| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/01607/И |
| Дугаар | 197/ШШ2025/01365 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01365
2025 02 18 197/ШШ2025/01365
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Твин тауэр-1 байр 13 давхарт байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК /Регистрийн дугаар: 6062296/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү 7 дугаар гудамж,******* тоотод оршин суух Эн******* овогтой Эн******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,061,506.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Эн******* нь манай байгууллагатай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Э.Эн******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Э.Эн******* зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлдэгчээс 2,061,506.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,061,506.31 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Эн******* хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 561,506.37 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Э.Эн*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,061,506.37 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Э.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,061,506.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 561,506.37 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,061,506.37 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 561,506.37 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,934 төгрөгөөс 23,967 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 23,967 төгрөг, улсын төсвийн данснаас 23,967 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир инвест банк ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР