| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09867/И |
| Дугаар | 192/ШШ2025/01333 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01333
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч * нар нь эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн алдангид нэхэмжилсэн 311,983,178.42 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 623,309,690.80 төгрөгөөс 50,070,155.60 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлж, үлдэх 573,239,535 төгрөгийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 105,809,883 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 105,809,883 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 105,809,883 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 105,809,883 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 3,274,498 төгрөгийн 50 хувь болох 1,637,249 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
“