2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/01654

 

2025 02 26 192/ШШ2025/01*******4

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт *******,396,630.48 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ******* нь 20*******.08.09-ний өдөр С.*******той 2010113477 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 22,900,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Тодруулбал, *******Банк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 4211 дүгээр зүйлийн 4211-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хучин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол тапууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийг олгосноос хойш зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй. Хариуцагч нь 20*******.09.15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж *******Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 79 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: 2010113477 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 22,900,000 төгрөг, хүү 1,484,172.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,457.60 төгрөг, нийт *******,396,630.48 төгрөгийг С.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага *******,396,630.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.25-ны өдрөөс 2026.12.25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027.01.25-ны өдөр 1,396,630.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,396,630.48 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага *******,396,630.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.25-ны өдрөөс 2026.12.25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027.01.25-ны өдөр 1,396,630.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ХК нь төлөөлүүлэх эрхээ А.Энхмаад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 139,966.5 төгрөгийг улсын орлогоос, 139,966.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,396,630.48 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага *******,396,630.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.25-ны өдрөөс 2026.12.25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027.01.25-ны өдөр 1,396,630.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 139,966.5 төгрөгийг улсын орлогоос, 139,966.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН