2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01618

 

2025 02 25 192/ШШ2025/01618

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, ******* ******* гудамж, 15 тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:*******/

Зээлийн гэрээний үүрэгт 33,820,810.73 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* ******* *******тай 2024.03.21-ний өдөр 0196/000824/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 1.68 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан. Б.******* нь цалингийн зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 200 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд Б.*******ас үндсэн зээл 28,978,052 төгрөг, хүү 4,715,751.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,007.56 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 33,820,810.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг зээлийг авсан нь үнэн. Хэсэг хугацаанд ажилгүй байсан тул төлж чадаагүй. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 33,820,810.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,820,810.73 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 33,820,810.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь төлөөлүүлэх эрхээ О.Хуланд олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,820,810.73 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,054.05 төгрөгөөс 163,527,5 төгрөгийг улсын орлогоос, 163,527.5 төгрөгийг хариуцагч Б.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН