2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01623

 

2025 02 25 192/ШШ2025/01623

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ******* хороолол, 29-3******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* хороолол, 2*******-129 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 22,302,320 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ******* ******* ХХК төлбөрөө барагдуулсан тул ******* ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 22,302,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 22,302,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,462 төгрөгийн 134,*******31 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН