| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/10181/И |
| Дугаар | 192/ШШ2025/01191 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01191
| 2025 02 11 | *******2/ШШ2025/01*******1 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил махатма ганди, *******, ******* тоот хаяг байрлах ******* ******* ******* ХХК /рд:65*******716/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, байр, тоот хаягт байрлах Альфа ложистик ХХК /рд:6001882/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, байр, тоот хаягт оршин суух овогт ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух овогт нарт холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,723,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Б. болон Б. нар нь эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн бизнес болох ачаа тээврийн үйл ажиллагааг өөрсдийн Альфа ложистик ХХК-иар эрхлэн зохион байгуулдаг ба тэд өөрсдийн компаниараа Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор манай ******* ******* ******* ХХК-тай 20******* оны 07 сарын 23-ны өдөр ГО/*******0702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, улмаар манай компаниас дизель түлш зээлээр худалдан авч байсан юм. Гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгчээс дээр дурдсан гэрээний дагуу дизель түлш зээлээр худалдан авч, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж явж байсан боловч 20******* оны 12 сарын 22-ны өдрөөс гэрээний үүргээ буюу төлбөр төлөх үүргээ зөрчиж эхэлсэн ба үлдэгдэл 70,482,7 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн дураараа биелүүлэхгүй, худал хэлэх зэргээр хугацаа авах байдлаар төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул дор дурдсан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд манай ******* ******* ******* ХХК нь хариуцагч нарын Альфа ложистик ХХК-тай 20******* оны 07 сарын 23-ны өдөр ГО/*******0702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ-г 20******* оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 20******* оны 07 сарын 25-ны өдрөөс 20******* оны 12 сарын 11-ний өдрийн хооронд нийт 83,332 литр дизель түлш зээлээр худалдсан юм. Хариуцагч нар нь дээрх хугацаанд зээлээр худалдан авсан дизель түлшний нийт төлбөр болох 208,184,7 төгрөгөөс 137,702,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээнд заасны дагуу эцсийн байдлаар 2022 оны 01 сарын 05-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дуусах үүрэгтэй байсан боловч үлдэгдэл 70,482,7 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээр дурдсанчлан хариуцагч нар нь гэр бүлийн бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор компанийн нэрээр дизель түлшийг зээлээр худалдан авдаг байсан. Тухайлбал, эхнэр Б. нь өөрийн нэрээр Таван толгой түлш ХХК-тай нүүрс тээврийн гэрээг байгуулж, тээврийн хөлсийг өөрийн дансаар авч, манай компаниас зээлээр авсан түлшний төлбөрийг бидэнд төлж, өөрийн нэр дээр НӨАТ-ын баримтыг шивүүлж авдаг байсан ба харин нөхөр Б. нь өөрийн компанийн нэр дээр Таван толгой түлш ХХК-иас нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийг бүртгэж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн нэрийг манай компанид ирүүлэх байдлаар гэрээний дагуу зээлээр дизель түлш авч, тээвэр хийлгэх, бидэнтэй дизель түлшний төлбөр тооцоо нийлэх зэрэг ажлыг тус тус зохион байгуулдаг байсан юм. Бид дээрх төлбөр тооцоотой холбоотой асуудлыг шүүхийн өмнөх шатанд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа хүлээцтэй хандан хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй буюу хариуцагч нар нь үлдэгдэл 70,482,7 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Тухайлбал, хариуцагч нар нь 2022 он гарснаас хойш утсаа авахгүй байсан тул хариуцагч Б.тай фейсбүүк чатаар холбогдож байсан ба түүнээс төлбөр шаардахад яг мөнгө хөөцөлдөөд явж байна, ...ойрын хугацаанд бүтнэ ээ..., ирэх сарын эхээр мөнгө орж ирнэ ээ...мөнгө орж ирдэггүй ээ уучлаарай, гэхдээ удахгүй орж ирэх байх, орж ирэнгүүт нь хийнэ ээ... гэх зэргээр хугацаа авч явсаар 2022 оны 10 сарыг хүргэсэн, арга мухардаж, бидний эх зүйн байдлыг улам дордуулсан тул бид хууль, эрх зүйн туслалцаа авч эхэлсэн болно. Манай эрх зүйн туслалцаа үзүүлэгч маань 2022 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагч Б.ын [email protected] и-мэйл хаяг руу төлбөр тооцоотой холбоотой и-мэйл бичихэд тэрээр 2022 оны 10 сарын 14 болон *******-ний өдөр тус тус утсаар холбогдож, төлбөр тооцооны талаар санал солилцож, улмаар хариуцагч Б. нь өөрийн [email protected] хаягаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулах талаар хэлэлцсэн боловч дээрхийн адил үр дүнд хүрээгүй юм. Түүнчлэн бид хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нарын хаягаар буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 сард нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 184/Ш32023/04861 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар бид хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/03723 дугаартай шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариуцагч нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тэдгээрийн оршин суугаа хаягийг тогтоосон. Иймд хариуцагч нараас 70,482,7 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 35,241,293 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг талуудын байгуулсан гэрээний 2.4-т заасны дагуу гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч нараас 110,723,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч болон хариуцагч Альфа ложистик ХХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхээс өмнө болон нэмэгдүүлсний дараа ч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Би Альфа ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Манай компани 1 үүсгэн байгуулагчтай. Энэ компаниас зээлээр шатахуун авсан нь үнэн. 70,482,7 төгрөгийг дутуу төлсөн нь бас үнэн. Тухайн үед санхүүгийн хувьд хүнд байдалд орж цаад компаниасаа авах ёстой авлагаа авч чадахгүй увуулж цувуулан бага багаар авч жолооч нарынхаа цалин мөнгийг тавих зэргээр мөнгөө зарцуулсан. Энэ гэрээг манай эхнэр Б. байгуулаагүй. Би Альфа ложистик ХХК-иараа ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Удаан хугацаанд нэхэмжлэгчтэй холбогдоогүй тухайд манай эхнэр 2 жилийн хугацаанд гадагшаа явж суралцахаар болж бид гэр бүлээрээ гадагш яваад ирсэн. Тэр хугацаандаа би нэхэмжлэгчтэй байр байдлаа хэлээд холбогдож байсан. Үнэхээр өгөх боломжгүй байснаас болж энэ удаан хугацаанд төлбөрийг төлөөгүй. Манай эхнэр одоо буцаж ирээд ажлаа хийж байгаа. Тиймээс эхнэрийг хариуцагчаас хасчих юм бол ажил хийж байгаад эхнэрийн нэр дээр зээл энэ тэр авч байгаад нэхэмжлэгчийн мөнгийг төлнө. Гол нь миний эхнэр болох Б. нь энэ гэрээнд хамааралгүй тул түүний нэрийг хасуулах хүсэлттэй байна. Би нэгэнт нэхэмжлэгчийн мөнгийг ийм удаан хугацаанд төлөлгүй хариуцлагагүй хандсан учраас 110,723,880 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Хариуцагч Б. 2025 оны 01 сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Батбаатар овогтой /рд:89052468/ би ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэхийн дугаартай ГО/*******0702 дугаартай шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээнд оролцоогүй, үүрэг хүлээгээгүй тул Альфа ложистик ХХК-тай хийсэн гэрээнд хариуцагч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд миний нэрийг тус нэхэмжлэлээс хасаж өгнө үү
2025 оны 01 сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б. би Альфа ложистик ХХК болон Б. нарын ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээнд оролцогч биш тул миний нэрийг хариуцагчаас хасаж өгнө үү. Би ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, 20******* оны 07 сарын 23-ны өдрийн Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээний хуулбар, хүснэгтэлсэн гар бичвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2023/04861 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03723 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 11 сарын *******-ний өдрийн 30ё1-3/5462, 30ё1-3/5461 дугаар албан бичиг, 2024 оны 11 сарын *******-ны өдрийн А/1105 дугаар итгэмжлэл, 2025 оны 01 сарын 07-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, төлбөр төлөлтийн талаар баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 20******* оны 07 сарын 23-ны өдрийн байгуулсан ГО/*******0702 дугаар бүхий Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.ийн төлсөн төлбөрийн жагсаалт, Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны тооцооны дэлгэрэнгүй баримт,
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.ын шүүхэд гаргаж өгсөн баримт: 2025 оны 01 сарын 06-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 02 сарын 10-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 0139 дугаар итгэмжлэл,
Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.ийн шүүхэд гаргаж өгсөн баримт: 2025 оны 01 сарын 09-ний өдрийн хариу тайлбар, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Альфа ложистик ХХК, Б., Б. нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,482,7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 40,241,293 төгрөгөөр ихэсгэж, 110,723,880 төгрөгийг гаргуулахаар шаардав.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Альфа ложистик ХХК-тай 20******* оны 07 сарын 23-ны өдөр ГО/*******0702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ-г 20******* оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу 20******* оны 07 сарын 25-ны өдрөөс 20******* оны 12 сарын 11-ний өдрийн хооронд нийт 83,332 литр дизель түлш зээлээр худалдсан. Хариуцагч нар нийт төлбөр болох 208,184,7 төгрөгөөс 137,702,000 төгрөгийг төлж, 2022 оны 01 сарын 05-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй байсан боловч үлдэгдэл 70,482,7 төгрөгийг төлөөгүй. Иймд гүйцэтгээгүй үүрэг 70,482,7 төгрөг, алдангид 35,241,293 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, нийт 110,723,880 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна... хэмээн тайлбарлав.
Хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг гаргав.
Харин хариуцагч Б. ...Альфа ложистик ХХК болон Б. нарын ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээнд оролцогч биш тул миний нэрийг хариуцагчаас хасаж өгнө үү. Би ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
2.******* ******* ******* ХХК нь 20******* оны 07 сарын 23-ны өдөр ГО/*******0702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ-г Альфа ложистик ХХК-тай байгуулжээ. Гэрээгээр худалдагч нь улирлын нөхцөлд тохирсон стандартад нийцсэн дизель түлшийг худалдан авагч талд зээлийн нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-9х/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч нь 208,184,7 төгрөгийн үнэ бүхий 83,332 литр дизель түлшийг нийлүүлсэн ба худалдан авагч 137,702,000 төгрөгийг төлж, 70,482,7 төгрөгийг төлөөгүй байна.
Нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, төлөгдсөн төлбөрийн үнийн дүнд гэрээний талууд маргаагүй ба төлөгдөөгүй үлдэгдэл 70,482,7 төгрөгийг хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
3.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, *******6 дугаар зүйлийн *******6.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нар нь үндсэн үүрэг 70,482,7 төгрөг болон алданги 35,241,293 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол хууль зүйн туслалцааны төлбөр 5,000,000 төгрөг, нийт 110,723,880 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй тул дээрх хариуцагч нараас гэрээний үүрэгт 110,723,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагч Альфа ложистик ХХК-ийн гэрээний төлбөрт төлсөн 137,702,000 төгрөгийн 104,000,000 төгрөгийг хариуцагч Б. өөрийн данснаас төлсөн, Б. нь өөрийн нэрээр Таван толгой түлш ХХК-тай нүүрс тээврийн гэрээг байгуулж, тээврийн хөлсийг өөрийн дансаар авч, манай компаниас зээлээр авсан түлшний төлбөрийг бидэнд төлж, өөрийн нэр дээр НӨАТ-ын баримтыг шивүүлж авдаг байсан гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар Б.ийг тодорх*******сон.
Дээр дурдсанаар 20******* оны 07 сарын 23-ны өдөр ГО/*******0702 дугаар Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ-г ******* ******* ******* ХХК, Альфа ложистик ХХК-тай байгуулсан бөгөөд Б. нь энэхүү гэрээний оролцогч биш, нэхэмжлэгчийн өмнө гэрээний болон гэрээний бус үүрэг хүлээсэн этгээд биш байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б. нь 104,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцэх бөгөөд тэрээр Альфа ложистик ХХК-ийн төлбөрийн үүргийг өөрийн дансаар гүйцэтгэсэн нь үүргийн шинж чанарт харшлахгүй юм.
Тиймээс гэрээний оролцогч бус этгээд Б. нь энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш тул түүнд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Альфа ложистик ХХК болон Б. нарт холбогдуулан гаргасан 110,723,880 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 869,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 711,570 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч Альфа ложистик ХХК болон Б. нараас 110,723,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, хариуцагч Б.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 869,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Альфа ложистик ХХК, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 711,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ