| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/10571/И |
| Дугаар | 192/ШШ2025/01185 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01185
| *******25 02 11 | 192/ШШ*******25/01185 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* зам *******, ******* индастриал парк хаягт байрлах *******-Экуйпмент ХХК ******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
*******,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* Экуйпмент ХХК нь хариуцагч ******* ХХК-тай сошиал мониторинг үйлчилгээний платформ түрээслэх, сошиал аюулгүй байдал хангах үйлчилгээ авахаар *******24 оны 04 сарын 03-ны өдөр №ХЭ-24/53 тоот Сошиал хуудас автоматжуулах гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрт 33,780,000 төгрөгийг *******24 оны 04 сарын 04-ний өдөр шилжүүлсэн болно. Гэрээний үйлчилгээ эхлүүлэх шатанд хариуцагч ******* ХХК нь бидний хүссэн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тул талууд ярилцаад гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг ******* ХХК нь бүтэн дүнгээр буцаан шилжүүлэн гэрээг цуцлахаар тохиролцсон болно. Энэхүү тохиролцоо хийснээс хойш хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.тэй удаа дараа холбогдож төлбөр асуухад, удахгүй төлбөр шилжүүлнэ гэж худал амлалт өгсөөр 2 сар өнгөрсөн тул бид *******24 оны 06 сарын 11-ний өдөр 3/261 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан тоотыг хүргүүлж гэрээний урьдчилгаа төлбөрийг *******24 оны 06 сарын 14-ний өдрийн дотор шилжүүлэхийг шаардаж, төлбөр бүрэн шилжүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандах болохыг мэдэгдсэн. Хариуцагч ******* ХХК нь *******24 оны 06 сарын 14-ний өдөр бидэнд хандсан албан бичигт гэрээг дуусгавар болгон гэрээний 4.5, 5-т заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхийг мэдэгдэж. Буцаан шилжүүлэх нийт 33,780,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийн төлбөрийг *******24 оны 06 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл 23,780,000 төгрөгийн төлбөрийг *******24 оны 07 сарын 10-ны өдөр шилжүүлэх тухай мэдэгдсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул бид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх хариуцагч нь нэхэмжлэл дэх хаяг дээр байхгүй гэдэг үндэслэлээр *******24 оны 11 сарын 27-ны өдрийн 184/ШЗ*******24/23486 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн *******24 оны 12 сарын 13-ны өдрийн 5/8348 дугаар албан бичиг, *******24 оны 12 сарын 04-ний өдрийн 3/563 дугаар итгэмжлэл, *******24 оны 04 сарын 03-ны өдрийн Сошиал хуудас автоматжуулах гэрээ-ний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******24 оны 11 сарын 27-ны өдрийн 184/ШЗ*******24/23486 дугаар захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******25 оны 01 сарын 15-ны өдрийн 38 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.*******-Экуйпмент ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
*******-Экуйпмент ХХК нь ...Сошиал хуудас автоматжуулах гэрээ-ний үүрэгт 23,780,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тус хуулийн этгээд нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, хайлааст 2 гудамж, 3 тоот хаягт бүртгэлтэй, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******25 оны 01 сарын 15-ны өдрийн 38 дугаар албан бичиг, түүний хавсралт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар нотлогдов.
******* ХХК, түүний төлөөлөгч С. нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдов.
Иймд ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул *******-Экуйпмент ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******-Экуйпмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК , түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Гөрөөчин овогт эрэн сурвалжилсугай.
2.******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч *******-Экуйпмент ХХК /рд:2858614, , /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ