2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01134

 


 

 

2025 02 10

192/ШШ2025/011*******

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* сайд Амарын гудамж, ******* төв байр хаягт байрлах, ******* ХК /рд:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* хороолол, ******* зам, ******* байр, ******* тоот хаягт оршин суух овогт -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,799,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э. нь 2024 оны 06 сарын 11-ний өдөр тус банктай 1160113706 дугаартай зээлийн гэрээ байгуулж 23,397,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлэн авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2,339,700 төгрөг, зээлийн хүү 1,020,750.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,336.06 төгрөг төлсөн. Э. нь 1160113706 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 39, зээлийн үлдэгдэл 21,057,300 төгрөг, хүү 738,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,125 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 21,799,872 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 21,799,872 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,799,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.од холбогдох 21,799,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг,

1.2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

2.2025 оны 03 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

3.2025 оны 04 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

4.2025 оны 05 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

5.2025 оны 06 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

6.2025 оны 07 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

7.2025 оны 08 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

8.2025 оны 09 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

9.2025 оны 10 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

10.2025 оны 11 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

11.2025 оны 12 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

12.2026 оны 01 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

13.2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

14.2026 оны 03 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

15.2026 оны 04 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

16.2026 оны 05 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

17.2026 оны 06 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг,

18.2026 оны 07 сарын 28-ны өдөр 1,399,872 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,799,872 төгрөг гаргуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,200,000 төгрөг буюу 20,400,000 төгрөг, үлдэх 1,399,872 төгрөгийг 2026 оны 07 сарын 28-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,949 төгрөгөөс 133,474.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 133,474.5 төгрөг, хариуцагч Э.оос 133,474.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ