| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 184/2025/00218/И |
| Дугаар | 192/ШШ2025/01348 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01348
| 2025 02 17 | 192/ШШ2025/01348 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ХМК 180*******0, *******4-5******* ******* *******, ******* ХХК /рд:5*******94019/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* ХХК-ийн захирал албан тушаалтай Жуков ой Бадамгарав миний бие Жигжиддорж ой Пүрэвсүрэнгийн ХУД-ийн 10 дугаар хороо, Нисэх 8-119 ******* хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай орон сууцны 1 №781211371 нэгж талбар газар дээр 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна өндөр хүчдэлийн 2021/09/1*******-ний өдрийн Дугаар 15//04117/21 ******* техникийн нөхцөлийн дагуу 2022 оны 02 сарын 24-ний өдөр №22/01 ******* ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлыг нь хугацаанд нь гүйцэтгэж 2022 оны 0******* сарын 24-ний ЦАХ-182/2022 ******* Улсын комисс хүлээн авах тухай дүгнэлтээр ажлыг хүлээлгэн өгсөн. Жигжиддорж ой Пүрэвсүрэн нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, утсаа авдаггүй, уулздаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 38,*******13,000 төгрөгийн авлагатай тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар 2024 оны 12 сарын 12-ны өдөр 183/Ш32024/27540 ******* шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Жигжиддорж ой Пүрэвсүрэн /рд:ЧП8*******112785/-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжилж бүртгэлтэй хаяг тодорхойлуулах шаардлагын гаргаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/27540 дугаар захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, тусгай зөвшөөлийн хуулбар, 2021 оны 09 сарын 1*******-ны өдрийн техникийн нөхцөл, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 22/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 35 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ХХК нь ...38,*******13,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх *******ийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельс гудамж, *******1 байр, 24 ******* хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
Ж.Пүрэвсүрэн нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдов.
Иймд *******ийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Ж.Бадамгарав нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пүрэвсүрэн /рд:ЧП8*******112785/-ийг эрэн сурвалжилсугай.
2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ХХК /рд:5*******94019, утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ