2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01625

 

2025 02 25 192/ШШ2025/01625

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /рд:*******/

Хариуцагч: Сонгино******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, 4 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 21,541,705 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: А.******* нь 2023.08.03-ны өдөр тус *******тай 15900915******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 24,300,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 5,536,610.59 төгрөг, хүү 2,529,376.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,230.77 төгрөг төлсөн. А.******* нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.05.01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025.02.06-ны өдрийн байдлаар 281 хоног хугацаа хэтрүүлсэн ба зээлийн үлдэгдэл 18,763,389 төгрөг, хүү 2,675,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,996 төгрөг, нийт 21,541,705 төгрөгийг А.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,541,705 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.02.29-ний өдөр 4,041,705 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,541,705 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,541,705 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.02.29-ний өдөр 4,041,705 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ХК нь төлөөлүүлэх эрхээ Ч.Ууганбаярт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,659 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******2,829.5 төгрөгийг улсын орлогоос, *******2,829.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,541,705 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,541,705 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026.02.29-ний өдөр 4,041,705 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,659 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******2,829.5 төгрөгийг улсын орлогоос, *******2,829.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН