| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/04944/И |
| Дугаар | 192/ШШ2025/02025 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02025
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *-ны нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал хариуцагч*д холбогдох шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 1,461,333 төгрөгөөс татгалзаж багасган, хариуцагч * нэхэмжлэлээс үлдэх 17,914,700 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10,914,700 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулах, заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 325,013 төгрөгөөс 201,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 123,761 төгрөгийг, хариуцагч *аас 123,761 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН