| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/01086/И |
| Дугаар | 192/ШШ2025/01782 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01782
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч* нарт холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, хариуцагч нар нь 98,668,881.22 төгрөг гаргуулах шаардлагаас 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 97,668,881.22 төгрөгийг хариуцагч *нар бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 9,660,614 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,008,267.22 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлж барагдуулахаар, хэрэв дээрх графикийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох * ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний * дугаартай, *дүүрэг, 2 дугаар хороо, * тоот хаягт байршилтай 42.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний *дугаартай, * тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудаар тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 721,500 төгрөгөөс 360,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 360,750 төгрөгийг, хариуцагч нараас 360,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН