/00236 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Улсын дээд шүүхийн тогтоолд . . . нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг ******* ******* ХХК-д холбогдуулан гаргахдаа Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-г үндэслэсэн байх бөгөөд энэ тохиолдолд ******* ******* гэрээний тал мөн эсэх, эсхүл Компанийн тухай хуулийн зохих зохицуулалтын дагуу компанийг шинээр нэмж хувьцаа гаргахыг шаардаж буй эсэх, эсхүл гэрээний нөгөө тал болох бусад иргэдийн өмчилж байгаа ******* ******* ХХК-ийн хувьцаанаас авахаар шаардаж байгаа эсэх алин болох нь тодорхойгүй, үндэслэл ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. гэж дүгнэжээ.

8. Улсын дээд шүүхээс хэргийг 2024.01.05-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024.04., 2024.05.14, 2024.07.03, 2024.09.11, 2024.10.03, 2024.11.13, 2024.12.05, 2025.01.29-ний өдрүүдэд хийсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх, тодруулах ажиллагааг хийгээгүй учир талуудын зарчим ёсоор анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

9. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020.02.03-ны өдрийн Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-г Б., Л., М.*******, Х.Шинэ нар үйлдэн, хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн бичгийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээгээр Б. 100%-ийн хувьцааг эзэмшдэг ******* ******* ХХК-аар үйл ажиллагаа явуулахаар, Х.Шинэ 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар, М.*******, Л. нар франчайзинг эрх авах үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг хүлээж, ******* *******  ХХК-ийн 100 хувийн хувьцааг 6 сарын дотор Х.Шинэ 49%, Б. 15%, М.******* %, Л. 19% болгон хуваан авахаар харилцан тохирч байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа, улмаар Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. гэж заасан гэрээ байгуулагджээ.

Компанийн тухай хуулийн энэхүү үүсгэн байгуулагчдын хоорондын хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн тусгай ангийн хэд хэдэн гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ юм. Нэгэнт үүсгэн байгуулагдсан компанийн энгийн хувьцааны эзэмшлийг талуудын оруулсан хөрөнгө оруулалт, хураамжаас хамаарч ирээдүйд хэрхэн өөрчлөх талаар тохирсон нь нэг талаас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний шинжтэй, ******* ******* ХХК-аар алмаазан үнэт эдлэл импортлон оруулж, худалдаа эрхлэхийн зорилгоор оролцогчид хураамж төлөхөөр, хураамжийг мөнгө, хөрөнгө, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж байгаа нь хамтран ажиллах гэрээний шинжтэй байна.

Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

10. ******* ******* ХХК нь үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжааг Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-г байгуулснаас хойш эрхэлж байснаас үзэхэд М.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Оросын холбооны улсын EPL компанийн алмаазан үнэт эдлэлийг худалдан борлуулах эрхийг ******* ******* ХХК-д олж авах үүргээ биелүүлсэн байна.

******* ******* ХХК-ийн хувьцааг Б. 30%, Х.Дэлгэр 30%, Х.Шинэ 40%-ийг эзэмшиж байгаа, М.******* тус компанид ажилтны хувиар цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, гэрээнд хамтын үүрэг хүлээсэн Л. компанийн 19%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байснаас дүгнэхэд нэхэмжлэгч М.******* гэрээний үүргээ биелүүлсний төлөө ******* ******* ХХК-ийн %-ийн хувьцаа эзэмшигч болоогүй байх тул хариу үүргээ шаардах эрхтэй.

11. Гэвч шаардах эрхээ шаардвал зохих этгээдээс шаардаагүй байна. Хариуцагч ******* ******* ХХК бол Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний оролцогч бус бөгөөд харин энэхүү гэрээний үндсэн дээр өөрчлөн байгуулагдсан этгээд юм.

Хэдийгээр Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-г байгуулах үед ******* ******* ХХК нь хэдийн үүсгэн байгуулагдсан, түүний 100%-ийн хувьцааг Б. эзэмшиж байсан ч гэрээний нэг талд Б. компанийн төлөөлж бус, харин компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тус компаниар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдлаар гэрээнд оролцжээ.

Иймээс Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ээр ******* ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үүргийг гэрээний нөгөө тал Б., Л., Х.Шинэ нар нэхэмжлэгч М.*******ийн өмнө хүлээх учир уг үүргийг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ******* ******* ХХК-аас шаардсан нь үндэслэлгүй болжээ.

11. Нэхэмжлэлийн гол шаардлага хангагдах үндэслэлгүй болсон тул түүнээс улбаалсан улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгах, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах шаардлага нь мөн адил үндэслэлээр дэмжигдэх боломжгүй.

12. Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний үүрэг гүйцэтгэвэл зохих этгээд Б., Л., Х.Шинэ нар уг иргэний хэргийн оролцогч биш учир тэдгээрийн гэрээний эрх, үүргийн биелэлтийг дүгнэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй гэж үзсэн болно.

13. Хариуцагч ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа мөн л М.*******, Л., Х.Шинэ, Б. нарын хооронд байгуулсан Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний 3.4, 5.4 дэх хэсэгт заасан үүрэгт хамааруулан гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож гэмээ нь хангагдах эхний үндэслэл үүснэ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгч бус этгээдэд холбогдуулан гаргасан гэж дүгнэсэн тул учир зүйн үүднээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шаардах эрхгүй этгээд шаардсан гэж үзнэ. Тодруулбал, хариуцагч ******* ******* ХХК нь Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний оролцогч биш тул гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч М.*******ээс шаардах эрхгүй.

14. Шаардах эрхийн эхний шалгуурыг хангаагүй тул нэхэмжлэгч М.******* Хөрөнгө оруулах, хамтран ажиллах тухай нэрлэсэн гэрээ-ний 3.4, 5.4 дэх хэсэгт заасан үүрэг биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх үндэслэлгүй гэж үзэв.

15. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, ******* ******* ХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах үндсэн, 65,040,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

16. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д зааснаас бусад баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй болохыг дурдав.

16. Үндсэн болон сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 992,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 483,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг үндэслэн ******* ******* ХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж, үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас гэрээний дагуу өөрт ногдох хувь болох 20,780,698 төгрөг гаргуулах үндсэн, 65,040,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 992,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 483,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг та