| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09499/И |
| Дугаар | 197/ШШ2025/01362 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01362
2025 02 25 197/ШШ2025/01362
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны г34-р гудамж,******* хаягт байрлах, “Лэндмн ББСБ” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 2-р байр, ******* тоотод оршин суух, Жа******* Эн******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,575,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Эн******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 873,000 төгрөг, зээлийн хүү 702,482 төгрөг, нийт 1,575,482 төгрөгийг өдийг хүртэл төлж барагдуулаагүй мөн зээл төлөлтийн талаар удаа дараа шаардсан боловч зээлийн төлөлтийг хийгээгүй. Хариуцагч Ж.Эн*******аас 1,575,482 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Жамъянгомбо овогтой Эн******* миний бие “Лэндмн ББСБ” ХК-иас 1,575,482 төгрөгийг зээлсэн юм. Уг төлбөрийг төлж барагдуулаагүй удаасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг төлөхдөө 2025 оны 2 сард 525,000 төгрөг, 2025 оны 3 сард 525,000 төгрөг, 2025 оны 4 сард 525,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК нь хариуцагч Ж.Эн*******д холбогдуулан 1,575,482 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ж.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,575,482 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг 2025 оны 2 сард 525,000 төгрөг, 2025 оны 3 сард 525,000 төгрөг, 2025 оны 4 сард 525,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,575,482 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 сард 525,000 төгрөг, 2025 оны 3 сард 525,000 төгрөг, 2025 оны 4 сард 525,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,160 төгрөгөөс 22,580 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 22,580 төгрөг, улсын төсвийн данснаас 22,580 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Эн******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР