2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00712

 


  

2025 01 *******

192/ШШ2025/00712

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* ******* *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* ******* хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чойжамц *******ой миний бие 1986 оны 07 сарын 15-ны өдөр Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторт засварчнаар ажилд орсон. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болж нийгмийн даатгалын дэвтэр болсон тушаалууд байгаа боловч 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийн хооронд ажилласан баримтууд буюу ажилд орсон гарсан тушаалууд байгаагүй. Үүний улмаас би 1992-1995 оны хооронд тус газарт ажиллаж байсан талаарх баримтаа Нийслэлийн архивын газраас шүүлгэхэд 1992-1995 оны хооронд ажиллаж байсан гэх баримт болон ямар ч тушаал олдохгүй байна гэсэн хариу өгсөн тул шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд намайг 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийн хооронд Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Ч.Сувд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 721 ******* тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 1773 ******* тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Архивын газрын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 893 ******* тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны картын хуулбар, , нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторын даргын 1986 оны 07 сарын 25-ны өдрийн 98 *******, 1987 оны 09 сарын 25-ны өдрийн 132 *******, 1988 оны 05 сарын 04-ний өдрийн 76 *******, 1990 оны 03 сарын 03-ны өдрийн 22 *******, 1991 оны 04 сарын 01-ний өдрийн 55 ******* тушаалын хуулбар, цалин тавьж олгох картын хуулбар, иргэнд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт,

 

Шүүхийн журмаар: 2024 оны 12 сарын 20-ны өдрийн гэрч , нарыг асуусан тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 9/770 ******* албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Ч. нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

 

4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 ******* зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.

 

5.Мөн хуулийн 133 ******* зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

6.Ч.Сувд-Эрдэнийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, 017342 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны картын хуулбар, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторын даргын 1986 оны 07 сарын 25-ны өдрийн 98 *******, 1987 оны 09 сарын 25-ны өдрийн 132 *******, 1988 оны 05 сарын 04-ний өдрийн 76 *******, 1990 оны 03 сарын 03-ны өдрийн 22 *******, 1991 оны 04 сарын 01-ний өдрийн 55 ******* тушаалын хуулбар, цалин тавьж олгох картын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 9/770 ******* албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1987 оны улсын бүртгэлийн ХААТР-11(А) маягт, 1994 оны цалин тавьж олгох картын хуулбар, , нарын тодорхойлолт болон гэрчийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 ******* зүйлийн

43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Ч.Сувд-Эрдэнийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 ******* зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Иймд Ч.Сувд-Эрдэнийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн

135.2.6-д заасныг баримтлан ******* ******* ******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа засвар үйлчилгээний конторт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 56 ******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ