Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2023/ДШМ/22

 

 

        

           Д.Э, С.Э, Ш.А нарт

                                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Улсын яллагч: А.А

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, С.П 

Шүүгдэгч: Д.Э

                      Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Э, С.Э, Ш.А нарт холбогдох 1912007570136 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 190 оны 0 дүгээр сарын 0ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дүгээр багийн Бортолгой хорооллын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Д Э /РД:,

 

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 10 эхнэр, 8 хүүхдийн хамт, Архангай аймгийн Ц сумын О багийн Ж гэх газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хугацаагаар хорих ялыг тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт С Э/РД: 8/

 

Монгол улсын иргэн, 19 оны дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт, Архангай аймгийн Ц сумын О багийн Ж гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ш А/РД: /

 

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр А дээд өвөр гэх газраас хохирогч Д.Ж эзэмшлийн 18 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж, нийт 14.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Энь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн гэрч Ш.А зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,

Шүүгдэгч Ш.А нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Д Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан Шаазгай овогт Содномпэлжээгийн Эрдэнэпүрэв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ш А нарт тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ан овогт Дн Э оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ш овогт Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Бовогт Ш АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500/нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500/нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000/нэг сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ш.А оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаад хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Ш.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 5.450.000/таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арцатын өвөр гэх газар оршин суух хаягтай, Ж овогт ДЖ/РД: /-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000/нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны морийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Э. Ш.А нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Э, Ш.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг 2023.06.08-ны өдөр гардан аваад тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Арцатын дээд өвөр гэх газраас Д.Ж 18 тооны адууг хулгайлж, түүнд 14050000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүнд анхан шатны шүүх дээрх шийтгэх тогтоолоор гэм буруутай гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Хэрэгт авагдсан болон шүүхэд шүүхэд шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн мэтгэлцээнээс үзвэл Д.Э нь 2019 оны 10 дугаар сар гарсан даруйд өөрийн болон хүргэн ах Хасбатын нийт 52 тооны адууг Цэнхэр сумын Орхон багийн нутаг руу оторт гаргахаар Эаваачиж өгсөн. Адуугаа тууж явахаас 3-4 хоногийн өмнө өөрийн адуунуудыг шинээр тамгалсан,

Адуунуудын нэг азарга нь Д.Э хүргэн ах болох Х, түүний хүүгийн адуу байсан учраас тэр фургон машинаараа нэг хэсэг газар адууг тууж гаргалцаж өгсөн.

Өлтийн даваа даваад явж байхад унаж явсан морь нь явахаа болиод Б гэгчийг туслаад өг гэж дуудаж ирүүлсэн. Энэ нь үед Л.Б гэдэг хүн эхнэртэйгээ хамт тэдэн дээр ирсэн. Тэд Д.Э тууж яваа 2 азарга адуу 2 тасарсан байсныг харсан.

Цааш явах замдаа мал хүлээж авах С.Э тосуулсан, С.Э Д.Э нарыг уулзсаны дараа Г.Г гэдэг хүн таарсан, Г.Г Д.Э танилцаад, Сангийн толгой гэдэг газраас адуу  тууж яваа гэдгээ хэлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогддог.

Гэрч Л.Б, Т., Г.Г нарын мэдүүлгээр хэрэгт холбогдогч Д.Эн “...10 сар дөнгөж гарч байхад өөрийн болон ахын 2 азарга адууг тууж, С.Э хүргэж өгсөн. Д.Жадууг бол туугаагүй, мэдэхгүй гэдэг...” агуулгатай мэдүүлэг нотлогддог.

Д.Э холбогдох хэргийг шалгахдаа мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолж тогтоож чадаагүй.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг болон Д.Эг гэм буруутай гэж үзэж байгаа нөхцөлд хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайн мэдэх Д.Эн тууж явсан нэг азарга адууны эзнийг гэрчээр асуух, Д.Эн адуу тууж явах үед түүнтэй хамт байсан гэр бүлийн гишүүд /эхнэр, хүүхэд/-ийг асуух, Д.Э адуу тууж явахад таарсан гэрч Л.Б эхнэрийг гэрчээр асуух, түүний зам мөрийг шалгах зэрэг ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн бол Д.Э холбогдох хэргийн бодит нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдох боломжтой байсан.

Д.Э адуугаа оторт гаргахаар тууж С.Э хүргэж өгсөн цаг хугацаа нь Д.Ж адуугаа алдсан хугацаатай ойролцоо байгаагаас үүдэн түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх дүгнэлт хийж байгаа нь өрөөсгөл юм. Энэ нь Д.Эн адуугаа Эр хүргэж өгсөн сар, өдрийг нарийн тогтоогоогүй “10 сарын эхээр” гэж баримжаалж, таамагласнаас үүдэлтэй.

Шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй, энэ нь хүнийг хэлмэгдүүлэх үндэс болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Гэтэл Д.Э холбогдох хэргийг шалгахдаа асуувал зохих гэрчүүдийг бүрэн асуугаагүй, хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүйгээс эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт зөрчигдсөн.

Хэрэгт авагдсан Д.Эг адуу тууж явахад тааралдсан гэрч Г.Г, Л.Бн нарын мэдүүлгээс үзвэл Д.Эн адуу тууж явсан цаг хугацаа нь Д.Ж адуу алдсан цаг хугацаанаас өмнө байдаг. Энэ цаг хугацааг Д.Э тууж явсан адууны эзнийг асуух, түүний гэр бүлийн гишүүдийг асуух зэргээр нарийвчлан тогтоох боломжтой байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу үзвэл Д.Эн адуу тууж С.Э хүргэж өгсөн цаг хугацаа, Д.Ж адуугаа алдсан цаг хугацаа хоёр нь тохирохгүй байгаа, Д.Э нь Д.Ж адууг тууж явсан гэдгийг нотлох эргэлзээгүй нотлох баримтгүй зэрэг үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү..гэжээ.

 

Шүүгдэгч Д.Эгаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/119 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 09 дүгээр сарын 26-нд бар өдөр адуугаа Э, Б нартай тамгалж 3-4 хонгийн дараа Цэнхэр сумын Орхон багт оторт гаргасан. Оторт гаргасан адуу нь хүргэн ах Х хүү Б, Д, ээж С, Д.Г, А.Х, Эр нарын эзэмшлийн 52 тооны хонгор, бор азаргатай ташаан дээрээ саран тамгатай гуяндаа Д үсгэн тамгатай адуу байсан. Адууг оторт гаргах өдөр хүргэн ах Хасбат хамт тууж хойд могойн гол оруулж өгсөн. Адуугаа туугаад Өлтийн даваа дээр гарахад унаж явсан морь эрүү нь зуураад явж чадахаа байсан. Тэгээд Б дуудаж  морио хатгуулж эмчилгээ хийлгэсэн. Эн хооронд орой болж харанхуй болоод тууж явсан  адуу буцаад модруу орсон. Харанхуйд Б мотоциклоор гэрэлтүүлж хайж явтал Б эхнэртэйгээ ирсэн. Миний тууж явсан 52 тооны адууг б, Бан, Эр нар харсан учир гэрчилнэ. Энэ хэрэгт холбогдож байгаа Д.Жн 18 тооны адууг би мэдэхгүй. Д.Ж адуу алга болсон өдөр 10 сарын 07-08-ны хооронд миний адуу оторт гарсан өдөр10 сарын 01-02-оос хэтрэхгүй байгаа тул үүний үнэн зөвийг олж өгнө үү...гэжээ.

 

  Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Юун түрүүнд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогддог. Хохирогч, шүүгдэгч нар ерөөсөө 1 уулын наана цаана байдаг. Шүүхийн хэлэлцүүлэг болон прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Он сарын хувьд маргадаг. 2023 оны яллах дүгнэлтэд ч гэсэн тийм байгаа. 2019 оны 10 дугаар сарын үед гэж багцаалдсан нь боломжит хугацаагаар буюу гэрч нарын мэдүүлгийг үндэслэж дээрх цаг хугацааг бичсэн байдаг. Хохирогч Д.Ж нь өөрийн олон тооны малыг алдсан нөхцөл тогтоогддог. Тухайн үед шүүгдэгч Э нь Ж таньж авсан адууг хүлээж авсан газар руу нь мал туусан нөхцөл байдаг. Туусан малыг Э хүлээж авч хохирогч айлд хүлээлгэж өгсөн нөхцөл тогтоогддог. Энэ хэрэг анхан шатны шүүхээр эхний удаа хэлэлцэхэд шүүгдэгч нь одоогийн шүүгдэгч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Энэ нь Д.Э хэргээ хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой. Анхан шатны шүүх хурал хавтаст хэрэгт авагдсан материалаас гадна шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогч, шүүгдэгч нар нэг дор байсан гэж яриад байдаг. Яг энэ цаг хугацаанд нэг дор байгаагүй. Хохирогч Давааны ард байдаг гэдэг нь Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт, шүүгдэгчээр орж ирсэн Д.Э урагшаа Сангийн толгой гэх газар буюу 30 гаруй километрийн зайтай. Энэ 2 айл өвлийн цагтаа ойролцоо өвөлждөг. Хавар зусландаа гараад Намар 11 дүгээр сар хүртэл тусдаа байдаг гэдгийг яриад байхад үүнд ач холбогдол өгдөггүй. Цаг хугацаа тодорхой гэж яриад байна. 7-8-нд шилжих шөнө адуу алдагдсан асуудал болдог. Энэ хүний цаг хугацааг тодорхойлъё гэвэл гэрч нар тууж явсан адууны эзнийг асуухад тодорхойлогдоно. Гэтэл тэгээгүй Э, А нарын мэдүүлэгт хөтлөгдөөд ороод ирсэн. Тэгж яривал Гэрэлцогоос хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. 9 билүү 10 дугаар сар дөнгөж гарч байхад энэ адууг тууж явсан гэж ярьдаг. Энэ хооронд 7-8 хоногийн цаг хугацааны зөрүү байна. Адуу алдагдсан үйл явдалтай маргаагүй. Адуу алдагдсан чухам тэр адууг хэн туусан юм бэ гэдгийг тогтоож чадаагүй. Тэр үед ойролцоо Эрдэнэдалай адуу тууж тэр зүгт гаргасан. Юмыг яаж мэдэхэв Эрдэнэдалайг адуу тууна гэх сургаар өөр хүн тууж орхисон болохыг үгүйсгэхгүй, тэрийг ерөөсөө тогтоож чадаагүй. Тэгээд сүүлд хохирогч очиж авсантай маргаагүй. Гол нь 200 гаруй километр газар хэн яаж туусан бэ гэдэг үйл явдлыг ерөөсөө тогтоож чадаагүй. Тэгээд ярихаараа хохирогч, шүүгдэгч хоёр ойролцоо байдаг гэдэг. Мөн Б, эхнэртэйгээ явсан гэдэг асуудлыг яриад байхад тэрийг асуугаагүй орхисон. Угаасаа 2 азарга адуу тасарна. Энэ нь зөвхөн Эн адуу биш. Таамгаар оруулж ирсэн нь шүүгдэгч Д.Эн эрх зүйн байдлыг дордуулж, ял шийтгэж байна. Тийм учраас хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл энэ хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрдэнэпүрэвийн тухайд 2 зүйл заалтаар оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйлчлэл байна уу, гэрчийг дарамталж сүрдүүлсэн, шан харамж амласан нөхцөл хэргээс харагддаггүй. Иймд энэ зүйлчлэлд анхаарал хандуулж өгнө үү гэсэн саналтай байна. Энь ам бүл 10-уулаа 8 хүүхэдтэй бор зүрхээрээ амьдарч яваа, хүнд хөлсөөр ажиллаж энэ олон ам бүлээ тэжээдэг. Ял шийтгэлийн байдалд торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Хохирогч Д.Ж нь өөрийн 18 тооны адуугаа 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 2 дугаар баг, бидний мэдэхээр Цагаан давааны ард орших Арцтын өвөр гэх газраас алдсан үйл явдал тогтоогддог. Хохирогч, шүүгдэгч нар айл саахалт байдаг учраас хэн хэнийхээ малыг мэддэг. 2019 оны 10 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө гэж цаг хугацаагаа тодорхой хэлдэг. Э 2019 оны эхэн үеэр хэсэг адуу тууж Э аваачиж өгсөн үйл явдал хангалттай нотлогдож тогтоогддог. Үүнтэй хэн ч маргахгүй. Эрдэнэпүрэвт хүлээлгэж өгсөн адуунаас 16 тооны адуу тасраад яваад байдаг. Энэ 16 тооны адуу бол хохирогч Д.Ж адуу. Өөрөөр хэлбэл Д.Этууж аваачиж өгсөн 50 гаруй тооны адуунаас 16 тооны адуу тасраад явсан. Энэ үед утсаар ярьсан нь хэрэгт тодорхой байгаа.  16 тооны адуу тасраад байна Э яах вэ гэхэд нь Э мэдүүлэгт байгаа би учрыг нь олох юм чи идшиндээ хэрэглэвэл хэрэглээрэй үлдсэнийг нь хавар зарна гэсэн асуудал яригддаг. Эрдэнэпүрэв нөгөө 16 тооны тасраад байгаа адуугаа Ариунбаатар гэдэг хүнд аваачиж өгнө. Ингээд цагдаа мэдээд хохирогч Д.Жамцаа өөрөө очоод А Э хүлээлгэж өгсөн 16 тооны адуу буюу Э А хүлээлгэж өгсөн 16 тооны өөрийн адуугаа хүлээж авна. Энэ хэрэгт хүлээж авсан болох нь баримтаар тогтоогдож байгаа. Э болон А нарыг гэрчүүд гэрчилдэг. Э адуу тууж явсныг өөрөө ч хэлдэг өөр гэрчүүд ч хэлдэг. Энэ хэрэгт анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг буруутай хэрэглээд ч юм уу эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, хийх ёстой ажиллагааг хийгээгүй зүйл байхгүй. Хэргийн бүрдэл бүрэн хангагдсан. Э Ж16 тооны адууг хулгай хийсэн гэдэг нь газар, орон байрны хувьд нотлогддог. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд нотлогддог. Гуравдугаарт үйл баримтаар нотлогддог. Дөрөвдүгээрт гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Өөрөө хэргээ хүлээдэггүй ийм хэрэг байгаа. Иймд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил байхгүй. Эргэлзээтэй гэж ярьж байна. Гэтэл эргэлзээтэй ямар ч нотлох баримт байхгүй. Хохирогч Д.Ж хувьд 1 азарга, 1 даага туугдах явцад байхгүй болсон байдаг. Алж идсэн юм уу үрсэн юм уу, зарсан юм уу мэдэхгүй. 16 тооны адууг Эд үлдээж тасарч яваад Ж А авсан болох нь хэрэгт хөтөлбөргүй нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү”  гэв.

 

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед 2019 оны 09 дүгээр сарын 26-нд бар өдөр байсан. Яагаад сайн мэдэж байна вэ гэхээр тэр өдөр эхнэрийн төрсөн өдөр байсан. Бар өдөр таарсан учраас Б, Э хоёртой адуугаа тамгалсан. Эрдэнэпүрэв адуугаа хамт тамгалчихаад би адуу малаа алдаад байна гэсэн. Х гэх хонгор азаргатай адууны эзэн хуучин мал эмнэлгийн Гэлэг гэх сургуульд сурч байсан. Тэгсэн бүтэн сайн өдрөөс өөр надад зав гарахгүй, бүтэн сайнд адуугаа гаргана гэсэн. 3-4 хоногоос хэтрээгүй адуугаа Могой гэх газар руу давуулж өгөөд өөрийнхөө хээр морийг надад унуулж явуулсан. Тарган морь учраас явж өгөхгүй, адуунууд нь тарж бутраад Өлтийн даваа давж явахад морь таргадаад явж өгөхгүй, таньж мэдэх хүн байхгүй. Б морь хатгадаг, морь унадаг гэхээр нь утсаар дуудаад морь ийм болчихлоо яах вэ гэсэн. Тэгсэн махны шүүс өгдөг гэхээр нь би энэ хүн танихгүй эзэнгүй газар яаж өгөх вэ чи надад ирээд тус болооч адуу сарниад морь явахаа болчихлоо гэсэн. Адуугаа бөөгнүүлж горхи руу хөтлөөд явж байхад Б ирээд хоёулаа морио шавшаад байж байтал адуунууд мод руу орохоор нь хоёулаа мотоциклоор гэрэлтүүлье гээд ярьж байсан. Тэгсэн Б эхнэртэйгээ ирээд юун хүмүүс яваад байгаа юм бэ гэхээр нь бид хоёр адуугаа алдчихлаа, мөн морь таргалаад явж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б  кола, пиво аваад ир гэж захиад нөгөө мориныхоо хошного болон ам руу нь зутгаад сэргээгүй. Өглөө нь Б мотоциклоор Өгөөмөрийн эх гэх газраас адуугаа олж аваад Б очоод архи өгөөд морь арай дээрдсэн. Цаашаа яваад Э замаас тосож авсан. Эрдэнэпүрэв 2022 оны 04 дүгээр сарын 04-ний шүүх хуралд юу болсон талаар хэлдэг. Тэгээд 2020 оны 05 дугаар сард бид нараас мэдүүлэг авсан. Би өөрийнхөө адуу малыг ингэж туусан замаа шалгуулъя, би өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан үүнийг шалгуулъя гэхэд бензиний мөнгөө бэлдэж бай, дуудсан цагт бэлэн бай гэсэн. Тэгсэн 2 жилийн дараа яллагдагчаар татаж эрүү үүсгэсэн гэхээр нь юу яриад байгаа юм бэ тухайн үед нь шалгахгүй яасан юм бэ гэхэд миний хийх ажил дууссан та шүүхдээд салчих байх гээд доогтой нь аргагүй инээгээд байсан. Үнэн зөвийг шалгуулахаар хүсэлт гаргаж байхад ийм хэрэг үүссэн. Тухайн үед намайг адуу туусан гэдэг нэрээр цуг явсан гэж үзээд байгаа болохоос биш миний туусан адууны эзэн, хэдэн адуу байсан, хэдий хугацаанд туусныг нарийвчлан тогтоогоогүй. Сүүлдээ З гэх байцаагчид 06 дугаар сарын эхээр манай хүүхэд цусны өвчтэй хот явах гээд байж байтал дуудаад ирж байцаалт өгөхөд хавтаст хэргийн материалтай танилц гэхэд Хасбатын 89-тэй дугаарыг өгөөд энэ хүнээс хэдэн адуу өгч туулгасан талаар асуу би цаг хугацаагаа нарийн санахгүй байна, хүүхдийн бие тааруу байна гэхэд за гэж хэлсэн. Тухайн үед 10 дугаар сар дөнгөж гарч байсан. Адуу туух үед танихгүй 4-5 хүн таарсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хурлаар гэрч нар бүгдээрээ орж мэдүүлэг өгсөн. Адуу туусан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй. Хэний, хэдэн адуу туусан гэдгийг бүртгэж аваагүй. Сүүлд Ч байцаагч адууг зүсэлж бүртгэсэн нь хавтаст хэргийн материалд авагдсан. Адуу туусан нэртэй энэ хэрэгт холбоод байгаа. Түүнээс бол нарийн шалгаагүй. Гэхдээ эхнэр На миний төрсөн байсан гэж хэлсэн. Тухайн үеийн бүтэн сайн өдөр Х ах хол оторт гаргах гэж байгаа учраас би гаргаж өгнө гэж хэлээд гаргасан. Оторт гарах шалтгаан нь нэг морь дараа нь саамгай гүү алдагдаж өнчин унага үлдээд хөдөө надаас өөр мал харах хүнгүй байсан. Тэгээд шөнө адуу манаж чадахгүй учраас оторт гарсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх “хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э, С.Э, Ш.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.

                                                                                                                                                                         

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Арцатын дээд өвөр гэх газраас хохирогч Д.Ж эзэмшлийн 18 тооны адууг хулгайлж,  түүнд 14.050.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.Эрдэнэпүрэв нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн гэрч Ш.А зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч Ш.А нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

 Шүүгдэгч Д.Э, С.Э, Ш.А нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Э С.Э, Ш.Ар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан оногдуулсан ял тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирчээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Э үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцож, нэг тооны азарга болон нэг тооны дааганы  үнэнд 5.450.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.П нар мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан, хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

             Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч С.П нар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөн гэм буруугийн талаар маргасан байх ба  анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч,  гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацааг бүрэн тогтоож чадаагүй, явсан зам чиглэлийг шаардлагатай гэх тайлбарыг гаргасан боловч хохирогч өөрийн 18 тооны адууг алдсан цаг хугацааг бусад үйл баримттай холбогдуулан тодорхой мэдүүлдэг, зарим гэрч нарын зүгээс цаг хугацааг нарийн сайн санахгүй байгаа талаар хэлж мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн, эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч Д.Ж, гэрч С.Э, Ж., Г.Г,  Л.Б, Т.Б, Ш.А нарын мэдүүлэг, хохирогч Д.Ж алдагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                        В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                    Н.ЭНХМАА