Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 158/ШШ2025/0043

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаагаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч /Э.Нандинцэцэг/-д холбогдуулан ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0691240 дугаартай шийтгэлийн хуудас /шийдвэр/-ыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлоосоо татгалзсаныг баталж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч /Э.Нандинцэцэг/-д холбогдуулан үүсгэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0044/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ба шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

4.Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ