2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00711

 


 

 

  

20******* 01 28

192/ШШ20*******/00711

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* *******, ******* хаягт оршин суух, Бичигт хангай овогт Цэрэннадмидын Энхтөр /рд:АЭ*******409021*******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Архангай аймгийн Нэгдүгээр арван жилд 1972 онд элсэн орж 1981 онд төгсөөд, Архангай аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-д 3 жил суралцаад 1984 онд төгссөн. Сургуулиа төгссөний дараа 1984-1987 оны хооронд цэрэгт явсан. Ингээд 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрт савлагчаар, 1989 оны 02 сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдэлд оосорлогч, харуулаар тус тус ажилласан. Үүнээс хойш хувиараа Дэнжийн мянга болон Нарантуул захаас бараа худалдан авч дэлгүүрүүдэд түгээх ажлыг хорь гаруй жил эрхэлсэн. Би тэтгэвэрт гарах гэтэл 1987 оны 07 сарын 20-ны өдрийн Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрт ажилд томилогдсон, 1993 оны 05 сарын 01-ний өдрийн Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдлээс ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байх тул миний 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрт савлагчаар, 1989 оны 02 сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдэлд оосорлогч, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 10*******7 ******* тодорхойлолт, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2024 оны 04 сарын 2*******-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 507 ******* тодорхойлолт, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1989 оны 02 сарын 17-ны өдрийн 41 *******, 1989 оны 05 сарын 05-ны өдрийн 119 ******* тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1988 оны 08 сарын 04-ний өдрийн 157 ******* тушаалын хуулбар, Н.Хэнмэдэх, Ц.Батбаяр нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүхийн журмаар: гэрч Н.Хэнмэдэх, Ц.Батбаяр нарыг асуусан 2024 оны 11 сарын 12-ны өдрийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 9/15379 ******* албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 ******* зүйлийн 135.2.*******-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд нь 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрт савлагчаар, 1989 оны 02 сарын 17-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдэлд оосорлогч, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

 

4.Нэхэмжлэгч нь ******* *******т оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

 

5.Мөн хуулийн 133 ******* зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

*******.ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, Хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1988 оны 08 сарын 04-ний өдрийн 157 ******* тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1989 оны 02 сарын 17-ны өдрийн 41 *******, 1989 оны 05 сарын 05-ны өдрийн 119 ******* тушаалын хуулбар,Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 9/15379 ******* албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1987 оны улсын бүртгэлийн ХААТР-11(А) маягт, гэрч Н.Хэнмэдэх, Ц.Батбаяр нарын тодорхойлолт болон гэрчийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 ******* зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба ийн хүсэлтээр Н.Хэнмэдэх, Ц.Батбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 ******* зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Иймд ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн

135.2.*******-д заасныг баримтлан Бичигт хангай овогт Цэрэннадмидын Энхтөр /рд:АЭ*******409021*******/ нь 1987.07.20-1988.08.04-ний өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн Яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Дарханы тариа, хадгаламж тэжээлийн үйлдвэрт савлагчаар, 1989.02.17-1993.05.01-ний өдрийг хүртэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын *******ны Монгол барилга нэгдэлд оосорлогч, харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1, 5******* ******* зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ