2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01619

 

2025 02 25 192/ШШ2025/01619

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, ******* ******* ******* ХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, ******* хороолол, 7 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 17,591,068.29 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ж.******* нь ******* ******* *******тай 2021.10.22-ны өдөр Дугаар №0270/000374/2021 тоот Цалингийн зээлийн гэрээ, №0270/000374/2021 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зуслангийн байшин барих зориулалтаар цалингийн зээл авсан. Хариуцагчийн Хан-уул дүүргийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа оршин суудаггүй үндэслэлээр 2023.12.28-ны өдрийн 184/Ш32024/00492 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 181/ШШ2024/00600 тоот шийдвэрээр Ж.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлан, Хан-уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоосон тул харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2023.02.14-ний өдрийн 6/1611, 2023.03.06-ны өдрийн 6/2206 тоот албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Ж.*******эс гэрээний үүрэгт үндсэн зээл 11,799,452.38 төгрөг, хүү 5,147,777.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 625,838.12 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 18,000 төгрөг, нийт 17,591,068.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,591,068.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 11,591,068.29 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,591,068.29 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,591,068.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 11,591,068.29 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 12 сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь төлөөлүүлэх эрхээ Ж.Энхтөгс, Ж.Ариунтуяа нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,905.34 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 122,952.67 төгрөгийг улсын орлогоос, 122,952.67 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч зохигчид эвлэрч байгаа тул түүний гаргасан хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,591,068.29 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,591,068.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.03.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 11,591,068.29 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,905.34 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 122,952.67 төгрөгийг улсын орлогоос, 122,952.67 төгрөгийг хариуцагч Ж.*******эс гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН