Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01352

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01352

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, 235-р байр, ******* тоот хаягт оршин суух, Эн******* овогтой Га******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлйин гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Га*******тэй 2023-11-29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 05 сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Га******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-11-11 өдрийн байдлаар 000306634 тоот зээл 2024 оны 06 сарын 08-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл 200,000 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 186 хоног зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 156+0 удаагийн сунгалтаар 0 хоног хүү 85,560 төгрөг шимтгэл 2,000 төгрөг нийт хүү 87,560 нийт 287,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 287,560 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Га*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Га******* нь 287,560 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Га*******эс зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 287,560 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,277 төгрөгийн тал хувь болох 4,638.5 төгрөгийг хариуцагч Э.Га*******эс, тал хувь болох 4,638.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,277 төгрөгөөс үлдэх 4,638.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Га*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 287,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Га*******эс улсын тэмдэгтийн хураамжид 4,638.5 төгрөг, улсын орлогоос 4,638.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,277 төгрөгөөс үлдэх 4,638.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР