Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/02821

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 1*******7/ШШ2025/02821

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 33-р байр, ******* тоотод оршин суух, То******* Ал******* /РД:*******7/-д холбогдох,

 

644,*******3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: z000312211 тоот зээл 2024 оны 6 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 450,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 184 хоног/зээлийн гэрээний 30+хугаца хэтэрсэн 154+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 1*******0,43******* төгрөг+шимтгэл 4,500 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 1*******4,*******3*******, Нийт дүн 644,*******3******* төгрөг болсон тул нийт үндсэн зээл 450,000 төгрөг, нийт хүү 1*******0,43******* төгрөг, шимтгэл нийлбэр 4,500 төгрөг Бүгд нийлээд 644,*******3******* /зургаан зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гучин ес / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-иас хариуцагч То******* Ал*******аас зээлийн гэрээний үүрэгт 644,*******3******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Ал******* нь нэхэмжлэлийн шаардлага 644,*******3******* төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Т.Ал*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.Ал*******д холбогдуулан, 644,*******3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ал******* нь 644,*******3******* төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.Ал*******аас 644,*******3******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 644,*******3******* төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1*******,********************* төгрөгийн тал хувь болох *******,*********************.5 төгрөгийг хариуцагч Т.Ал*******аас, тал хувь болох *******,*********************.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******,********************* төгрөгөөс үлдэх *******,*********************.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ал*******д холбогдох, 644,*******3******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ал*******аас улсын тэмдэгтийн хураамжид *******,*********************.5 төгрөг, улсын орлогоос *******,*********************.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******,********************* төгрөгөөс үлдэх *******,*********************.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР