Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/20

 

 

        

Н.Ц холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Н.М, Г.Н /онлайн/

Яллагдагч                                                       Н.Ц

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/350 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Н.Ц холбогдох 2102004500342 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 1-ны өдөр Архангай аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум -р баг, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н Ц/РД: /,

Яллагдагч Н.Ц нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын дарга буюу нийтийн албан тушаалаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг “Алтай голд” ХХК-ийн захирал Ц.М ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай “ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд” байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100000000 /нэг зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын даргын албан өрөөнд 37000 ам доллар /89349080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.Ц холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/350 дугаартай шүүгчийн захирамжаар:

 1. Өмгөөлөгч Н.М 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт гаргасан “Алтай голд” ХХК-ний 2016 оны 02 дугаар сард “Хөтөл номгон” ББСБ-с зээлж авсан 600 сая төгрөгийн зээлийн зарцуулалтыг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд гаргуулах “Хөтөл номгон” ББСБ-с 2016 оны 02 дугаар сард олгосон зээлийн санхүүгийн болон дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулж авах зэргээр хахуульд өгсөн 37.000 ам долларын эх сурвалжийг тодорхойлуулах хүсэлт гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/32 тоот тогтоолоор ханган шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Э 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа боловч /11 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/ уг тогтоолын дагуу хийгдсэн ажиллагаа, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана” гэсэн заалтыг,

2. Яллагдагч Н.Ц нь 2017 оноос хойшхи хөрөнгө орлогын мэдүүлэг, холбогдох тайлан баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэх боловч хэрэгт хавсаргагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэсэн заалтыг,

 

3. Яллагдагч Н.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Н.М өмгөөлөгчөөр авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт хавсаргасан байна.

Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Н.М хэргийн материалыг огт танилцуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”,

32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй”, 

32.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байгаа болно гэж дүгнээд

             Яллагдагч Н.Ц холбогдох 2102004500342 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Мөрдөн шалгах нууц ажиллагааны 1 хавтас 22 хуудсыг хэргийн хамт хүргүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор А.Э эсэргүүцэлдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/350 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Шүүхээс прокурорын тогтоолын дагуу хийгдсэн ажиллагаа, цуглуулж  бэхжүүлсэн нотлох баримтууд хэрэгт хавсаргагдаагүй, 2017 оноос хойших хөрөнгө орлогын мэдүүлэг, хобогдох тайлан баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэх боловч хэрэгт хавсаргагдаагүй өмгөөлөгч Н.М хэргийн материал огт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Шүүгчийн захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжинд дурдагдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж, нотолбол зохих байдлуудыг тогтоон холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан байхад шүүх үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаах үндэслэлээ болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул Н.Ц холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/350 тоот шүүгчийн захирамж нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор эсэргүүцэл бичив...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүгчийн захирамжийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүгчийн захирамжид заасан 3 үндэслэлийг хэрхэн ямар байдлаар үгүйсгэж байгааг эсэргүүцэлдээ дурдаагүй. Шүүх хурлын үеэр нотлогдох боломжтой гэдэг агуулгаар эсэргүүцэл бичигдсэн учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч Н.М санал нэг байна... гэв.

 

            Яллагдагч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн санхүүгийн байдлыг тогтоосон холбогдох баримтуудыг хүргүүлсэн. Энэ байдлыг хангаж хэргийн материалд оруулж өгнө үү. Өмгөөлөгч нарынхаа тавьсан асуудлыг дэмжиж байна. Мөн анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжиж байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх яллагдагч Н.Ц холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан хийхээр товлосон. Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй үндэслэлээр хойшилж, шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товложээ. Уг хойшилсон шүүх хуралдаанд прокурор оролцсон бөгөөд дараагийн шүүх хуралдаан хэзээ, хаана, хэдэн цагт болохыг даргалагч шүүгч танилцуулсан байна.

 

           Прокурор шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй байна.

  

            2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанд прокурор хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох эсэх, хойшлуулах эсэх талаар ямар нэгэн санал, хүсэлт түүнийг нотолсон баримт шүүхэд  ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорын эзгүйд хянан шийдвэрлэлээ.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Ц А аймгийн М дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.М ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай “ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд” байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100000000 /нэг зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн М даргын албан өрөөнд 37000 ам доллар /89349080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх...              Яллагдагч Н.Ц холбогдох 2102004500342 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Мөрдөн шалгах нууц ажиллагааны 1 хавтас 22 хуудсыг хэргийн хамт хүргүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ... яллагдагч Н.Ц нь 2017 оноос хойшхи хөрөнгө орлогын мэдүүлэг, холбогдох тайлан баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэх боловч хэрэгт хавсаргагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэсэн заалтыг, яллагдагч Н.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Н.М өмгөөлөгчөөр авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт хавсаргасан байна. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Н.М хэргийн материалыг огт танилцуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй”,  32.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, дээрх ажиллагааг хийлгэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин өмгөөлөгч Н.М 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт гаргасан “А” ХХК-ний 2016 оны 02 дугаар сард “Хөтөл номгон” ББСБ-с зээлж авсан 600 сая төгрөгийн зээлийн зарцуулалтыг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд гаргуулах “Х” ББСБ-с 2016 оны 02 дугаар сард олгосон зээлийн санхүүгийн болон дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулж авах зэргээр хахуульд өгсөн 37.000 ам долларын эх сурвалжийг тодорхойлуулах хүсэлт гаргасныг Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/32 тоот тогтоолоор ханган шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Э 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа боловч /11 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/ уг тогтоолын дагуу хийгдсэн ажиллагаа, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх заасан “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг ажиллагааг хийлгэх шаардлагагүй байна.   

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/250 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023

оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/250 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дэ