| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00838/И |
| Дугаар | 192/ШШ2025/01726 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01726
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 24,308,412 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 3,040,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 3,028,412 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 279,492 төгрөгөөс 139,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 139,746 төгрөгийг, хариуцагчаас 139,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН