| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/10204/И |
| Дугаар | 192/ШШ2025/00714 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00714
| 2025 01 28 | 192/ШШ2025/00714 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Алтан овоо ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Самандбазар овогтой ******* миний бие нь 1986 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 12 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийн хооронд ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй ба тус оны хооронд ажиллаж байсан баримтыг архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд намайг 1986 оны 12 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 1179 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 403 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн хурлын 1986 оны 09 сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 106 дугаар зөвлөмжийн хуудас, 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 51 дугаар лавлагаа, Ч.Найданбаяр, Р.Саруултуяа нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Шүүхийн журмаар: 2024 оны 12 сарын 18-ны өдрийн гэрч Ч.Найданбаяр, Р.Саруултуяа нарыг асуусан тухай тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 9/831 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд С.******* нь 1986 оны 12 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.С.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн хурлын 1986 оны 09 сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 9/831 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1987 оны улсын бүртгэлийн ХААТР-1(А) маягт, Ч.Найданбаяр, Р.Саруултуяа нарын тодорхойлолт болон гэрчийг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба С.*******гийн хүсэлтээр Ч.Найданбаяр, Р.Саруултуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд С.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:ВТ69112301/ нь 1986 оны 12 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ