| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 101/2024/04672/И |
| Дугаар | 192/ШШ2025/01190 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01190
| *******0*******5 0******* 11 | 1*******/ШШ*******0*******5/0110 |
|
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Баянгол, Хан-Уул, онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хэсэг, ******* дарь эх гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, онгинохайрхан дүүрэг, *******6 дугаар хороо, Мандал овоо *******1, ************** тоот хаягт байрлах чандмань ХХК /рд:6*******3*******0*******/-д холбогдох,
Орон сууц болон гараашны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууц шилжүүлж авах бүртгэлтэй холбоотой баримт бичгийг гаргуулах, орон сууц хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний үүргийн алдангид 1*******,*******5,3*******6 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
дүгээр блок, B тоот ******* өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, О.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....******* миний бие чандмань ХХК-тай орон сууц захиалгын гэрээ болон гарааш захиалгын гэрээг тус тус дараах байдлаар байгуулсан. *******0*******0 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ************** тоот орон сууц захилгын гэрээг байгуулсан. Уг гэрээний зүйл нь ******* дүүрэг, 1******* дугаар хороо, гудамж, цогцолборын № дүгээр блокийн ******* давхарт, ******* өрөө В айлын 4,5 метр квадрат талбайтай орон сууцыг захиалсан. Гэрээгээр орон сууцны нэг метр квадратыг 1,350,000 төгрөгөөр буюу нийт 66,**************5,000 төгрөгөөр захиалсан. Уг төлбөрөө америк доллароор бүрэн барагдуулсан. Хоёр дахь гэрээ яг энэ өдрөө энэ агуулгаар харин цогцолборын № дүгээр блокийн ******* давхарт ******* өрөө айл нь буюу , метр квадрат талбайтай орон сууцыг нэг метр квадратыг 1,350,000 төгрөгөөр буюу нийт 5,15,000 төгрөгийг доллароор бүрэн төлж барагдуулсан. Мөн *******0*******0 оны 06 дугаар сарын 10-ны өдөр № дүгээр блокийн В1 давхрын 1******* метр квадрат талбай бүхий гараашийг захиалж, урьдчилгаанд *******,1,*******00 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,*********************,*******00 төгрөгийн төлбөрийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа өгнө гэсэн нөхцөлийн дагуу гэрчилгээ гарсны дараа төлөхөөр хүлээгдэж байгаа. Гэрээний хугацаанаас харахад *******0*******0 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр барилга ашиглалтад орж дуусах ёстой байсан. Хариуцагч энэ хугацаанд гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хувьд ямар ч зөрчил үүсгэхгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд ******* дүүрэг, 1******* дугаар хороо, гудамж, цогцолборын № дүгээр блокийн ******* давхарт, ******* өрөө В айлын 4,5 метр квадрат талбайтай болон № дүгээр блокийн ******* давхарт ******* өрөө айл нь буюу , метр квадрат талбайтай орон сууц, В1 давхрын 1******* метр квадрат талбай бүхий гараашны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, гэрээний дагуу орон сууцыг шилжүүлж авах бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Би тус ******* зэрэгцээ хаалганы орон сууцыг нэгийг нь өндөр настай аав, ээждээ, нөгөөг нь өөрөө аав ээжийгээ асрах зорилгоор хамт амьдрах гэж худалдан авсан. Аав маань тэргэнцэртэй учраас ******* орон сууцны дундын ханыг хийлгээгүй, ******* хаалга боловч шууд нэвтрэх боломжтой байхаар анхнаасаа дундын ханагүй хийлгэсэн. Гэвч манай орон сууцанд хариуцагч компани контороо хийсэн байж байгаад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүнийг оруулсан байсан. Би *******0*******4 оны 0******* сарын 01-ний өдөр тус орон сууцанд амьдарч байсан н.Бямбаахүү гэх хүнээс орон сууцыг хүлээн авч, одоо аав ээжийн хамтаар амьдарч байна.
Би нэхэмжлэлийн шаардлагаа гурван гэрээтэй хамааралтайгаар нэмэгдүүлсэн. Хариуцагч компани нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүрэгтэй байсан. Бидний хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.******* дахь хэсэгт орон сууцыг *******0*******4 оны 4 дүгээр ашиглалтад оруулах, энэ хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй гэж заасан. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож, захиалагч талд төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар алдангийн тооцооллыг авч үзвэл нэхэмжлэл гаргах өдрөөр *******0*******0 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************** тоот орон сууц захиалах гэрээний хувьд *******,13,*******4 төгрөг, *******3 тоот гэрээний хувьд ,15,364 төгрөг, *******3 тоот гарааш захиалгын гэрээний хувьд 6,0******* төгрөг буюу нийт 1*******,*******5,3*******6 төгрөгийг алдангид гэрээнд зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээ бүрийн алдангийн тооцооллыг хэрэгт хавсаргасан гэв.
*******.Хариуцагч чандмань ХХК *******0*******4.11.1*******-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд иргэн нэхэмжлэлтэй чандмань ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа би нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манай компани иргэн .*******тэй *******0*******0 оны 06 сарын 10-ны өдөр **************, *******3 тоот Орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулсан. Орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,350,000 төгрөгөөр тохиролцсон байсан. Гэвч улс орон даяар тархсан Ковид-1 цар тахлын улмаас барилгын ажил зогсож, ажиллах хүчний зардал, барилгын бараа материалын үнэ огцом өсөж ашиг шингээгүй барилгын өртөг үнэ 1,50,000 төгрөг болсон. Бид тухайн үедээ барилгаа дуусгахын тулд өндөр хүүтэй зээл авч, дампуурлаа зарлахын даваан дээр олон хүнийг гэр оронтой болгох зорилгоо биелүүлж барилгаа барьж дуусгасан. Тухайн үед тавьсан өр зээлээсээ одоо ч гараагүй байна. Ингэж орон сууцыг 1,350,000 төгрөгөөр тооцож захиалагч .*******д хүлээлгэн өгөх боломжгүй болж гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас байрны 1 м.кв-ийн үнийг өсгөхөөс өөр аргагүй болсон. Үнэ өөрчлөгдсөн нөхцөл байдлыг иргэн .*******д болон бусад бүх захиалагч нартаа мэдэгдэж байсан ба .******* зөвшөөрөөгүй. Мөн арай бага м.кв талбайтай байр санал болгоход зөвшөөрөөгүй учраас манай байгууллага .*******тэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан. *******0*******4 оны 4 сард .******* маргаан бүхий байранд дайрч орсны дараа бид тухайн байрыг хүлээлгэн өгөх боломжгүй шалтгаанаа тайлбарлаад нэг м.кв-ийг нь 1,50,000 төгрөгөөр тооцох нөхцөлтэйгөөр өөр байранд шинээр гэрээ хийгээд орох санал гаргахад ч зөвшөөрөөгүй. Мөн татгалзсан гэрээний тухайд алданги гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд хариу тайлбар гаргасан байдаг. Хариуцагч талаас гэрээ байгуулсан болон гэрээний үнэ 1,350,000 төгрөг байсан талаар маргадаггүй. Гэвч ковид-1 буюу нийт улс орон даяар цар тахал гарсны улмаас орон сууцны өртөг үнэ өсөж, орон сууцыг 1,350,000 төгрөгөөр барих боломжгүй болж 1,50,000 төгрөгөөр барьсан. Энэ үнэ нь өөрөө ашиг нэмээгүй, өртөг үнэ болно. Орон сууцны үнэ нэмэгдсэн учраас маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй болсон тул .*******тэй байгуулсан орон сууц захиалах гэрээнээс татгалзсан гэх агуулгаар хариу тайлбараа гаргасан. Үүнээс үзэхэд татгалзсан гэрээний үүрэгт алданги нэхэмжлэх үндэслэлгүй. .элэнгийг өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнээс татгалзсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд ямар баримтууд гэдэг нь тодорхойгүй байна. Одоо орон сууцны гэрчилгээ гаргуулахад улсын бүртгэлийн хэлтсүүд өөр өөр материал буюу жагсаалтаар бүртгэдэг учраас ямар баримт хэрэгтэй байгаа нь тодорхойгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд алдангийг нийт гэрээний үнийн дүнгээс тооцох нь Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийг зөрчиж байна. Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алдангийг тодорхойлно гэж заасан. Иймд тухайн үед барилга ямар явцтай байсан болон гүйцэтгээгүй үүрэг нь хэд гэдгийг тодорхойлохгүйгээр шууд нийт гэрээний үнийн дүнгээс алданги нэхэмжлэх нь үндэслэлгүй. Гарааш захиалгын гэрээ нь яг хэдэн тоот гараашийг өөрийн нэр дээр авах нь тодорхойгүй тул тодорхойгүй гэрээ гэж үзэж байгаа тул хүлээлгэж өгөх боломжгүй. Тэнд байгаа гараашнуудаас алийг нь гэж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. чандмань ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Хариу тайлбартаа дурдсанчлан манай байгууллага нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаныхаа дараа захиалагч иргэн болон .*******д тооцоо нийлж, гэрээний төлбөрт тооцон тушаасан мөнгөө буцаан авах дансаа өгөх талаар холбогдоход .******* нь хөдөө явж байна. Удахгүй очно гэх мэт хариу өгч ирдэггүй байсан. Гэвч .******* нь орон сууцыг хүлээлгэн өгөх шаардлага тавьж, зөвшөөрөхгүй хариу сонсмогцоо орон сууцанд *******0*******4 оны 4 сард хүчээр дайрч орсон. Манай байгууллагын ажилтнууд маргаан бүхий орон сууцыг өөр хүнд зарсан талаар хэлж, 1,50,000 төгрөгийн үнэ бүхий өөр орон сууцыг авчих, энэ орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө дараагийн орон сууцны гэрээнийхээ төлбөрлүү шилжүүлчих гэж учирлаж хүлээлгэн өгөх боломжгүй байгаагаа тайлбарласан боловч ойлгоогүй дайрч орсон. .******* нь борлуулалтын ашиг шингэсэн үнээр бус барилга боссон өртөг үнээр гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй буюу саналыг хүлээж аваагүй тул бид гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн *******05 дахь хэсэгт зааснаар орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг .*******д буцаан өгөх санал тавьсан байсан. Гэвч иргэн .******* нь мөнгөө буцааж авахгүй, байраа авна гэдэг шаардлага тавьж дансны дугаараа өгөхөөс татгалзаж, орон сууцанд дайрч орсон юм. Иймд БЗД-н 1*******-р хороо орон сууцны -р блок В тоот ******* өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.
5..******* болон түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн *******05, *******06 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчмуудыг удирдлага болгон үзэхэд гэрээний үүргийн зөрчилгүй байгаа тохиолдолд орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэх ойлголт гарах үндэслэлгүй байна. Түүнчлэн нэг этгээдэд худалдсан орон сууцаа хууль зөрчөөд дараа дараагийн өөр этгээдүүдэд дахин худалдан борлуулах нь хууль бус үндэслэл. Хэрвээ хоёр этгээдэд худалдан борлуулсан тохиолдолд гэрээг эхлээд хийсэн, эзэмшил, ашиглалтдаа мөн шилжүүлсэн этгээд давуу эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгч орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтдаа шилжүүлж авч, гэрээний үүргийн зөрчилгүй, төлбөрийг бүрэн төлсөн байх тул албадан гаргахыг даалгуулах сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Хууль болон гэрээний хэдэд заасан үндэслэлээр тодорхойлохгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******0*******4 оны 04 сарын 30-ны өдрийн ******* дүүргийн ******* дугаар хорооны 4 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, *******0*******0 оны 06 сарын 10-ны өдрийн **************, *******3 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, *******0*******0 оны 06 сарын 10-ны өдрийн *******4 дугаар Гаражийн захиалгын гэрээ-ний хуулбар, *******0*******3 оны 0******* сарын 0*******-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******0*******4 оны 0******* сарын *******-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Үндэсний татискийн хорооны *******0*******4 оны 0 сарын 06-ны өдрийн 05/645 дугаар албан бичиг болон түүнд хавсарган баримт, *******0*******4 оны 11 сарын *******-ны өдрийн хариу тайлбар, *******0*******4 оны 1******* сарын 0*******-ны өдрийн үйлчлүүлэгчийн боловсруулсан итгэмжлэл гэрчилсэн тэмдэглэл, *******0*******4 оны 1******* сарын 0*******-ны өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******3 оны 0******* сарын 14-ний өдрийн 1*******3/ШЗ*******0*******3/144************** дугаар, *******0*******4 оны 03 сарын 13-ны өдрийн 1*******3/ШЗ*******0*******4/05******* дугаар захирамж,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт: *******0*******4 оны 0******* сарын *******3-ны өдрийн итгэмжлэл, *******0*******4 оны 0 сарын 1-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******0*******4 оны 11 сарын 1*******-ны өдрийн хариу тайлбар, *******0*******4 оны 11 сарын 1-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын *******0*******4 оны 06 сарын *******0-ны өдрийн БА-104/*******0*******4 дугаар дүгнэлт, *******0*******4 ионы 04 сарын **************-ны өдрийн *******4/06 дугаар, *******0*******3 оны 03 сарын 15-ны өдрийн 1*******1 дугаар, *******0*******1 оны 05 сарын 31-ний өдрийн 1*******1 дугаар, *******0*******0 оны 06 сарын 05-ны өдрийн 15 дугаар, *******0*******3 оны 04 сарын 0-ны өдрийн 15 дугаар, *******0*******3 оны 03 сарын 10-ны өдрийн 1 дугаар, *******0*******0 оны 1******* сарын 0*******-ны өдрийн 1 дугаар, *******0*******3 оны 01 сарын 31-ний өдрийн дугаар, *******0*******1 оны 01 сарын 1*******-ны өдрийн дугаар *******0*******3 оны 04 сарын 06-ны өдрийн *******4 дугаар, *******0*******0 оны 10 сарын *******-ны өдрийн *******4 дугаар, *******0*******0 оны 06 сарын 10-ны өдрийн *******3 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, *******0*******3 оны 01 сарын 03-ны өдрийн *******3/4 дугаар албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭЛЭХ нь:
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
*******.Нэхэмжлэгч .******* нь хариуцагч чандмань ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, 1******* дугаар хороо, гудамж, цогцолборын № дүгээр блокийн ******* давхрын В тоот, ******* өрөө, 4.5 м.кв талбайтай болон № дүгээр блокийн ******* давхрын тоот, ******* өрөө, . м.кв талбайтай тус тус орон сууц, В1 давхрын 1******* метр квадрат талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, орон сууцыг шилжүүлж авах бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг, мөн орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа гэрээний үүргийн алдангид 1*******,*******5,3*******6 төгрөг гаргуулах-аар ихэсгэсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч .*******д холбогдуулан ******* дүүргийн 1******* дугаар хороо, орон сууцны дүгээр блок В тоот ******* өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
3.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ болон Гараж захиалгын гэрээ байгуулж ******* орон сууцны төлбөр нийт 14*******,0*******0,000 төгрөгт тооцон *******0*******0 оны 06 сарын 10, 11-ний өдөр 50,3******* ам.долларыг 100 хувь бэлнээр, гараашны төлбөр 1*******,000,000 төгрөгөөс *******,1,*******00 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 3,*********************,*******00 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцсон. *******0*******4 оны 0 дугаар сараас байрандаа орж амьдарч байгаа. Тиймээс уг ******* орон сууц болон гараашны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөхөд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү.
Гэрээний дагуу орон сууц *******0*******0 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой байсан боловч 4 жилийн хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй байна. Тиймээс В тоот орон сууцны төлбөрт төлсөн 66,**************5,000 төгрөгийн, тоот орон сууцны төлбөрт төлсөн 5,15,000 төгрөгийн, гараашны төлбөрт төлсөн *******,1,*******00 төгрөгийн тус тус 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангид *******0*******4.0.31-ний өдрийг хүртэл *******,13,*******4 төгрөг, ,15,360 төгрөг, 6,0******* төгрөг, нийт 1*******,*******5,3*******6 төгрөгийг орон сууц, гараашийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй алдангид тооцон гаргуулж өгнө үү хэмээн тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...улс орон даяар тархсан Ковид-1 цар тахлын улмаас барилгын өртөг үнэ 1,50,000 төгрөг болсон. Орон сууцыг 1,350,000 төгрөгөөр тооцож захиалагч .*******д хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Үнэ өөрчлөгдсөн нөхцөл байдлыг .*******д мэдэгдэж байсан ба .******* зөвшөөрөөгүй. Мөн арай бага м.кв талбайтай байр санал болгоход зөвшөөрөөгүй учраас .*******тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан. Татгалзсан гэрээний тухайд алданги гаргуулах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.
3.*******. .******* нь чандмань ХХК-тай *******0*******0.06.10-ны өдөр **************, *******3, тоот Орон сууц захиалгын гэрээ-г, мөн өдөр *******4 тоот Гаражийн захиалгын гэрээ-г тус тус байгуулжээ. /хх--16х/
************** тоот Орон сууц захиалгын гэрээ-ээр ******* дүүргийн 1******* дугаар хороо, ийн гудамж, цогцолбор, № дүгээр блок, ******* давхрын, В тоот, 4.5 м.кв талбайтай, талбайн нэгж үнэ 1,350,000 төгрөг буюу нийт 66,**************5,000 төгрөгийн үнэ бүхий ******* өрөө орон сууцыг,
*******3 тоот Орон сууц захиалгын гэрээ-ээр ******* дүүргийн 1******* дугаар хороо, ийн гудамж, цогцолбор, № дүгээр блок, ******* давхрын, тоот, . м.кв талбайтай, талбайн нэгж үнэ 1,350,000 төгрөг буюу нийт 5,15,000 төгрөгийн үнэ бүхий ******* өрөө орон сууцыг,
мөн *******4 тоот Гаражийн захиалгын гэрээ-ээр № дүгээр блокийн В1 давхрын 1******* м.кв талбай бүхий гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус захиалан бариулахаар тохиролцжээ.
Захиалагч .******* нь орон сууцны төлбөрийг гэрээ байгуулагдсан өдөр 100 хувь бэлнээр буюу хоёр орон сууцны төлбөрт нийт 14*******,0*******0,000 төгрөгт тооцон 50,3******* ам.долларыг бүрэн төлсөн, гараашны төлбөр 1*******,000,000 төгрөгөөс *******,1,*******00 төгрөгийг мөн өдөр бэлнээр төлж, үлдэх 3,*********************,*******00 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон байх ба хариуцагч төлбөрийг хүлээн авсан тухайд, гэрээний үнийн дүнгийн тухайд маргадаггүй.
Мөн талууд маргаан бүхий хоёр орон сууцны байршил, давхар, тоот, м.кв-н хэмжээ зэрэгт маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь ******* дүүргийн 1******* дугаар хороо, ийн гудамж, цогцолбор, № дүгээр блок, ******* давхрын В тоот, 4.5 м.кв, ******* өрөө, зэргэлдээх хаалганы тоот, . м.кв ******* өрөө орон сууцуудыг .******* захиалсан, .******* нь В тоот ******* өрөө орон сууцыг эзэмшиж байгаа, тоот орон сууцанд хариуцагчийн бараа материал түгжигдсэн байдалтай байгаа талаар бичгээр болон амаар зөрүүгүй тайлбаруудыг гаргадаг.
Харин гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд гэрээнд зогсоолын дугаарыг заагаагүй, ...№ дүгээр блок, В1 давхар, 1*******м.кв, гараж хэмээн тусгасан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.*******-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус гэж заасан.
Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
Хариуцагч нь ...цар тахлын улмаас барилгын өртөг үнэ нэмэгдсэнийг .******* хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээнээс татгалзана гэх үндэслэлээр нэхэмжлэгчид орон сууцуудыг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд барилгын өртөг үнэ нэмэгдсэн нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй, мөн төлбөрөө төлсөн захиалагчийн шаардах эрхийг хөндөхгүй юм.
Хариуцагч нь маргаан бүхий орон сууцуудын 1 болох тоот орон сууцыг *******0*******4 оны 04 сард иргэн Б.Мөнхжаргаланд худалдсан хэмээн тайлбарлаж, *******0*******4.04.**************-ны өдрийн *******4/06 тоот гэрээг ирүүлсэн байдаг боловч тус гэрээг хариуцагч чандмань ХХК байгуулаагүй, баян чандмань ХХК иргэн Б.Мөнхжаргалантай байгуулж, тамга тэмдэг дарагдсан байдаг. /хх-1*******4-1*******6х/
Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******4 оны 0******* сарын 1-ны өдрийн 101/ШЗ*******0*******4/*******163******* тоот захирамжаар тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй /бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, өөр хэлбэрээр өмчлөл шилжүүлэхгүй/ байхыг хариуцагч чандмань ХХК-д даалгасан байх ба уг захирамжийн дагуу уг үл хөдлөх хөрөнгүүдэд өмчлөгч улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар хариуцагч тайлбарладаг. /хх-4-4х/
тухайд гэрээг *******0*******0.06.10-ны өдөр байгуулж, хөрөнгийг эзэмшилдээ авч амьдарч байгаа, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд өмчлөгч бүртгэгдээгүй тул тэрээр давуу эрхтэй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үр дагаврыг шаардах эрхтэй, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч .*******д хүлээлгэж өгөх үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах агуулга нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэх бөгөөд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь өмчлөх эрхэд багтах ба, түүний шүүхэд хандсан гол зорилго нь маргаан бүхий хөрөнгийг өмчлөх буюу өмчлөгч болох туйлын зорилго юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч .элэнгийг маргаан бүхий ******* орон сууц, гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
3.3.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох гэрээний үүргийн алдангид 1*******,*******5,3*******6 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа ...гэрээний дагуу орон сууц *******0*******0 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой байсан боловч 4 жилийн хугацаанд байрыг хүлээлгэн өгөөгүй. В тоот орон сууцны төлбөрт төлсөн 66,**************5,000 төгрөгийн, тоот орон сууцны төлбөрт төлсөн 5,15,000 төгрөгийн, гараашны төлбөрт төлсөн *******,1,*******00 төгрөгийн тус тус 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангид *******0*******4.0.31-ний өдрийг хүртэл *******,13,*******4 төгрөг, ,15,360 төгрөг, 6,0******* төгрөг, нийт 1*******,*******5,3*******6 төгрөгийг орон сууц, гараашийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй алдангид тооцон гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлсныг, хариуцагч ...татгалзсан гэрээний тухайд алданги гаргуулах боломжгүй... хэмээн эс зөвшөөрч, маргасан.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дээр дүгнэсэн бөгөөд хариуцагчийн гаргасан алдангийн тухайд татгалзал нь хэдийгээр үндэслэлгүй боловч *******01, *******0*******0 онуудад дэлхий нийтээр Ковид-1 цар тахал дэгдсэний улмаас улс орон даяар удаа дараа хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа тасалдах хэмжээнд хүрч байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Монгол Улсын Засгийн газрын *******0*******0.11.11-ний өдрийн 1*******, *******0*******0.11.15-ны өдрийн 1*******1, *******0*******0.11.*******-ний өдрийн 14, *******0*******0.1*******.0-ний өдрийн *******0, *******0*******0.1*******.*******1-ний өдрийн **************6 тоот тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлж хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталж бусад иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.
Хариуцагч хуулийн этгээдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас *******0*******4 оны 1******* сарын 10-ны өдөр 0*******/*******46 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majuere/-ийн гэрчилгээг олгосон нь хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй байсныг нотолж байна. /хх-13х/
Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.*******-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ, *******3******* дугаар зүйлийн *******3*******.*******-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан.
Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үнийн өөрчлөлтийн зөрүү шаардаагүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсны улмаас барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй байсан, зах зээлд барилгын материалын үнийн өсөлт бий болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, алдангид шаардсан 1*******,*******5,3*******6 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.өрөг нэхэмжлэлийн тухайд:
чандмань ХХК нь .*******д холбогдуулан ******* дүүргийн 1******* дугаар хороо, орон сууцны дүгээр блок В тоот ******* өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн хэмээн эс зөвшөөрч маргав.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар заасан бөгөөд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, энэхүү эзэмшил нь хууль бус байхыг шаардана.
Нэхэмжлэгч нь .******* нь В болон тоот зэргэлдээ хоёр орон сууцны В тоот орон сууцыг *******0*******4 оны 0 сараас эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд тайлбарласан бөгөөд түүний эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэлгүй, тэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй талаар үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн дүгнэлтэд тодорхой тайлбарласан болно.
Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр /өмчлөгчөөр тогтоох/ сөрөг нэхэмжлэл үгүйсгэгдэж байна.
Иймд хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,*******50+*******4*******,*********************=1,*******46,4******* төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд ногдох улсын улсын тэмдэгтийн хураамж 0,*******00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч алдангид шаардсан 1*******,*******5,3*******6 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид *******4,*******4 төгрөг төлөхөөс 1,0*******5 төгрөгийг дутуу төлсөн тул уг мөнгийг гаргуулж татварын хэлтсийн дансанд, хариуцагч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид *******,*******50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.*******, 115.*******.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.*******, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар .элэнгийг ******* дүүрэг, 1******* дугаар хороо, ийн гудамж, цогцолборын дүгээр блокийн ******* давхарт байрлах, В тоот, 4.5 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, мөн байрны ******* давхарт байрлах, тоот, . м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, тус байрны В1 давхарт 1******* метр квадрат талбайтай гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоож, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч чандмань ХХК-д даалгаж,
нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 1*******,*******5,3*******6 төгрөг гаргуулах шаардлагыг, .*******д холбогдох дүгээр блокийн В тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай чандмань ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.*******, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .*******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,*******46,4******* төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,*******00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч .*******эс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,0*******5 төгрөгийг улсын орлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******,*******50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ