Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 577 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 23 оны 08 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, 985 оны 08 дугаар сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ******* , мэргэжилтэй, Дархан-Ууд аймаг дахь ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, -р хороолол, дугаар байр, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

яллагдагч Ц.******* нь согтуугаар 23 оны 0 дүгээр сарын -ний өдөр 2 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Оргил худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын асфальтан замын явган гарц дээр -2 улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Ц.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэг Прокурорын газарт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах *******тэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33. дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар мөн хэсгийн 6.-6.7 дахь заалтад заасан асуудлуудыг хэлэлцүүлэхээр тусгасан.

Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн ба захирамжид дурдсан Ц.*******ийн цусанд согтууруулах ундаа илрээгүй талаар гарсан шинжээчийн дүгнэлт нь прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримт болж дурдагдаагүй болно.

Шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй нотлох баримтыг үнэлэх талаар урьдчилан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33. дүгээр зүйлд заагаагүй асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх эсхүл хүндрүүлэх эсэх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх талаар тусгагдаагүй бөгөөд энэ нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал юм.

Шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байхад хуулийг заалтыг зөрчин, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд 23 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 23/ШЗ/577 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Яллагдагч Ц.*******ийн цусанд согтууруулах ундаа илрээгүй талаарх шинжээчийн дүгнэлтийг прокурор яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар үнэлж оруулаагүй. Гэтэл шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй нотлох баримтыг үнэлэх талаар урьдчилсан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33. дүгээр зүйлд заагаагүй асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн лэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр бол хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан. Үүний дагуу шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Ц.*******ийг согтуугаар 23 оны 0 дүгээр сарын -ний өдөр 2 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Оргил худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын асфальтан замын явган гарц дээр -2 улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлжээ.

Анхан шатны шүүх өмгөөлөгч хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд “яллагдагч Ц.*******ийн биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаа нь хуульд заасан журам зөрчсөн, уг зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн үйл баримтыг тогтооход ашиглах боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж зөрчилтэй ажиллагааг засуулах, хүний биеэс биологийн дээж авах ажиллагааны тэмдэглэл байгаа бол тэмдэглэлийг хэрэгт хавсаргах, хэрэв огт тэмдэглэл үйлдээгүй бол уг ажиллагаанд оролцсон, явуулсан этгээдээс гэрчийн мэдүүлэг авах байдлаар зөвтгөх нь зүйтэй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дэх хэсгийн .2, .3-д зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шилжүүлж хэргийг анхан, давах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн *******ийг сэргээх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог билээ.

Яллагдагч Ц.******* нь 23 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 2 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Оргил худалдааны төвийн баруун талын замын явган хүний гарц дээр Приүс- маркийн  -2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, .-д заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэргийн газрын үзлэг, хэмжилт хийх үедээ жолооч Ц.*******ийн согтуурлыг Alcotest Al750 согтуурал багажаар шалгахад 0.5% байсныг тэмдэглэлд тусгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлжээ. /х5-8/

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн А/*******, А/3 дугаар тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын .6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасныг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.0 дугаар зүйл зааснаар Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр эсхүл тухайн хүн сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүйгээр мэргэжилтний тусламжтайгаар авахаар хуульд заасан бөгөөд яллагдагч Ц.*******ийн биологийн дээж өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл эсхүл прокурорын зөвшөөрөл, түүнчлэн түүний биеэс биологийн дээжийг хэн гэдэг мэргэжилтэн авсан талаарх баримт байхгүй байна

23 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолд... “Ц.*******ийн биеэс 23 оны 0 дүгээр сарын -ний өдөр авсан цусанд этилийн спирт илэрч байна уу, этилийн спирт илэрч байвал ямар хэмжээтэй, согтолтын зэргийг тогтоох” гэсэн асуулгатайгаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэст осол гарсан өдрөөс хойш 0 хоногийн дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад 23 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 5 дүгээр дүгнэлтэд...”шинжилгээнд ирүүлсэн Ц.******* гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна” гэсэн байна.

Аливаа тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар тооцох, хасах, үнэлэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа бүрэн ******* юм.

Харин захирамжид заасан “хүний биеэс биологийн дээж авах ажиллагааны тэмдэглэл байгаа бол тэмдэглэлийг хэрэгт хавсаргах, хэрэв огт тэмдэглэл үйлдээгүй бол уг ажиллагаанд оролцсон, явуулсан этгээдээс гэрчийн мэдүүлэг авах” гэсэн ажиллагааг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “хэргийг хэлэлцэх ажиллагааг 60 хүртэл хоногоор хойшлуулж нөхөн гүйцэтгүүлэх боломжтой” гэж үзлээ.

Дэ******* ажиллагааг нөхөн гүйцэтгүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх баталгааг хангаж, хэрэг хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн агуулгатай бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 577 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн . 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 577 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих *******тэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР

                    ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                             З.ТӨМӨРХҮҮ