| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 102/2024/07977/И |
| Дугаар | 192/ШШ2025/01319 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01319
| 2025 02 14 | 192/ШШ2025/01319 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, стадион оргил, ******* ганди хороолол, Богд ******* гудамж-, Эл Эс плаза барилга, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, хилчин гудамж, 15 тоот хаягт оршин суух, овогт /, Магванжав /рд:ЗЮ73013011/ нарт хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь ******* Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 сарын 05-ны өдөр 82544-RC01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 82544 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2027 оны 09 сарын 07-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,069,525.21 төгрөгийг, хүүний төлбөрт 10,549,926.97 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,747.82 төгрөгийг, нийт 13,658,200 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б. нь 2024 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 206 хоног хугацаа хэтэрсэн байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 16,930,474.79 төгрөг, зээлийн хүү 3,193,386.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 10,960.80 төгрөг, нийт 20,134,822.55 төгрөг төлөхөөр байна. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Б. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 82544-RC01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрээ, 82544 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 16,930,474.79 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,193,386.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 10,960.80 төгрөг, бүгд 20,161,822.55 төгрөгийг зээлийн төлбөрийг хариуцагч Б., нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б., нарт хол*******ох 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү,
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б., нарт хол*******ох 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б., нарт хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., нар нь зээлийн гэрээний үүрэгт 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б., нарт хол*******ох, зээлийн гэрээний үүрэгт 20,161,822.55 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь 20,161,822.55 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,9.11 төгрөгөөс 164,479.555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 164,479.555 төгрөг, хариуцагч Б., нараас 164,479.555 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ